Он гарсаар хоёрдугаар сарын 17-ны байдлаар Онцгой байдлын байгууллагад мөс цөмөрсөн 10 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Мөс цөмөрсөн дуудлагын 7 нь Хөвсгөл аймагт бүртгэгджээ.
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд иргэд, малчид, жолооч, аялагч та бүхнийг цаг хэмнэх, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээврийн хэрэгслээр зорчихгүй, баталгаат зам гүүрээр явахыг анхааруулж байна.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм








