Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
Тиймээс иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:
- Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах
- Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангах
- Хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангаж, бензин шатахууны нөөцтэй зорчих
- Бага насны хүүхэд, өндөр настан, тусгай хэрэгцээт хүмүүсийг малд явуулахгүй байх
- Малаа ойрын бэлчээрт бэлчээх
- Хувийн бэлтгэлээ хангаж, дулаан хувцаслах
- Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн ундаа автомашин жолоодохгүй байх зэргээр үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм









