Dark Light
Нийгэм | 2026-02-16

ЦАГ АГААР: ИХЭНХ НУТГААР ТОГТУУН

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Ойрын тав хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун байж, хүйтний эрч түр сулрах боловч хоёрдугаар сарын 20-ноос баруун, 21-нд төв, зүүн болон говийн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, салхи секундэд 18-24 метр хүрч ширүүсэхийг цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа. Мөн энэ үеэр ихэнх нутгаар хүйтний эрч 10-15 градусаар эрс чангарна.

Өнөө шөнө, маргааш ихэнх нутгаар цэлмэг, жавартай

2026 оны хоёрдугаар сарын 16-ны 20:00 цагаас 17-ны 20:00 цаг хүртэлх урьдчилсан мэдээгээр зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, зүүн хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Харин бусад нутгаар ихэнхдээ цэлмэг байна.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүсэх бол бусад нутгаар секундэд 4-9 метр байна.

Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр -36...-41 градус хүрч хүйтрэх бол Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -30...-35 градус, бусад нутгаар -19...-29 градус хүйтэн хононо. Харин өдөртөө ихэнх нутгаар -3...-13 градус, говийн өмнөд хэсгээр +4 градус хүртэл дулаан байна.

Улаанбаатар орчимд цас орохгүй

Нийслэл орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-29 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.

Багануур, Тэрэлж орчмоор мөн цас орохгүй, шөнөдөө -24...-26 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байх төлөвтэй байна.

19-нөөс эхлэн цас орж, шуурна

Хоёрдугаар сарын 18-22-ны хооронд:

  • 19-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,

  • 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар,

  • 21-нд төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Энэ үеэр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Харин 18-19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч харьцангуй сулрах боловч 20-нд баруун аймгуудаас эхлэн, 21-нд ихэнх нутгаар огцом хүйтэрч, температур 10-15 градусаар буурахыг анхааруулж байна.

Иймд малчид, иргэд, тээвэрчид цаг агаарын өөрчлөлтийг сайтар анхаарч, холын замд гарахдаа бэлтгэлээ хангах, мал сүргээ хамгаалах арга хэмжээ авахыг зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22