Dark Light
Нийгэм | 2026-02-07

“ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР-2026” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Дэлхийд ховордож буй хоёр бөхт тэмээг өсгөн үржүүлэх, маллагааны арга ухаан, тэмээн соёлыг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 1997 онд Өмнөговь аймгийн Сэврэй суманд анхны “Түмэн тэмээний баяр” арга хэмжээг зохион байгуулж байжээ.
Эдүгээ дэлхийн хоёр бөхт тэмээний 50 хувь буюу 501.3 мянган тэмээ Монгол улсад үржин бий болсон нь говь нутгийн малчин түмний нөр их хөдөлмөрийн үр дүн юм.
Энэ удаагийн “ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР-2026” наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав тэргүүтэй Засгийн газар, УИХ-ын гишүүд, олон улсын байгууллагын зочид, төлөөлөгчид өргөнөөр оролцлоо.
Энэ жилийн Түмэн тэмээний баярт дөрвөн аймгийн 60 гаруй сумын тэмээчид 1000 гаруй тэмээтэй оролцож байна. Баярын арга хэмжээ энэ сарын 8-ыг дуустал Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07