Dark Light
Нийгэм | 2026-02-18

БАР ЖИЛТНҮҮДИЙН ЗУРЛАГА ГАЛ МОРЬ ЖИЛД

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Бар жилтнүүдийн гал морь жилийн зурлагыг танилцуулж байна.

НИЙТЛЭГ ТӨЛӨВ:

Сүлд, хийморь лунда дорой. Ажил үйлс нь саадтай. Хэл үг, атаа жөтөө ихтэй. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Хийморь, Жанцанзэму вүнжангийн дарцаг хийсгэ.

Засал: Сүлд, Түнсүм (ивээл жил), эр нь Огторгуйн үүд хаалга.

Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Жанаггагдог, Доржзодва, Намхайнинбо, Саейнинбуу, Заслын 8 ном, 3 гүрэм, Мандал өргүүл.

1938 он. Шороон бар: Нас нь: 89. Эрүүл мэнд, буян хишиг нь сайн.

Эр нь: Галд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Уул хаданд авирах, унаа мал унахдаа болгоомжил. Улаан өнгийн эд авахыг цээрлэ. Тархи толгой, цээж, бөөр, хавдарын өвчнөөс сэргийл. Зун, намрын цагт сэрэмжил. Ад, албины хорлол болох магадлалтай.

Засал: Нашидүрсүм, Гүмэг, Сумъяа гарагийг (билгийн-26) сар бүр тахь.

Уншуулах ном: Сундуй, Цэнд, Намхайнинбуу, Лхамын ганшиг, 3 гүрэм, Цац талбиж, Суварга сэргээ.

Эм нь: Усанд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Шар, хар өнгийн хувцас, эдлэл авах, гахай, загас, хулгайн мах идэх, харанхуй шөнөөр явахыг цээрлэ. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчин, гэнэтийн ослоос сэрэмжил. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр анхаар.

Засал: Гүмэг, Сугар гарагийг (шинийн-15) сар бүр тахь.

Уншуулах ном: Лхам тахих, Усан балин өргө, Шавдаг дором, Лусын сан, Лүмбэнгарав, Сундуй, Ширнэн, Чогжүмүнсэл, Догсом, Луйвангон, Газар усаа тахь.

1950 он. Төмөр бар: Нас нь: 77. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь зарлагатай.

Эр нь: Усанд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Шар, хар өнгийн эд авахыг цээрлэ. Гахай, загас, хулгайн, найрын, ариун бус идээг тэвч. Тархи толгой, бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил.

Засал: Адъяа гарагийг (билгийн-27) сар бүр тахь.

Уншуулах ном: Лхамын ганшиг, Намхайнинбуу, Цагаан шүхэрт, До палчин, Нити, Доржнамжом, Лүмбүмгарав, Луйвангон, Шавдаг дором. Нялхас хүүхдэд өглөг өг. Газар усаа тахь.

Эм нь: Галд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан бич. Улаан идээ бүү гарга, улаан, хар өнгийн хувцас авах, харанхуй шөнөөр явахыг цээрлэ. Унаа мал унахдаа болгоомжил. Зун, намрын цагт анхаар. Толгой, цээжин биеэ элдэв өвчин, гэнэтийн ослоос сэргийл.

Засал: Нашидүрсүм, Санчир гарагийг (билгийн-19) сар бүр тахь.

Уншуулах ном: Гомбо, Лхам тахих, Галын сан, Цэнд, Сундуй, Чогжүмүнсэл, Ширнэн, Догсом.

1962 он. Усан бар: Нас нь: 65. Эрүүл мэндэд анхаар, буян хишиг нь сайн.

Эр нь: Галд суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Андгай тангараг үүсгэх, ам алдах, улаан өнгийн эд, хуучин эд, хувцас, морь мал, арьс үс, нохой авах, эд, малын гарз гарах, уул хаданд авирах, байшингийн дээвэр туургад мацах, улайны газар явах, улаан идээ гаргахыг цээрлэ. Толгой, цээжний элдэв өвчнөөс сэргийл. Унаа мал унахдаа болгоомжил. Зун, намрын цагт сэрэмжил. Ад, албины хорлол болох магадлалтай.

Засал: Нашидүрсүм, Гүмэг, Санчир гарагийг (билгийн-19) сар бүр тахь.

Уншуулах ном: Лхамын ганшиг, Сундуй, Цэнд, Норжмаа сүн, Намхайнинбуу, Цагаан шүхэрт, Алтангэрэлийн даллага.

Эм нь: Усанд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал бич. Шар, хар өнгийн хувцас, эдлэл авах, худ ураг болох, гахай, загас, хулгайн мах идэх, харанхуй шөнөөр явахыг цээрлэ. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчин, гэнэтийн ослоос сэрэмжил. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр анхаар. Лус савдаг, усны аюул буй.

Засал: Гүмэг, Ангараг гарагийг (билгийн-29) сар бүр тахь.

Уншуулах ном: Лхам тахих, Усан балин өргө, Шавдаг дором, Лусын сан, Лүмбэнгарав, Сундуй, Ширнэн, Чогжумүнсэл, Догсом, Луйвангон, Газар усаа тахь.

1974 он. Модон бар: Нас нь: 53. Эрүүл мэнд сайн, буян хишиг нь гарлагатай.

Эр нь: Усанд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Худ ураг болох, андгай тангараг үүсгэх, ам алдах, шар, хар өнгийн эд, нохой авах, гахай, загас, хулгайн мах идэх, уул хаданд авирах, байшингийн дээвэр туургад мацах, газар шороо, дарханы үйлийг тэвч. Толгой, бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөч, хавдарын өвчнөөс сэрэмжил. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай.

Засал: Сумъяа гарагийг (билгийн-26) сар бүр тахь.

Уншуулах ном: Лхамын ганшиг, Намхайнинбуу, 3 гүрэм, Лүмбүмгарав, Луйвангон, Шавдаг дором, Цац талбиж, Суварга сэргээ, Газар усаа тахь.

Эм нь: Галд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бич. Улаан идээ бүү гарга, улаан, хар өнгийн хувцас, эд, морь мал, арьс үс авах, харанхуй шөнөөр явахыг цээрлэ. Унаа мал унахдаа болгоомжил. Зун, намрын цагт анхаар. Толгой, цээжний элдэв өвчин, гэнэтийн ослоос сэргийл. Ад, албины хорлолд өртөх.

Засал: Нашидүрсүм, Сугар гарагийг (шинийн-15) сар бүр тахь.

Уншуулах ном: Гомбо, Лхам тахиул, Галын сан, Цэнд, Сундуй, Чогжүмүнсэл, Ширнэн, Догсом.

1986 он. Гал бар: Нас нь: 41. Эрүүл мэндэд анхаар, буян хишиг нь зарлагатай.

Эр нь: Галд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Андгай тангараг үүсгэх, ам алдах, уул хаданд авирах, байшингийн дээвэр туургад мацах, улаан өнгийн эд, морь мал, арьс үс, нохой авах, хурим найрын идээ, ариун бусаас бузартах, улаан идээ бүү гарга, унаа мал унахдаа болгоомжил. Толгой, цээжин биений өвчинд өртөхөөс болгоомжил. Зун, намрын цагт сэрэмжил. Ад, албины хорлол болох магадлалтай.

Засал: Нашидүрсүм, Гүмэг, Адъяа гарагийг (билгийн-27) сар бүр тахь.

Уншуулах ном: Лхамын ганшиг, Сундуй, Цэнд, Намхайнинбуу, 3 гүрэм, До палчин, Нити, Доржнамжом. Нялхас хүүхдэд өглөг өг.

Эм нь: Усанд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон бич. Шар, хар өнгийн хувцас, эдлэл авах, худ ураг болох, гахай, загас, хулгайн мах идэх, харанхуй шөнөөр явахыг цээрлэ. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчин, гэнэтийн ослоос сэрэмжил. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр анхаар. Лус савдаг, усны аюул буй.

Засал: Гүмэг, Санчир гарагийг (билгийн-19) сар бүр тахь.

Уншуулах ном: Лхам тахих, Усан балин өргө, Шавдаг дором, Лусын сан, Лүмбэнгарав, Сундуй, Ширнэн, Чогжүмүнсэл, Догсом, Лүйвангон, Газар усаа тахь.

1998 он. Шороон бар: Нас нь: 29. Эрүүл мэнд, буян хишиг нь сайн.

Эр нь: Усанд суусан, 9 уаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Уул хаданд авирах, байшингийн дээвэр туургад мацах, шар, хар өнгийн эд, нохой, хуучин эд, хувцас авах, андгай тангараг үүсгэх, ам алдах, гахай, загас, хулгайн мах идэх, улайны газар явахыг цээрлэ. Эд, малын гарз гарах магадгүй. Толгой, бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай.

Засал: Санчир гарагийг (билгийн-19) сар бүр тахь.

Уншуулах ном: Лхамын ганшиг, Намхайнинбуу, Цагаан шүхэрт, Лүмбүмгарав, Луйвангон, Шавдаг дором, Алтангэрэлийн даллага, Норжмаагийн сүн, Сүлд дуудуул. Газар усаа тахь.

Эм нь: Галд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Улаан идээ бүү гарга, улаан, хар өнгийн хувцас, эд, морь мал, арьс үс авах, харанхуй шөнөөр явахыг цээрлэ, Унаа мал унахдаа болгоомжил. Толгой, цээжний элдэв өвчин, гэнэтийн ослоос сэргийл. Зун, намрын цагт анхаар. Ад, албины хорлолд өртөх.

Засал: Нашидүрсүм, Ангараг гарагийг (билгийн-29) сар бүр тахь.

Уншуулах ном: Гомбо, Лхам тахиул, Галын сан, Цэнд, Сундуй, Чогжүмүнсэл, Ширнэн, Догсом.

2010 он. Төмөр бар: Нас нь: 17. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь зарлагатай.

Эр нь: Галд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Андгай тангараг үүсгэх, ам алдах, уул хаданд авирах, байшингийн дээвэр туургад мацах, улаан өнгийн эд, морь мал, арьс үс, нохой авах, газар шороо, дарханы үйлийг тэвч, унаа мал унахдаа болгоомжил. Тархи толгой, цээж, бөөр, хавдарын өвчнөөс сэргийл. Зун, намрын цагт сэрэмжил. Ад, албины хорлол болох магадлалтай.

Засал: Нашидүрсүм, Гүмэг, Сумъяа гарагийг (билгийн-26) сар бүр тахь.

Уншуулах ном: Лхамын ганшиг, Сундуй, Цэнд, Намхайнинбуу, 3 гүрэм, Цац талбиж, Суварга сэргээ.

Эм нь: Усанд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан бич. Шар, хар өнгийн хувцас, эдлэл авах, гахай, загас, хулгайн мах идэх, харанхуй шөнөөр явахыг цээрлэ. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчин, гэнэтийн ослоос сэрэмжил. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр анхаар. Лус савдаг, усны аюул буй.

Засал: Гүмэг, Сугар гарагийг (шинийн-15) сар бүр тахь.

Уншуулах ном: Лхам тахих, Сундуй, Усан балин өргө, Шавдаг дором, Лусын сан, Лүмбэнгарав, Ширнэн, Чогжүмүнсэл, Догсом, Лүйвангон, Газар усаа тахь.

2022 он. Усан бар: Нас нь: 5. Эрүүл мэндэд анхаар.

Эр нь: Усанд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Шар, хар өнгийн эд, гахай, загас, найр, ариун бус идээг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил.

Уншуулах ном: Загдзүсэм, Цэнд, Банзрагч, Бумчин, 3 гүрэм, Жанаггагдог.

Эм нь: Галд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал бич. Улаан, хар өнгийн хувцас авах, харанхуй шөнөөр явахыг цээрлэ. Зун, намрын цагт анхаар.

Уншуулах ном: Загдзүсэм, Цэнд, Банзрагч, Бумчин, 3 гүрэм, Жангагтагдог.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22