Нийслэлийн Баянзүрх дүүрэгт сүүлийн хоёр хоногт автомашин шатсан хоёр тохиолдол бүртгэгдлээ.
Тодруулбал, 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05:31 цагт Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллан очиход иргэн М-ийн эзэмшлийн “Subaru Forester” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байжээ. Гал түймрийг алба хаагчид бүрэн унтраасан байна.
Мөн 02 дугаар сарын 08-ны өдрийн 10:02 цагт Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлага бүртгэгджээ. Тус дуудлагын дагуу очиход иргэн Ө-ийн “Subaru Impreza” загварын суудлын автомашин бүрэн шатсан байсныг Онцгой байдлын алба хаагчид унтраасан байна.
Эдгээр тохиолдлууд нь хувийн өмчид гарсан объектын түймэрт хамаарах бөгөөд гал түймрийн шалтгааныг холбогдох байгууллагууд шалгаж байна.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм







