2020–2023 оны дунджаар Монгол Улсад үүссэн нийт хог хаягдлын 73.2 хувь нь хогийн төвлөрсөн цэгт (ландфиллд) булшлагдаж, 6.1 хувь нь шатаагдаж, 7.9 хувь нь дахин боловсруулагдсан бол 2.9 хувийг байгальд шууд хаясан үзүүлэлттэй байна.
ДАХИН АШИГЛАСАН БОЛОН ДАХИН БОЛОВСРУУЛСАН ХОГ ХАЯГДЛЫН БҮТЦИЙГ ТӨРЛӨӨР НЬ АВЧ ҮЗВЭЛ:
- Цаас, цаасан бүтээгдэхүүний хаягдал – 22.2 хувь
- Металл - бүтээгдэхүүний хаягдал – 15.6 хувь
- Хуванцар бүтээгдэхүүний хаягдал – 15.5 хувь
- Автомашины эд ангийн хаягдал – 14.9 хувь
- Шил, шилэн бүтээгдэхүүний хаягдал – 8.2 хувь
- Хүнс, биомассын төрлийн хаягдал – 6.2 хувь
- Барилгын хог хаягдал – 4.7 хувь
- Цахилгаан барааны болон бусад төрлийн хог хаягдал – 12.7 хувийг тус тус эзэлж байна.
Судалгааны үр дүнгээс харахад, манай улсад үүсэж буй нийт хог хаягдлын ихэнхийг булшлах аргаар устгаж байгаа нь байгаль орчинд үзүүлэх дарамтыг нэмэгдүүлж, нөөцийн үр ашиггүй хэрэглээг бий болгож байна.
Иймд цаашид хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах, дахин ашиглах, дахин боловсруулах тогтолцоог өргөжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь нөөцийг хэмнэх, байгаль орчны доройтлыг бууруулах чухал шаардлага болоод байна.
АДМИН








Нийгэм








