Dark Light
Нийгэм | 2026-02-18

ҮХЭР ЖИЛТНҮҮДИЙН ЗУРЛАГА ГАЛ МОРЬ ЖИЛД

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Үхэр жилтнүүдийн гал морь жилийн зурлагыг танилцуулж байна.

НИЙТЛЭГ ТӨЛӨВ:

Сүлд, хийморь лундаа маш сайн. Ажил үйлс нь бүтэмжтэй. Хэл үг. атаа жөтөө үгүй. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс.

Засал: Суудлын өнцөг.

Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Галын сан, Лусын сан, Лүмбэнгарав, Жанаггагдог, Мандал өргүүл.

1937 он. Гал үхэр: Нас нь: 90. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь зарлагатай.

Эр нь: Шороонд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бар. Шар өнгийн хувцас, эдлэл, шавар эдлэл, алт, мөнгө, зэс, төмөр авах, газар шороо, үхэгсдийн үйлийг цээрлэ. Эс шингэх, хэрлэг, тулай, үе мөчний өвчнөөс сэргийл. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт анхаар. Лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх. Хавдар, бөөрний өвчнөөс сэргийль

Засал нь: Жилийн гүмэг, Бархасвадь гарагийг (билгийн-25) сар бүр тахь.

Уншуулах ном: Гомбо, Чойжоо тахиул, Банзрагч, Саейнинбо, Сундуй, Ширнэн, Заслын 8 ном. Цац 1000 дэлс, газар усаа тахь.

Эм нь: Огторгуйд суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал хулгана. Өндөр газар явах, нохойд идэгдсэн сэг, тарвага, түүхий мах идэх, хуучин эд, шар өнгийн хувцас, эдлэл, нохой, зэс, төмөр цээрлэ. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой, хэрлэг, тулай, нойр муудах өвчнөөс сэргийл. Газар хөлдөх, уул, гол, мөрөн хөхөмдөг өнгөтэй болох үед анхаар. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх.

Засал: Жилийн гүмэг, Буд гарагийг (шинийн-3) сар бүр тахь.

Уншуулах ном: Сүлд, Шалши, Чойжоо, Үүдэн тэнгэр тахиул, 13 сан, Алтангэрэл, Намхайнинбо, Сундуй, Норжмаа сүн.

1949 он. Шороон үхэр: Нас нь: 78. Эрүүл Чогж мэндэд анхаар, буян хишиг нь сайн.

Эр нь: Ууланд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бар. Уулын оройд гарах, хар, шар малгай, хувцас, эдлэл авах, үхээрийн газар очих, үхрийн мах, ариун бус идээ идэхийг цээрлэ. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхаар. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, нясуу гүвдрүү өвчнөөс сэргийл. Газрын эзний хорлолд өртөх. Тэнгэр сахиус хилэгнэх гэмтэй.

Засал нь: Нашидүрсүм, Рүймиг, Ангараг гарагийг (билгийн-29) сар бүр тахь.

Уншуулах ном: Намсрай, Гомбо, Шалши тахь, Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан, Лүмбэнгарав, Лүй ванган, Сундуй. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл. Шүтдэг газар орноо тахь.

Эм нь: Хийд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Харанхуй шөнөөр явах, шар, хар өнгийн хувцас, эдлэл авах, хайнаг, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих, зүрх, мэдрэлийн өвчин, гэнэтийн ослоос сэргийл. Хавар, намрын цагаар анхаар. Салхи, газрын эзний хорлолд өртөх.

Засал: Нашидүрсүм, Раху гарагийг (шинийн-8) сар бүр тахь.

Уншуулах ном: Гонгор, Лхам тахь, 3 гүрэм, Жадамба, Заслын 8 ном, Сундуй, Догсом. Суварга босго, тахилгатай газар орныг тахь.

1961 он. Төмөр үхэр: Нас нь: 66. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь зарлагатай.

Эр нь: Шороонд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бар. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл хийх, оршуулгын газар очих, шавар эдлэл, хар өнгийн хувцас, эд, алт, мөнгө, зэс, төмөр авах, харанхуй шөнөөр явахыг цээрлэ. Эс шингэх, хэрлэг, тулай, үе мөчний өвчнөөс сэргийл. Лус савдаг, газар усны эзний хорлол, хүүрийн бузраас сэрэмжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үе, цас мөс хайлах цагт анхаар. Өвчин, гэнэтийн осол ирж болзошгүй.

Засал нь: Буд гарагийг (шинийн-3) сар бүр тахь.

Уншуулах ном: Гомбо, Чойжоо тахиул, Саейнинбо, Банзрагч, Сундуй, Ширнэн, Чогжүмүнсэл, Догсом. Цац 1000 дэлс, газар усаа тахь.

Эм нь: Огторгуйд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон хулгана. Өндөр газар явах, нохойд идэгдсэн сэг, тарвага, түүхий мах идэх, шар, хар өнгийн хувцас, эдлэл, нохой, зэс авахыг цээрлэ. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой, хэрлэг, тулай, нойр муудах өвчин, гэнэтийн ослоос сэргийл. Газар хөлдөх, уул, гол, мөрөн хөхөмдөг өнгөтэй болох үед анхаар. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх.

Засал: Бархасвадь гарагийг (билгийн-25) сар бүр тахь.

Уншуулах ном: Шалши, Чойжоо, Үүдэн тэнгэр тахиул, 13 сан, Алтангэрэл, Намхайнинбо, Сундуй, Ширнэн, Чогжүмүнсэл, Догсом.

1973 он. Усан үхэр: Нас нь: 54. Эрүүл мэнд, буян хишиг нь сайн.

Эр нь: Ууланд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бар. Уулын оройд гарах, ан гөрөө хийх, газар шороо, дарханы үйл хийх, нойтон мод огтлох, зэр зэвсэг, гудас дэвсгэр, хар, шар малгай, хувцас, эдлэл авах, үхрийн мах, бохир идээ идэхийг цээрлэ. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхаар. Бөөр, ам ангах, үс унах, яр шарх гарах, хавдар, шар ус гүйх, нясуу гүвдрүү өвчнөөс сэргийл. Газрын эзний хорлолд өртөх.

Засал нь: Нашидүрсүм, Жилийн гүмэг, Бархасвадь гарагийг (билгийн-25) сар бүр тахь.

Уншуулах ном: Намсрай, Гомбо, Шалши тахь, Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан, Лүмбэнгарав, Лүй ванган, Сундуй, Ширнэн. Суварга сэргээ, цац талби, шүтдэг газар орноо тахь.

Эм нь: Хийд суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн урвасан жил Шороон хулгана. Хуучин хувцас, эд, шар өнгийн хувцас, эдлэл авах, хэрүүл маргаан хийх, хайнаг, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих, зүрх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхаар. Салхи, газрын эзний хорлолд өртөх.

Засал: Нашидүрсүм, Жилийн гүмэг, Буд гарагийг (шинийн-3) сар бүр тахь.

Уншуулах ном: Сүлд, Гонгор, Лхам тахь, 3 гүрэм, Жадамба, Заслын 8 ном, Сундуй, Алтангэрэл, Норжмаа сүн. Суварга босго, тахилгатай газар орныг тахь.

1985 он. Модон үхэр: Нас нь: 42. Эрүүл мэнд, буян хишиг нь дунд зэрэг.

Эр нь: Шороонд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бар. Шавар эдлэл, алт, мөнгө, зэс, төмөр авах, ариун бус идээ ундаа идэх, газар шороо, дарханы үйл хийх, оршуулгын газар очихыг цээрлэ. Эс шингэх, хэрлэг, тулай, үе мөчний өвчнөөс сэргийл. Газар, лус, үхээрийн хорлолд өртөх. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үе, цас мөс хайлах цагт анхаар. Тэнгэр сахиус хилэгнэх.

Засал: Ангараг гарагийг (билгийн-29) сар бүр тахь.

Уншуулах ном: Гомбо, Чойжоо тахиул, Банзрагч, Саейнинбо, Сундуй, Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл. Цац 1000 дэлс, газар усаа тахь.

Эм нь: Огторгуйд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан хулгана. Нохойд идэгдсэн сэг, тарвага, түүхий мах идэх, шар, хар өнгийн хувцас, эдлэл, нохой, зэс, төмөр, хуримын эд авахыг цээрлэ. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой, хэрлэг, тулай, нойр муудах өвчин, гэнэтийн ослоос сэргийл. Газар хөлдөх, уул, гол, мөрөн хөхөмдөг өнгөтэй болох үед анхаар. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх.

Засал: Гогэг, Раху гарагийг (шинийн-8) сар бүр тахь.

Уншуулах ном: Шалши, Чойжоо, Үүдэн тэнгэр тахиул, 13 сан, Алтангэрэл, Намхайнинбо, Сундуй, Ширнэн, Чогжүмүнсэл, Догсом.

1997 он. Гал үхэр: Нас нь: 30. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь зарлагатай.

Эр нь: Ууланд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бар. Уулын оройд гарах, ан гөрөө хийх, нойтон мод огтлох, харанхуй шөнөөр явах, зэр зэвсэг, гудас дэвсгэр, хар, шар малгай, хувцас, эдлэл авах, үхрийн мах, бохир идээ идэхийг цээрлэ. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхаар. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, нясуу гүвдрүү өвчин, гэнэтийн ослоос сэргийл. Газрын эзний хорлолд өртөх.

Засал нь: Нашидүрсүм, Рүймиг, Буд гарагийг (шинийн-3) сар бүр тахь.

Уншуулах ном: Намсрай, Гомбо, Шалши тахь, Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан, Лүмбэнгарав, Лүй ванган, Сундуй, Ширнэн, Чогжүмүнсэл, Догсом. Шүтдэг газар орноо тахь.

Эм нь: Хийд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал хулгана. Харанхуй шөнөөр явах, галзуу хүний, бөө удганы эдлэл, шар, хар өнгийн хувцас, эдлэл авах, хэрүүл маргаан хийх, хайнаг, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих, зүрх, мэдрэлийн өвчин, гэнэтийн ослоос сэргийл. Хавар, намрын цагаар анхаар. Салхи, газрын эзний хорлолд өртөх.

Засал: Нашидүрсүм, Бархасвадь гарагийг (билгийн-25) сар бүр тахь.

Уншуулах ном: Гонгор, Лхам тахь, 3 гүрэм, Жадамба, Заслын 8 ном, Сундуй, Догсом. Суварга босго, тахилгатай газар орныг тахь.

2009 он. Шороон үхэр: Нас нь: 18. Эрүүл мэндэд анхаар, буян хишиг нь сайн.

Эр нь: Шороонд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бар. Шар өнгийн хувцас, эдлэл, шавар эдлэл, алт, мөнгө, зэс, төмөр авах, газар шороо, дарханы үйл хийх, үхэгсдийн үйлийг цээрлэ. Эс шингэх, хэрлэг, тулай, үе мөчний өвчнөөс сэргийл. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт анхаар. Лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх. Хавдар, бөөрний өвчнөөс сэргийл.

Засал нь: Жилийн гүмэг, Гогэг, Бархасвадь гарагийг (билгийн-25) сар бүр тахь.

Уншуулах ном: Гомбо, Чойжоо тахиул, Банзрагч, Саейнинбо, Сундуй, Ширнэн, Заслын 8 ном. Цац 1000 дэлс, газар усаа тахь.

Эм нь: Огторгуйд суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Улайны газар явах, эд малын гарзтай, өндөр газар явах, нохойд идэгдсэн сэг, тарвага, түүхий мах идэх, хуучин эд, шар өнгийн хувцас, эдлэл, нохой, зэс, төмөр, хуримын эд авах, шинэ гэр барих, эвдэрхий гэрийг сэлбэхийг цээрлэ. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой, хэрлэг, тулай, нойр муудах өвчнөөс сэргийл. Газар хөлдөх, уул, гол, мөрөн хөхөмдөг өнгөтэй болох үед анхаар. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх.

Засал: Жилийн гүмэг, Гогэг, Буд гарагийг (шинийн-3) сар бүр тахь.

Уншуулах ном: Сүлд, Шалши, Чойжоо, Үүдэн тэнгэр тахиул, 13 сан, Алтангэрэл, Намхайнинбо, Сундуй, Норжмаа сүн.

2021 он. Төмөр үхэр: Нас нь: 6. Эрүүл мэнд нь сайн.

Эр нь: Ууланд суусан, 8 цагаан эрхшээсэн, урвасан жил Шороон бар. Уул 8 цагаан. Хар, шар малгай, хувцас, эдлэл авах, ариун бус идээ идэхийг цээрлэ. Газрын эзний хорлолд өртөх. Тэнгэр сахиус хилэгнэх гэмтэй

Уншуулах ном: Загдзүсэм, Цэнд, Бумчин, Банзрагч, Заслын 8 ном.

Эм нь: Хийд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон хулгана. Харанхуй шөнөөр явах, шар, хар өнгийн хувцас, эдлэл авахыг цээрлэ. Хавар, намрын цагаар анхаар.

Уншуулах ном: Загдзүсэм, Цэнд, Бумчин, Банзрагч, Заслын 8 ном.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22