Dark Light
Нийгэм | 2026-02-09

ИХ ХҮМҮҮНТЭЙ УУЛЗАХАД САЙН

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 24 2026.02.10

МЯГМАР ГАРАГ ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САРЫН ДӨРВӨН НОГООН ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ

Наран ургах, шингэх: 08.07-18.06

Баридлага: Түлэх

Шүтэн барилдага: Төрөн түгэхүй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 2 сарын 10, Ангараг гараг. Билгийн тооллын 24, Онгоц одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 07 минутад мандан, 18 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Түрэх лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07