“Милан–Кортин”- 2026 Өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслол дэлхийн хэмжээний уран бүтээлчид, жүжигчдийн оролцоотой, урьд өмнө байгаагүй өргөн хүрээтэй, хүртээмжтэй баяр болохоор төлөвлөгдөж байна.
Нээлтийн ёслолд дараах олон улсын нэр хүндтэй уран бүтээлчид оролцоно. Үүнд:
- Мэрайя Кэри – 5 удаагийн “Grammy”-ийн шагналт дуучин
- Лаура Паусини – “Golden Globe”-ийн шагналт уран бүтээлч
- Андре Бочелли – дэлхийд алдартай тенор дуучин
- Пиерфранческо Фавино – жүжигчин, продюсер
- Сабрина Импаччаторе – The White Lotus цувралын жүжигчин
Нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар 2026 оны 2-р сарын 6-7-нд шилжих шөнө 03:00 цагт болох бөгөөд 3 цаг гаруй хугацаанд үргэлжилнэ.
Нээлтийн ёслолыг Balich Wonder Studio продакшн Милан хотын Сан-Сиро (Жузеппе Меацца) Олимпын цэнгэлдэхэд найруулан толилуулах юм. Цэнгэлдэх хүрээлэн доторх сүр жавхлант шоунаас гадна хот даяар болон Олимпын бүс нутгуудад бусад арга хэмжээнүүд зэрэгцэн зохион байгуулагдана.
Милан хотоос гадна Предаццо, Ливиньо, Кортина д’Ампеццо хотуудад ёслолын арга хэмжээ, тамирчдын жагсаал болно. Ингэснээр тамирчдыг тэмцээний талбайтай нь ойртуулж, үзэгчид, оршин суугчдыг өргөнөөр оролцуулах юм.
Мөн олимпын наадмын түүхэнд анх удаа хоёр Олимпын галыг асаахаар болжээ.
- Милан хотод – Arco della Pace
- Кортина д’Ампеццо хотод – Piazza Dibona
Олимпын гал дүрэлзэх тогоонуудыг Fincantieri компанийн дэмжлэгтэйгээр, Марко Балич, Лида Кастелли, Паоло Фантин нарын хамтарсан төслөөр бүтээсэн бөгөөд:
- Леонардо да Винчигийн “зангилаа” хээ
- Нарны бэлгэдэл
- Ирээдүйд чиглэсэн тогтвортой дизайн зэргийг шингээжээ.
Олимпын гал 2-р сарын 22-нд унтарч, 3-р сарын 6-нд Паралимпын галыг дахин асаан 3-р сарын 15 хүртэл асаалттай байх юм.
|
Эх сурвалж
| МҮОХ
|
АДМИН







Нийгэм






