Хулгана жилтнүүдийн гал морь жилийн зурлагыг танилцуулж байна.
НИЙТЛЭГ ТӨЛӨВ:
Сүлд нь сайн, хийморь лундаа дорой. Ажил үйлс нь бүтэмж муутай. Хэл үг, атаа жөтөө үгүй. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Эм нь Олзын үүд нээгдсэн. Хийморийн, Жанцанзэму вүнжан дарцаг хийсгэ. Засал: Дүнсэр(харш жил). Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Лүмбэнгарав, Жанаггагдог, Мандал өргүүл.
1936 он. Гал хулгана: Нас нь: 91. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь зарлагатай.
Эр нь: Төмөрт суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Чоно, нохойд хазуулсан малын мах, ариун бус, бузар, хурим, оршуулгын идээ идэх, хэрүүл хийх, цагаан өнгийн хувцас, эд, хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт авахыг цээрлэ. Тархи толгой, нүд, уушиг, зүрх, шарх цанх хатгалаг, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр анхаар. Ад зэтгэр, албин, шулам, тийрэнгийн хорлолд өртөх. Төмөр улайтган номхотгохыг тэвч. Засал: Мэнгэний засал, Дүнсэр(их харш жил), Мэсний хариулга, Раху гарагийг (шинийн-8) сар бүр тахь. Уншуулах ном: Мэсний хариулга хийлгэ, Дамдин, Гомбо тахиул, Заслын 8 ном, Дүгэр, Жанаггагдог, Сундуй, Ариун сан, Алтангэрэл, Жадамба.
Эм нь: Төмөрт суусан, 5 шар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон бар. Чоно, нохойд хазуулсан малын мах идэх, бөөгийн эд хэрэглэл, хуяг дуулга, хутга мэс, цагаан, шар өнгийн хувцас, эд, хүзүүний зүүлт авахыг цээрлэ. Уушиг, зүрх, бүдүүн гэдэс шарх цанх хатгалаг, халдварт өвчнөөс сэргийл. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр анхаар. Ад зэтгэр, албин, шулам, тийрэнгийн хорлолд өртөх. Төмөр улайтган номхотгохыг тэвч. Засал: Мэнгэний засал, Дүнсэр(их харш жил), Мэсний хариулга, Жиду гарагийг (билгийн-18) сар бүр тахь. Уншуулах ном: Мэсний хариулга хийлгэ, Дамдин, Гомбо тахиул, Дүгэр, Жанаггагдог, Сундуй, Заслын 8 ном, До палчин.
1948 он. Шороон хулгана: Нас нь: 79. Эрүүл мэндэд анхаар, буян хишиг нь сайн.
Эр нь: Модонд суусан, 4 ногоон мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Уул, ус хөндөх, андгай тангараг тавих, мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн хувцас, эдлэл, ангийн арьс авах, хэл ам хэрүүл маргаан хийх, гөрөөсний мах идэхийг цээрлэ. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр анхаар. Лус, газрын эзний, хэл амны хорлолд өртөх. Засал нь: Дүнсэр (их харш жил), Нашидүрсүм, Жидү гарагийг (билгийн-18) сар бүр тахь. Уншуулах ном: Усан балин өргө, Очирваань, Гомбо тахиул, Ариун сан, Дүншиг, Сундуй, Лүмбэнгарав, Лусын сан, Нит.
Эм нь: Модонд суусан, 5 шар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бар. Мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн хувцас, эд, ангийн арьс, банди, бөөгийн хэрэглэл авах, хэл ам хэрүүл маргаан хийх, гөрөөсний мах идэхийг цээрлэ. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөл, халдварт өвчнөөс сэргийл. Мод гөлөглөх үеэр анхаар. Лус, газрын эзний хорлолд өртөх. Засал нь: Дүнсэр (их харш жил), Нашидүрсүм, Адъяа гарагийг (билгийн-27) сар бүр тахь. Уншуулах ном: Усан балин өргө, Очирваань, Гомбо тахиул, Ариун сан, Дүншиг, Сундуй, Жамбалцанжод, До палчин, Нит.
1960 он. Төмөр хулгана: Нас нь: 67. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь зарлагатай.
Эр нь: Төмөрт суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Чоно, нохойд хазуулсан малын мах идэх, эд, малын гарзтай, улайны газар явах, хуучин эд, хувцас, хуяг дуулга, хутга мэс, цагаан, улаан өнгийн хувцас, эд, хүзүүний зүүлт авахыг цээрлэ. Уушиг, зүрх, шарх, цанх хатгалаг, бүдүүн гэдэсний өвчнөөс сэрэмжил. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үе, хутга мэснээс болгоомжил. Ад зэтгэр, албин, тийрэн, шулмын хорлолд өртөх. Төмөр улайтган номхотгохыг тэвч. Засал нь: Дүнсэр (их харш жил), Мэсний хариулга, Сугар гарагийг (шинийн-15) сар бүр тахь. Уншуулах ном: Сүлд, Мэсний хариулга хийлгэ, Дамдин, Гомбо тахиул, Дүгэр, Заслын 8 ном, Жанаггагдог, Сундуй, Алтангэрэл, Норжмаа сүн, Жадамба.
