Dark Light
Нийгэм | 2026-02-08

АЗЗА НЭГТГЭЛИЙНХЭН АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр /2026.02.08/ “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн 20 гаруй төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Улсын хэмжээнд АЗЗА нэгтгэл төрийн өмчит компанийн 20 салбар, хувийн хэвшлийн 9 компани ажиллаж байгаа. Төрийн өмчит авто зам засвар арчлалтын компанийн бүтцийг оновчтой болгох, засаглал, үр ашгийг сайжруулах, олон нийтийн шууд хяналтад оруулах зорилгоор 2023 онд төрийн өмчит авто зам засвар арчлалтын 20 компанийг нэгтгэж, нэг “АЗЗА нэгтгэл” болгосон. Гэвч улс орон даяар 21 аймгийн АЗЗА нэгтгэлийн салбаруудын санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, санхүүжилтээ цаг тухай бүрт нь авч чадахгүй байгаагаас ажиллагсдынхаа цалинг олгож чадахгүйд хүрч, татвар, нийгмийн даатгалд хуримтлагдсан өр төлбөртэй болж, ажилчид нийгмийн баталгаагаа ч хангаж чадахгүйд хүрээд байгаагаа салбарын сайдад уламжиллаа.
 
Иймд тэд сүүлийн хоёр сарын цалин хөлс, нийгмийн даатгалын өр, гүйцэтгэсэн ажлын төлбөрийг сар шинийн баяраас өмнө өгөхгүй бол улс орон даяар ажил хаялт зарлахаа илэрхийллээ.
 
Салбарын сайд хариуд нь Сангийн яамд яаралтай албан бичиг явуулж, ирэх долоо хоногт буюу Цагаан сарын баяраас өмнө дээрх асуудлыг бүрэн шийдвэрлэх үүргийг Зам, тээврийн яамны Автозамын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Д.Оюунболд нарт даалгалаа.
 
Мөн энэ үеэр Б.Дэлгэрсайхан сайд “АЗЗА нэгтгэл” ТӨХК-ийг салбарын яамны харьяа байгууллага болгох саналаа Засгийн газраар хэлэлцүүлж, дотоодын хүмүүсээр бүрдүүлсэн ТУЗ-ийг байгуулж, дүрмээ батлан, санхүүгийн мэдлийг өөрсдөд нь олгож, орон нутагт тендерт оролцох боломжоор нь хангахаа илэрхийллээ. Үүнийг төлөөллүүд дэмжиж, “Зам засвар, арчлалтын ажил хийхэд цалин бага, тоног төхөөрөмж хүрэлцдэггүй. Тийм учраас нэг бодлого, нэгдмэл байр суурьтайгаар ажиллаж бүтээмжээ нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэдгээ илэрхийллээ.
 
Уулзалтын төгсгөлд Зам, тээврийн яам, АЗЗА нэгтгэлийн хамтарсан ажлын хэсэг байгуулж, дүрэм журмаа боловсруулж, дахин хэлэлцэхээр боллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07