Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжавын хамт Өмнөговь аймаг дахь ингэний фермийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус ферм нь тэмээг байнгын тэжээх хэлбэрээр тогтмол сааж, ингэний сүүн бүтээгдэхүүнийг орчин үеийн үйлдвэрийн шугам, технологиор үйлдвэрлэн дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлэхээр зорин ажиллаж байна.
"Солид партнерс групп" компанийн тус ингэний ферм нийт 225 тэмээтэй. Нэг ингэнээс 2.5 литр сүү сааж байна. Зуны улиралд 4 хүртэл литр сүү авдаг бол бусад улсад нэг ингэнээс дунджаар 6 литр саам авдаг туршлага бий. Тиймээс тэжээлийн орц найрлагыг судлан сүүний чанар, гарцыг нэмэгдүүлж чадвал түүхий эдийн хангамж сайжран, нэгж бүтээгдэхүүний өртөг буурах, эрүүл мэндийн онцгой ач холбогдолтой олон нэр төрлийн бүтээгдэхүүнээр хүн амыг хангах, экспортод гаргах боломж бүрдэнэ гэж компанийн удирдлагууд үзэж байна.
АДМИН








Нийгэм