Эм нь: Төмөрт суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан бар. Чоно, нохойд хазуулсан малын мах идэх, хуяг дуулга, хутга мэс, цагаан, улаан өнгийн хувцас, эд, хүзүүний зүүлт авах, улай үзэх, ууланд авирахыг цээрлэ. Уушиг, зүрх, шарх цанх хатгалаг, бүдүүн гэдэс, яр шарх, цусны өвчнөөс сэргийл. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үе, хутга мэснээс болгоомжил. Ад зэтгэр, албин, тийрэн, шулмын хорлолд өртөх. Төмөр улайтган номхотгохыг тэвч. Засал нь: Дүнсэр (их харш жил), Мэсний хариулга, Сумъяа гарагийг (билгийн-26) сар бүр тахь. Уншуулах ном: Амин золиг, Мэсний хариулга хийлгэ, Дамдин, Гомбо тахиул, Дүгэр, Заслын 8 ном, Жанаггагдог, Сундуй, Ширнэн, Жадамба. Дөрвөн гэлэнд гүнцэг өргө.
1972 он. Усан хулгана: Нас нь: 55. Эрүүл мэнд, буян хишиг нь машид сайн.
Эр нь: Модонд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн хувцас, эдлэл, ангийн арьс авах, хэл ам хэрүүл хийх, гөрөөсний мах, ариун бус, бузар, хурим, оршуулгын идээг цээрлэ. Толгой, нүд, элэг, цес, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэргийл. Мод гөлөглөх үеэр анхаар. Лус, газрын эзний хорлолд өртөх. Засал нь: Дүнсэр(их харш жил), Мэнгэ, Нашидүрсүм, Раху гарагийг (шинийн-8) сар бүр тахь, Уншуулах ном: Усан балин өргө, Очирваань, Гомбо тахиул, Ариун сан, Дуншиг, Сундуй, Алтангэрэл, Нит, Түй мандал өргө.
Эм нь: Модонд суусан, 5 шар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал бар. Мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн хувцас, эд, ангийн арьс, банди, бөөгийн хэрэглэл авах, хэл ам хэрүүл маргаан хийх, гөрөөсний мах идэхийг цээрлэ. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөл, халдварт өвчнөөс сэргийл. Мод гөлөглөх үеэр анхаар. Лус, газрын эзний хорлолд өртөх. Засал нь: Дүнсэр (их харш жил), Мэнгэ, Нашидүрсүм, Жиду гарагийг (билгийн-18) сар бүр тахь. Уншуулах ном: Усан балин өрге, Очирваань, Гомбо тахиул, Ариун сан, Дүншиг, Сундуй, Жамбалцанжод, До палчин, Нит.
1984 он. Модон хулгана: 43. Эрүүл мэнд, буян хишиг нь дунд зэрэг.
Эр нь: Төмөрт суусан, 4 ногоон мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Чоно, нохойд хазуулсан малын мах идэх, уул, ус хөндөх, андгай тангараг тавих, хуяг дуулга, хутга мэс, цагаан, ногоон өнгийн хувцас, эд, хүзүүний зүүлт авахыг цээрлэ. Уушиг, зүрх, шарх цанх хатгалаг, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр анхаар. Ад зэтгэр, албин, тийрэн, шулам, лус савдаг, хэл амны хорлол өртөх. Төмөр улайтган номхотгохыг тэвч. Засал нь: Дүнсэр (их харш жил), Мэсний хариулга, Жиду гарагийг (билгийн-18) сар бүр тахь. Уншуулах ном: Усан балин өргө, Мэсний хариулга хийлгэ, Дамдин, Гомбо тахиул, Дүгэр, Заслын 8 ном, Жанаггагдог, Сундуй, Лүмбэнгарав, Лусын сан, Жадамба.
Эм нь: Төмөрт суусан, 5 шар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Төмөрт суусан, 5 шар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон бар. Чоно, нохойд хазуулсан малын мах идэх, бөөгийн эд хэрэглэл, хуяг дуулга, хутга мэс, цагаан, шар өнгийн хувцас, эд, хүзүүний зүүлт авахыг цээрлэ. Уушиг, зүрх, бүдүүн гэдэс шарх цанх хатгалаг, халдварт өвчнөөс сэргийл. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр анхаар. Ад зэтгэр, албин, шулам, тийрэнгийн хорлолд өртөх. Төмөр улайтган номхотгохыг тэвч. Засал нь: Дүнсэр(их харш жил), Мэсний хариулга, Адъяа гарагийг (билгийн-27) сар бүр тахь. Уншуулах ном: Усан балин өргө, Очирваань, Гомбо тахиул, Ариун сан, Дуншиг, Сундуй, Жамбалцанжод, До палчин, Нит.
