Dark Light
Нийгэм | 2026-02-09

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 14 МЯНГЫГ ДАВЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Улаанбурхан өвчний халдвар улс орон даяар бүртгэгдсээр байна. 2026 оны хоёрдугаар сарын 9-ний байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14,123-д хүрсэн талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Нийт батлагдсан тохиолдлын 11,517 нь нийслэлд, 2,601 нь орон нутагт бүртгэгдсэн бол уг өвчний улмаас 13 хүн нас барсан байна. Өдрийн шинээр илэрсэн тохиолдол нэгээр нэмэгдэж, орон нутагт бүртгэгджээ. Нас баралт шинээр бүртгэгдээгүй байна.

Одоогийн байдлаар 81 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 9 хүн гэрээр эмчилгээ хийлгэж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 47 нь нийслэлд, 34 нь орон нутагт байгаа аж. Нийслэлд эмчлүүлж буй иргэдийн 39 нь дунд, 7 нь хүнд, 1 нь нэн хүнд ангилалд байгаа бол орон нутагт 27 нь дунд, 4 нь хүнд хэлбэртэй байна.

Өвчлөл насны бүлгээр авч үзвэл 10–14 насныхан (5,198) болон 0–4 насны хүүхдүүд (3,382) хамгийн өндөр хувийг эзэлж байгаа нь хүүхдийн дархлаажуулалт чухал байгааг харуулж байна.

Эрүүл мэндийн байгууллагууд улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар бүрэн сэргийлэх боломжтойг онцолж, иргэдийг улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсан талаарх мэдээллээ харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвдөө бүртгүүлэхийг уриаллаа. Хэрэв вакцинд хамрагдаагүй, эсвэл хоцорсон бол яаралтай дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байна.

Нөхцөл байдалтай холбоотой тодруулах, лавлах зүйл байвал 100, 119, 7222-4444 дугаарын утсаар мэдээлэл авах боломжтой.


Эх сурвалж | ХӨСҮТ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07