Dark Light
Нийгэм | 2026-02-16

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ЦЭГЭЭС ХҮРГЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Сэлэнгэ аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс болон Мобиком Корпораци-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарын хамтын ажиллагааны хүрээнд иргэдэд төр, хувийн хэвшлийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг нэг сарын хугацаатай зохион байгуулж байна.
Энэхүү хүрээнд иргэд Сэлэнгэ аймаг дахь Мобиком корпорацийн салбарт байрлах “ХУРДАН” цэгээр дамжуулан өөрт шаардлагатай төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй авах нөхцөл бүрдэж байна.
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг бодитоор дэмжихэд энэхүү хамтын ажиллагаа чухал хувь нэмэр оруулж байна.
Төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан энэхүү санаачилга нь үйлчилгээний чанар, хурд, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх бодит шийдэл болж байгаагаараа онцлог юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22