1996 он. Гал хулгана: Нас нь: 31. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь зарлагатай.
Эр нь: Модонд суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Мод огтлох, эд малын гарзтай, хутга мэсээр оролдох, улайны газар явах, хуучин эд, хөх өнгийн хувцас, эдлэл, ангийн арьс авах, хэл ам хэрүүл хийх, гөрөөсний мах идэхийг цээрлэ. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэргийл. Мод гөлөглөх үеэр анхаар. Лус, газрын эзний хорлолд өртөх. Засал нь: Дүнсэр(их харш жил), Нашдүрсүм, Сугар гарагийг (шинийн-15) сар бүр тахь. Уншуулах ном: Сүлд, Усан балин өргө, Очирваань, Гомбо тахиул, Ариун сан, Дүншиг, Сундуй, Алтангэрэл, Норжмаа сүн, Нит.
Эм нь: Модонд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон бар. Мод огтлох, ууланд авирах, хутга мэсээр оролдох, хөх өнгийн хувцас, эд, ангийн арьс авах, хэрүүл маргаан хийх, улай үзэх, гөрөөсний мах идэхийг цээрлэ. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөл, цусны өвчнөөс сэргийл. Мод гөлөглөх үеэр анхаар. Лус, газрын эзний хорлолд өртөх. Засал нь: Дүнсэр(их харш жил), Нашидүрсүм, Сумъяа гарагийг (билгийн-26) сар бүр тахь. Уншуулах ном: Амин золиг, Усан балин өргө, Очирваань, Гомбо тахиул, Ариун сан, Дүншиг, Сундуй, Ширнэн, Нит, Дөрвөн гэлэнд гүнцэг өргө.
2008 он. Шороон хулгана: Нас нь: 19. Эрүүл мэндэд анхаар, буян хишиг нь сайн.
Эр нь: Төмөрт суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Чоно, нохойд хазуулсан малын мах, ариун бус, бузар, хурим, оршуулгын идээ идэх, хэрүүл хийх, цагаан өнгийн хувцас, эд, хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт авахыг цээрлэ. Тархи толгой, нүд, уушиг, зүрх, шарх цанх хатгалаг, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр анхаар. Ад зэтгэр, албин, шулам, тийрэнгийн хорлолд өртөх. Төмөр улайтган номхотгохыг тэвч. Засал нь: Дүнсэр (их харш жил), Мэсний хариулга, Мэнгэ, Раху гарагийг (шинийн-8) сар бүр тахь. Уншуулах ном: Мэсний хариулга хийлгэ, Дамдин, Гомбо тахиул, Заслын 8 ном, Дүгэр, Жанаггагдог, Сундуй, Ариун сан, Алтангэрэл, Жадамба.
Эм нь: Төмөрт суусан, 5 шар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бар. Чоно, нохойд хазуулсан малын мах идэх, бөөгийн эд хэрэглэл, хуяг дуулга, хутга мэс, цагаан, шар өнгийн хувцас, эд, хүзүүний зүүлт авахыг цээрлэ. Уушиг, зүрх, бүдүүн гэдэс шарх цанх хатгалаг, халдварт өвчнөөс сэргийл. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр анхаар. Ад зэтгэр, албин, шулам, тийрэнгийн хорлолд өртөх. Төмөр улайтган номхотгохыг тэвч. Засал нь: Дүнсэр(их харш жил), Мэсний хариулга, Мэнгэ, Жидү гарагийг (билгийн-18) сар бүр тахь. Уншуулах ном: Мэсний хариулга хийлгэ, Дамдин, Гомбо тахиул, Дүгэр, Жанаггагдог, Сундуй, Заслын 8 ном, До палчин.
2020 он. Төмөр хулгана: Нас нь: 7. Эрүүл мэнд нь сайн болой.
Эр нь: Модонд суусан, 4 ногоон мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Мод гөлөглөх үеэр анхаар. Уншуулах ном: Цэнд, Загдзүсэм, Бумчин, Банзрагч, Ариун сан, Жадамба, Заслын 8 ном.
Эм нь: Модонд суусан, 5 шар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан бар. Мод гөлөглөх үеэр анхаар. Уншуулах ном: Цэнд, Загдзүсэм, Бумчин, Банзрагч, Ариун сан, Жадамба, Заслын 8 ном.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм









