Dark Light
Нийгэм | 2026-02-18

ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ АЛТАН ШҮТЭЭНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар Эзэн Богд Чингис хааны алтан шүтээнд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Эзэн Богд Чингис хааны шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээж, XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх могой жилийн хаврын тэргүүн сарын бэлгэт сайн өдөр “Чингис хаан” үндэсний музейн хүндэтгэлийн өргөөнд залсан. Шүтээн нь Эзэн Богд Чингис хаан Төрийн алтан тамгаа залж, Их Монгол Улсаа байгуулснаа түмэн олонд зарлан тунхаглаж буй түүхэн баримтат агшныг мөнхжүүлсэн бүтээл юм.

“Мөнх тэнгэрийн хүчинд Их Монгол Улсын далайн ханы зарлиг ил булха иргэнд хүрвээс биширтүгэй, аюутугай” бичвэр бүхий дардас, арслан дүрст бариултай тамга нь Их Монгол Улсын төрийн бэлгэдэл.

Энэ нь Эзэн Богд Чингис хааны үйл хэрэг, түүний байгуулсан Их Монгол Улс мөнхөд дуурсагдан дээдлэгдэх, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн төр улс үүрд оршихыг  бэлгэджээ. Хааны баруун гар талд монгол түмний энх амгалан, түвшин төрийн бэлгэдэл болох Их цагаан тугийг байрлуулсан.

Энэ жилээс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд жил бүрийн Цагаан сарын шинийн нэгэнд Эзэн Богд Чингис хааны алтан шүтээнд хүндэтгэл үзүүлдэг уламжлал ийнхүү тогтож байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22