Dark Light
Нийгэм | 2026-02-06

ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД С.ДАЛХААСҮРЭН УБЦТС ТӨХК-Д АЖИЛЛАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д ажиллаж, инженер техникийн ажилтнуудын санал бодлыг сонсож, харилцан ярилцаж,өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дараах үүрэг чиглэлийг өглөө.
Үүнд цаг тухай бүрдээ төлбөрөө төлдөг найдвартай, хариуцлагатай хэрэглэгчийг нэг удаа төлбөрөө төлөөгүйгээс шалтгаалж таслалт хийдэггүй байх тал дээр анхаарч ажиллах, төлөвлөгдсөн засварын ажлыг гүйцэтгэхдээ хэрэглэгчдэд зарлал мэдээллийг урьдчилан тогтмол мэдэгдэж байхыг санууллаа. Мөн ухаалаг тоолуур суурилуулах ажлыг хэрэгжүүлэхдээ хэрэглэгчдэд гомдол чирэгдэл учруулахгүйгээр гүйцэтгэх, ухаалаг тоолуур суурилуулснаар үүсэх давуу талыг хэрэглэгчдэд сурталчлан танилцуулах ажлыг зохион байгуулахыг даалгалаа.
Түүнчлэн ирэх оны буюу 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах их засвар, техник зохион байгуулалтын ажлын худалдан авах ажиллагааг амжилттай зохион байгуулах, тодорхой ажлуудын төлөвлөлт, гүйцэтгэлд анхаарч ажиллах, хэрэглэгчдээс ирүүлж буй дуудлага, түүний барагдуулалтад анхаарч ажиллах, аваагүй дуудлагын дагуу эргэж холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, ялангуяа удахгүй болох цагаан сарын баярын амралтын өдрүүдийн үеэр хэрэглэгчдийн цахилгаан хангамжид тасралтгүй найдвартай байдлыг хангах, шугам, тоноглолд урьдчилан үзлэг үйлчилгээ хийхийг анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07