Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллагаас 2026 оны Авлигын төсөөллийн индекс (АТИ)-ийн үр дүнг 2 дугаар сарын 10-ны өдөр олон нийтэд албан ёсоор танилцуулна. Үр дүнг www.transparency.mn вэбсайт болон байгууллагын албан ёсны сошиал медиа сувгаар монгол хэл дээр хүлээн авах боломжтой.
Энэ жил АТИ-тэй холбоотой хэвлэлийн бага хурал зохион байгуулахгүй бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлэл, график контент, зөвлөмж зэрэг материалыг авахыг хүсвэл урьдчилан бүртгүүлэх шаардлагатай. Бүртгэл https://shorturl.at/6idOC холбоосоор явагдаж, холбогдох мэдээллийг хүлээн авах боломжтой.
Бүртгүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудад АТИ-ийн материалыг олон улсад албан ёсоор зарлагдахтай зэрэгцэн, 2 дугаар сарын 10-ны 14:01 цагт илгээх юм. Хэрэв хэвлэлийн ярилцлага авах шаардлагатай бол бүртгэлд дурдсан цахим шуудан болон утсаар холбогдох боломжтой.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм






