Dark Light
Нийгэм | 2026-02-07

"ТУСГААР ТОГТНОЛ" ТҮҮХЭН КИНО ТУН УДАХГҮЙ...

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын кино урлагт түүхэн сэдэвт, гүн утга агуулга бүхий бүтээлүүд ховорхон төрдөг. Тэгвэл түүхэн киноны төрлөөр өөрийн чансааг харуулж яваа  найруулагч Б.Тамир зохиолч Тодко Самсоны "Үр хөврөл" зохиолоос сэдэвлэсэн түүхэн уран сайхны бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. 
Энэхүү кино нь эх орны үнэ цэн, тусгаар тогтнол, эрх чөлөө үндэстний оршихуйн тухай өгүүлэх бөгөөд өнгөрсөн түүхийг зүгээр нэг харуулах бус Монгол хүний сэтгэлгээ, үзэл санаа, эх оронч байдлыг уран сайхны хэлээр илэрхийлсэн гэдгээрээ онцлог болж монгол хүн бүрийн зайлшгүй үзэх ёстой уран бүтээл болжээ.
 
Тухайн кинонд монголын тайз, дэлгэцийн шилдэг уран бүтээлчид дүр бүтээж буй нь үзэгчдийн хүлээлтийг улам нэмэгдүүлж байна. 
Ийнхүү үзэгчдээс өндөр хүлээлттэй буй "Тусгаар Тогтнол" түүхэн кино нь тун удахгүй нээлтээ хийх нь ээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07