Dark Light
Нийгэм | 2026-02-06

ЭМГЭНЭЛ: АДАНАСИОС СКОУРТОПОУЛОС

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн Хасын Хүлэгүүд багийн ахлах дасгалжуулагч Аданасиос Скоуртопоулос зуурдаар таалал төгсөж сагсан бөмбөгийн их гэр бүлд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Тэрээр 1996 оноос дасгалжуулагчийн гараагаа эхэлж Европын болон Азийн хэд хэдэн шигшээ багууд, клубүүд удирдаж байсан туршлагатай эрхэм бөгөөд Үндэсний Дээд лигийн 9 удаагийн аварга Хасын Хүлэгүүд багийн ерөнхий дасгалжуулагчаар 2025-2026 оны улирлаас эхлэн ажиллаж Зүүн Азийн Супер Лиг, Үндэсний Дээд Лигүүдэд багаа амжилттай удирдан манлайлсан шилдэг, мэргэжилтэн дасгалжуулагч байлаа. Мөн тэрээр Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн дасгалжуулагчдын холбоотой хамтран Монголын ирээдүй болсон багш дасгалжуулагч нарт өөрийн мэддэг чаддаг бүхнээ харамгүй зааж сургах үйлсэд гар бие оролцож ирсэн багш байлаа.
Таны гэгээн дүрийг Монголын сагсан бөмбөгийн гэр бүл сэтгэл зүрхэндээ үүрд дурсан санах болно.
Түүний гэр бүлд, Хасын Хүлэгүүд багийн хамт олон арын алба, дэмжигчид, найз нөхөд, Та бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье! 

Эх сурвалж | Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын Үндэсний Дээд Лиг
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07