Монгол Улсын УИХ-ын гишүүн О.Саранчулуун "Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд "Гэрээсээ гарцгаая" санаачилга, аянаа Дорнод аймагт зохион байгуулж байна.
Аймгийн Засаг дарга Ш.Ёл Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйл ажиллагааг танилцуулж, Дорнод аймгийн хэрэгжүүлж буй бодлогын мэдээллийг өглөө.
Аяны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзалт, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд мэдрэлийн нарийн мэргэжлийн үзлэг, хөдөлгөөн засалч үнэлгээ хийх, зөвлөгөө өгөх үзлэг, Орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх, Бие даан амьдрах хөтөлбөр сургалт, хөхний хавдраас урьдчилан сэргийлэх эхо, үзлэгийг тус тус хийж байна.
Дорнод аймагт 2025 оны жилийн эцсийн байдлаар нийт 3587 хүн хөдөлмөрийн чадвар алдалттай байна. Энэ тоо өмнөх оны үеэс 117 иргэнээр буюу 3.2 хувь буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Аймаг, орон нутгаас эдгээр иргэдийнхээ эрх, оролцоог дэмжих, авьяас чадвар нөөц боломжийг хөгжүүлж, амьдрах орчин, үйлчилгээ авах орчин нөхцөлийг сайжруулахын тулд 2016 оноос “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжил хамгаалал” хөтөлбөрийг 10 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
Энэ онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжил, хамгаалал, үйлчилгээний чиглэлд аймгийн орон нутгийн төсвөөс нийт 530 сая төгрөгийг зарцуулахаар баталсан.
|
Эх сурвалж
| Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
|
АДМИН







Нийгэм







