БИЛГИЙН ТООЛЛЫН 30
2026.02.17 / МЯГМАР ГАРАГ
ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САРЫН ЗУРГААН ЦАГААН ХАР НОХОЙ ӨДӨР
Үс засуулвал: Эрлэг лугаа учирна
Наран ургах, шингэх: 07.55-18.17
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Төмөр
Аргын тооллын 2 сарын 17, Ангараг гараг. Билгийн тооллын 30, Тооно одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 55 минутад мандан, 18 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм









