Dark Light
Нийгэм | 2026-02-17

Г.НЯМЖАНЦАН: УРЛАГТ ОРООД 31 ЖИЛ БОЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

“The Hu” хамтлагийн хөгжимчин Г.Нямжанцан Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртлээ.

Г.Нямжанцан: Завханы алдарт ахмад лимбэчин Пүрэвжав башийн удирдлага дор лимбэ хөгжмийг сурч эхэлсэн. Завханы хөгжим бүжгийн Эрдэнэлхагва гэх залуухан багш намайг төгсгөсөн. СУИС-д лимбэний доктор Цэвэгсүрэн багшийн удирдлага дор бакалавраа төгссөн. Оюунчимэг докторын удирдлага дор магистраа хамгаалаад, Монгол Улсын Консерваторт 10 жил ажиллаад, үндэсний урлагийн их театрт 6 жил ажилласан. Завханы хөгжимт жүжгийн театраас гараагаа эхэлсэн. Урлагт ороод 31 жил болж байна. The Hu хамтлаг 10 жилийнхээ ойг монголд тэмдэглэхээр төлөвлөж байна. Хүннү рокоор хийсэн 3 дахь цомог гарж байна. 10 жилийнхээ ойгоор цомгоо гаргаад, тоглолтоо хийж, энэхүү хүндэтгэлийг хүртсэндээ их баяртай байна. 5-р сарын 12-оос ялан тоглолтууд эхэлнэ. Гал морин жил маш их ачаалалтай, түүхэн жил ирж байна гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22