2026 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр залхуу, ноомой болж эргэн тойрны үйл явдлууд анхаарлыг тань татахгүй байж магадгүй. Хамгийн гол нь сэтгэлийн дарамтад бүү ор. Урьдаас тааварлаж байсан бол аливаа асуудлаас айх хэрэггүй. Бууж өгөхгүй байвал бусад хүмүүс таны хичээл зүтгэлийг магтах болно. Өрсөлдөгч нартаа чухал нууц мэдээллийг задруулахаас болгоомжил. Зарим нууцыг задлах эсвэл худал хэлэх үйлдлийг давтахгүй байх хэрэгтэй.
Үхэр: Чухал уулзалтын үеэр гэнэтийн явдал болж, төлөвлөгөөнд саад болно. Хөнгөн харьцаа түр зуурын ашиг хонжоо харсан байна. Энэ нь муу үр дагавартай байх магадлалтай. Гэхдээ өнөөдөр ажил төрлөөс илүү хувийн амьдралаа илүүд үзвэл дээр. Гэр орныхоо орчныг өөрчилж гэр бүлийнхэндээ илүү зайтай орон зай бий болгох засвар хий. Зарим нэг үл ойлголцлыг үүсгэх сэтгэл хөдлөл нэмэгдэнэ. Таны эргэн тойрны бүх хүмүүс тань илүү мэдрэмтгий болсон мэт санагдана.
Ихэр: Шинэ санаагаа хэрэгжүүлэх үедээ үл ойлголцлоос зайлсхий. Бодит чиг хандлагаар асуудлыг шийдвэрлэх нь зорилгодоо хүрэхэд илүү ашиг тустай. Олдсон боломжоо ашиглан мэргэжлийн түвшингээ дээшлүүлж, ажил дээрээ амжилт гаргах үе. Шинэ хосууд хайр дурлалын харилцаагаа сайн анхаарч байхгүй бол зуурдын янаг амрагийн харьцааны сул талыг олж харахгүй бололтой.
Мэлхий: Дарамттай нөхцөл байдал гарч ирэх магадлалтай. Хэтэрхий өндөр үүрэг хариуцлага танд сэтгэлийн дарамт болно. Ажил хэрэгт саад гарч магадгүй тул ямар ч үед бэлэн байж, түүртэлгүй давахыг хичээ. Сөрж хамгаалах, зоригтой тулалдах төлөвлөгөө зохио. Цагийн юмыг цагт нь хийж, зорьсон чиг хандлагаа баримтлах нь таныг өрсөлдөөнд хэвээр үлдээх болно. Зарим үед муу ч гэсэн оролдлого хийнэ гэдэг нь хэзээ ч оролдохгүй байснаас илүү дээр гэдгийг санах хэрэгтэй.
Арслан: Бүтээлч үйл ажиллагаагаа идэвхжүүлэхэд сайн өдөр. Од эрхсийн нөлөөг өөрийн авьяас чадвараа нээн илрүүлэх, дотор байгаа эрч хүчээ гадагшлуулахад зориул. Нийгмийн амьдралд илүү идэвхтэй бай. Од эрхсийн ивээл таны ажил хэрэгт таатай нөлөө үзүүлэх бололтой. Гэхдээ илүү тэвчээртэй байж, сэтгэл хөдлөлөө хяна.
Охин: Од эрхсийн чиг хандлага таагүй байгаа тул хойшлуулсан ажил байвал хийж дуусга. Тэгвэл зарим таагүй тохиолдлыг боломжоороо зөвтгөж чадна. Зугаа цэнгэл, наргиан наадмыг тааруулж байх хэрэгтэй. Та үрэлгэн зан гаргах хандлагатай учраас зарлагаа хянах чадвараа дээд зэргээр гарга. Ах дүүс хамаатан садантайгаа таагүй харьцаанд орж болзошгүйг од эрхэс анхааруулж байна.
Жинлүүр: Эргэн тойрны дуусгаагүй ажил нь илүү дарамт болон стрессийн шалтгаан болно. Хэтэрхий тооцоотой байх нь хамт байгаа хүмүүсийн түгшүүртэй байдлыг нэмэх болно. Хэн нэгэн таны тухай буруу мэдээлэл өгч байж болох юм. Бусдаас давуу байх гэсэн эрмэлзэл хэтэрснээс эсрэг үр дүн үзүүлэх магадлалтай. Одоогийн байр суурь тань ойлгомжгүй санагдана. Ямар нэг юм зөв биш байна гэсэн мэдрэмж нь таныг бусдаас болгоомжлох зан байдал гаргахад хүргэнэ.
Хилэнц: Өнөөдөр зөв цагтаа зөв газраа байх нь чухал. Шинэ ажлын ахиц дэвшил урт хугацааны бизнесийн зорилгодоо хүргэхэд тусална. Ажлын нөхцөл сайжрахад технологийн шинэчлэл үр нөлөөтэй байна. Харин аз турших дуртай хүмүүс энэ зангаа хянаж байхыг од эрхэс зөвлөж байна. Өнөөдөр хөрөнгө мөнгө хангалттай биш байсан ч маргааш ийм байхгүй байх болно.
Нум: Бусад хүмүүст өөрийгөө хэрхэн ойлгуулж байгаа талаараа бодож үз. Хүмүүсийн хооронд үүссэн хов жив сонирхол татах болно. Гэсэн хэдий ч сонссон бүхэндээ нэг их итгэх хэрэггүй. Хувийн дадал зуршлаа өөрчлөхөд туслах зөвлөгөө сонсох нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх болно. Оюун бодол болон дадлага туршлага сайтай хүмүүсээс суралцах нь таныг хөгжүүлж чадна.
Матар: Санхүүгийн боломжоо тооцоолон хэрэгцээгээ худалдан авалтаа багасгах үе. Томоохон зарлага гаргах шийдвэр бүү гарга. Өмнөх төлөвлөсөн өдөр тутмын амьдралд өөрчлөлт орно. Хайрын харилцаанд юу муугаар нөлөөлөөд байгааг олж илрүүлж, өөрийн алдаагаа тодорхой болго. Хамт олны үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцох хэрэгцээ шаардлага үүснэ. Одоогийн байр сууриа муутгахаас сайн сэргийл.
Хумх: Баталсан төлөвлөгөөгөө ягштал баримтлах боломжгүй байсан ч ерөнхий чиг шугамаа алдаж болохгүй. Яарсан шийдвэр бизнесийн төсөөллөө өөрчлөхөд хүргэнэ. Хийх зүйл их байгаа боловч хугацаа давчуу байна. Иймээс ирж аливаа эргэлзээтэй, болгоомжлол илүүдэхгүй мэдээллийг шалгаж үнэн зөв эсэхэд хяналт тавь.
Загас: Бусад хүмүүсийн хүсэл сонирхол, хандлагыг үл тоож болохгүй. Бусдад бүх ажлаа даатгах нь тийм ч сайхан санаа биш байна. Таны өмнө дуулгавартай байж, ажлаа хойш тавих ёстой гэж бусдыг шахах нь муухан санаа байх болно. Гэхдээ яг өөртөө зориулж төлөвлөсөн зүйл дээр хувийн орон зайг мэдрүүлэх нь буруу биш. Урлаг уран сайхан болон шинжлэх ухаанд татагдсан хүмүүс мэдлэг мэдрэмжээ бусадтай харилцан хуваалцаж, хэтийн төлөвийг хамтран тодорхойлох нь шинэ туршлагатай болох боломж өгнө.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм









