Dark Light
Нийгэм | 2026-02-16

ХХЕГ-ЫН ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ДЭД ДАРГА НАРТ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр (2026.02.16) Хил хамгаалах Ерөнхий газар (ХХЕГ)-ын шинээр томилогдсон Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Ц.Мягмардорж, Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Д.Мөнгөнжин, Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд дарга, хурандаа О.Азхүү болон Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд дарга, хурандаа О.Сувд-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзан үүрэг, чиглэл өглөө.
Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэлэхдээ хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албанд томилогдсон дэд дарга нарт ажлын амжилт хүсэж, улс орныхоо язгуур эрх ашгийг ямагт тэргүүнд тавьж, ёс зүйн хатуу хэм хэмжээг баримталж, улсынхаа аюулгүй байдал, Хил хамгаалах байгууллагын хөгжил дэвшилд итгэл зүтгэл гарган, сайн ажиллах учиртайг онцоллоо.
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Улсын хилийн зурваст байрлах хилийн 10 боомтын орчимд, хилээс 0.9–2.5 км-ийн зайд нийт 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргасан “Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар тогтоол, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах арга хэмжээний тухай” Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгох шийдвэр гаргасан.
Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын тэмдэглэлд дурдагдсан зарим асуудлаар Хил хамгаалах байгууллага шуурхай арга хэмжээ авч, хэрэгжилтийг хангаж ажиллахад анхаарал хандуулахыг дэд дарга нарт үүрэг болголоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22