Dark Light
Нийгэм | 2026-02-09

НОСК: БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗАВ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Улаанбаатар хот энэ оныг Бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга болон албаны бусад хүмүүс барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ.
 
Уулзалтын үеэр нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүд, төслийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлууд, төрийн байгууллагын зүгээс хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар санал солилцлоо.
 
Мөн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган дахин барилгажуулах төслийг барилгын компаниуд хариуцан хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, хамтран ажиллахаар болов.
 
Түүнчлэн Улаанбаатар хотын газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн асуудлаар ярилцаж, барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчид тулгамдаж буй асуудлуудаа хуваалцсан үр дүнтэй уулзалт боллоо.

Эх сурвалж | НОСК
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07