Арван долдугаар жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын үндэсний бөхийн холбооны ажилтан албан хаагчид, тэргүүлэгч, жаяг дэгийн багийн гишүүдэд Төрийн дээд одон медаль, улсын цол зэрэг хүртээлээ.
Шагналыг Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын зөвлөх Ч.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав нар гардууллаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Улсын заан Дашзэвэгийн Баасандорж
- Улсын гарын даа Л.Ганзориг
- МҮБХ-ны Ерөнхий нягтлан Д.Долгорсүрэн
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны жуух бичигээр:
- Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Улсын дэд засуул Адъяагийн Хатанбаатар
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Засуул Очирсүрэнгийн Гансүх,
Улсын дэд тайлбарлагч цолоор:
- Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат , Үндэсний бөхийн тайлбарлагч С.Батбилэг
- Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Үндэсний бөхийн тайлбарлагч Ю.Гомбосүрэн
- Ховд аймгийн Мөст сумын харьяат, Үндэсний бөхийн тайлбарлагч Ц.Баярмагнай
Мөн МҮБХ-ны Европ дахь салбар холбооны тогтмол үйл ажиллагааг өндрөөр үнэлж хүндэтгэл үзүүлснийг Европын салбар холбооны менежер, Улсын дэд гарын даа Г.Номгуунсүрэнд гардууллаа.
АДМИН







Нийгэм









