Dark Light
Нийгэм | 2026-02-17

Г.БААТАРНУМ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын зохиолчдоос хамгийн анх Иракт үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагч, бэлтгэл дэд хурандаа, зохиолч, сэтгүүлч Г.Баатарнум Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээ гардлаа. 
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, “Улаан од” сонины сэтгүүлч, МЗЭ-ийн шагналт зохиолч Г.Баатарнум эх орныхоо тушаалаар батлан хамгаалах, уран зохиол, сэтгүүл зүй гэсэн гурван салбарт энэ насаа зориулахдаа "Орлой гурван зээрд", "Цагийн өнгө", "Соёмбын зочид", "Иракаас бичсэн тэмдэглэл", "Арабад хөглөгдсөн омогшил", "Он жилүүдийн дурсамж", "Үнэг, туулайн үерхэл" зэрэг яруу найраг, баримтат уран зохиол, хүүхдийн 20 орчим ном, "Бодолд уяатай аав минь", "Уянга дууны ээж", "Босоо төрсөн хүлэг", "Ханийн дуу", "Дөчин таван оны намар", "Сэтгэлд хургасан Дарьганга нутаг минь" зэрэг цэрэг эх орон, хүүхдийн сэдэвтэй 200 гаруй дуу, шүлэг, "Алмастай учирсан нь", "Иракт өнгөрүүлсэн 190 хоног", "Цэнхэр дуулгатны жимээр" зэрэг бүрэн хэмжээний уран сайхны болон баримтат кино, "Ёндон генерал", "Иракт өнгөрүүлсэн 190 хоног", "Африкийн халуун цэгт 10 хоног", "Ассан гал шигээ дүрэлзэж явсан анд минь", "Онцгой албаныхан", "Буян дүүрэн нутаг мину", "Ялалтын симфони удахгүй эгшиглэнэ" зэрэг томоохон хэмжээний болон бэсрэг 10 гаруй найраглал бичсэн билээ. 
Түүний "Энхийн үйлсэд монгол цэргүүд" дуу нь эх орноосоо алсад энхийг сахиулж яваа монгол дайчдын сүлд дуу болсон нь бахархалтай. 
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр Монголын Зэвсэгт хүчин, цэргийн сониноос төрсөн 13 дахь гавьяат Г.Баатарнумыг МЗЭ-ийн дарга, доктор, дэд профессор Д.Нямдорж, МЗЭ-ийн Гүйцэтгэх захирал, яруу найрагч, орчуулагч М.Батбаяр нар хүндэтгэн хүлээн авч, баяр хүргэж, дурсгалын зүйл гардуулав.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22