Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар 2026 оны 1 дүгээр сард 133.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, өмнөх оны мөн үеэс 61.5 (85.2%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Үнэт цаасны нийт гүйлгээний 65.3 (87.4 тэрбум төгрөг) хувь нь анхдагч зах зээлийн гүйлгээ, 34.7 (46.4 тэрбум төгрөг) хувь нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байна.
Үнэт цаасны гүйлгээний 55.3 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 16.0 хувийг компанийн хувьцаа, 15.9 хувийг Засгийн газрын бонд, 12.7 хувийг компанийн бонд, 0.1 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх тус тус эзэлж байна.

Б.ЭНХЗАЯА








Нийгэм









