2026 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Од эрхсийн нөлөөлөл таны ажлын амжилтад их өөрчлөлтийг авчирна. Өнөөдөр илүү төвлөрч, ганцаараа ажиллах сонирхолтой байх бололтой. Аль болох олон хүнгүй газар ол. Нам тайван орчин өөрийн бие махбодын болон оюун ухааны орон зайг цэнэглэх боломж олгоно. Өмнөх стрессээ тайлж чадвал таныг зовоож байсан дарамт багасна. Биеийн болон сэтгэлийн эрч хүч аль аль нь сайн байвал бодит үр нөлөө гарна.
Үхэр: Нөөц бололцоогоо дайчлан илүү хичээсний үр дүнд амжилт бий болно. Гэхдээ та өөрийгөө төгс биш гэдгийг сайн санаарай. Өөрийгөө захирах, зан аашаа нэгэн хэм хэмжээнд байлгах нь таны бодсоноос ч хүнд байх болно. Хэрэв ойрын хэн нэгэн тань хууралтаас болж шаналбал, түүнд туслахын төлөө бүхнийг хийх хэрэгтэй болж магадгүй.
Ихэр: Оюун ухаанаа илүү ашиглах нь болсон үйл явдлыг зөв талаас нь үнэлгээ өгөх боломжтой болгоно. Өнөөдөр өөрийн дургүй асуудлаа сөхөх хэрэггүй. Харилцаанд юу хүсэж байгаагаа та мэдэхээ болино. Хувийн болон албаны ажлыг хоёуланг нь амжуулах хэрэгтэй болох байх. Өөрийгөө сэргээхийн тулд завгүй цагийн хуваариа эмх цэгцтэй болго. Хайртай хүнтэйгээ ямар нэгэн зүйлийг хамт хийснээр анхаарал халамжаа харуулж чадна. Ямар ч хүний ашиг сонирхлыг үл тоомсорлож болохгүй.
Мэлхий: Ихэнх хүмүүс хамтын ажиллагааныхаа хэтийн төлөвлөгөөг төдийлөн үнэлэхгүй бололтой. Буруу гэдгийг мэдэж байгаа зүйлийг дээд албан тушаалтны шаардлагаар хүлээн зөвшөөрөх нөхцөл гарна. Харин бизнес болон олон нийттэй харилцах тал дээр таны ур чадвар нэмэгдэж, өөрийн танилын хүрээгээ нэмэгдүүлэх болно. Хайрын харилцаандаа хэн нэгний тухай онцгойлон бодож байгаа бол даруйхан холбогдоорой.
Арслан: Санаандгүй хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх магадлалтай. Өмнө байгаа асуудлаа шийдэхэд туслах зүйлийг сурч мэдэхэд тохиромжтой үе. Хэрвээ ашиг сонирхол нэгтэй хүмүүстэйгээ хамтарч судалгаа хийвэл их зүйл сурч авах болно. Баг хамт олноороо хийх үйл ажиллагаанд их ач холбогдол өгнө. Бусад хүмүүсийн үзэл бодлыг сонссоноор өөрийн судалж буй сэдвийн талаар илүү их мэдлэгтэй болно. Бизнес эрхлэгч нар орлого нэмэгдүүлэх шинэ сүлжээнд анхаарал хандуул.
Охин: Ажил төрөлтэй холбоотой асуудал санхүүгийн хямралаас болж саатна. Санхүүгийн хараат байдлаа өөрчилснөөр танд шинэ боломж нээгдэх болно. Өнөөдөр хүсэл эрмэлзэл болон хичээл зүтгэл өндөр байх ч ажил мэргэжлийн харилцаа дарамттай байх хандлагатай. Өөрийн бодол санааг дахин шүүж тунгаахгүй байвал асуудлын шийдэл муу байна гэсэн үг. Зан чанар, үзэл бодолд тань өөрчлөлт гараагүй л бол сонгосон замаараа яв.
Жинлүүр: Олны оролцоотой нийгмийн арга хэмжээ таалагдах ба таны байр сууринд сайнаар нөлөөлөхөөр байна. Хэрэв та дургүй газартаа ажилладаг бол ажлаа солих талаар бодно. Ажил ихтэй ч ихэнх хүмүүс үр хүүхдийнхээ боловсрол илүү анхаарна. Ойр дотнынхон тань таны оролцоогүйгээр шийдэж чадахгүй асуудал байна. Цаг заваараа ойр зуурын ч болов хувийн асуудлаа шийд. Гэхдээ өөрийгөө бага ядраа
Хилэнц: Өнөөдөр нийгмийн харилцаа онцгой нөлөөтэй гэдгийг мэдэр. Хувийн зарчим болон сэтгэлийн эрч хүчээ алдахгүйн тулд чимээгүй, нам гүм тайван орчинд хэсэг хугацааг өнгөрүүл. Одоогийн таны хүслийн жагсаалтын тэргүүнд мөнгө, эд хөрөнгө байгаа бол сэтгэлзүйн болон оюун ухааны тайван таатай байдал илүү чухал гэдгийг анхаар. Ирээдүйн төлөвлөгөөндөө эерэг боловч бодитоор ханд.
Нум: Ашиг орлогоо нэмэгдүүлэх зам дээр зогсож байна. Зөн совин тань өнөөдөр зөв газраа, зөв цагтаа байхад тусална. Энэ цаг үед өмнө нь бүтэлгүйтсэн ажил хэрэгтээ харамсаад хэрэггүй. Хувь заяандаа итгэж ажил хэргээ дахин шинээр зохион байгуул. Танилын хүрээ нэмэгдэхийн хирээр шинэ зүйлс сурч, хуучинсаг үзлийн ханыг нураах болно.
Матар: Ажил хэргийн асуудлыг албан бус байдлаар шийдэж болно. Шинэ өөрчлөлт зөв эхлэл болж мэднэ. Гадаад түншүүдийн оруулах хөрөнгө оруулалтын асуудалд тооцоотой ханд. Ёс суртахуунгүй зүйлээс болгоомжилж, буруу зуршилд автахаас татгалз. Таны үзэл бодол бусад хүмүүсийн хандлагад мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадна. Өндөр ачаалалтай ажиллах хүмүүс эрүүл мэнддээ анхаар
Хумх: Хурц зан ааш харилцаанд саад болно. Зөн совин, урам зоригоо өндөр байлгах хэрэгтэй болно. Ажилдаа тууштай хандаж чадаагүйн улмаас хамтын ажиллагаанд саад учирна. Гэхдээ үнэнч шударга бай. Давуу талаа зөвөөр ашиглах хэрэгтэй. Хэн нэгний үл ойлгогдох зан аашны хохирогч болохоос зайлсхий. Гэрээ хэлцэлд гарын үсэг зурах, хурал зөвлөгөөнд орохоосоо өмнө бүх зүйлийг дахин шалга.
Загас: Олон асуудал дээр эргэлзээтэй байдалтай тулгарна. Шинэ ажлын гараагаа эхлэх байгаа хүмүүст анхааруулахад анхнаасаа шаргуу ажиллах шаардлагатай. Амрахыг хүссэн ч амарч чадахгүй бололтой. Ямар нэг байдлаар таалагдахгүй хүмүүстэй хамтрах хэрэгтэй болно. Та санхүүгийн тал дээр асуудалтай байгаа бол энэ талын мэдлэгтэй хүмүүсээс зөвлөгөө ав.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм







