Dark Light
Нийгэм | 2026-02-06

ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 02 дугаар сарын 06-наас 02 дугаар сарын 15-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.
 
Хур тунадас: 08-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 09-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 12-нд Алтайн салбар уулсаар,13-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Ихэнх хугацаанд хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -21...-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -2...-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 13-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. 
 
Салхи: 13-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, бусад хугацаанд секундэд 4-9 метр.
 
Агаарын температур: Хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Яармаг-Сонгины орчмоор -26...-31 градус, бусад хэсгээр -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00