Dark Light
Нийгэм | 2026-02-18

ТУУЛАЙ ЖИЛТНҮҮДИЙН ЗУРЛАГА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Туулай жилтнүүдийн гал морь жилийн зурлагыг танилцуулж байна.

НИЙТЛЭГ ТӨЛӨВ:

Сүлд дорой, хийморь лунда маш сайн. Ажил үйлс нь бүтэмжтэй сайн. Хэл үг, атаа жөтөө ихтэй. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Хийморийн дарцаг хийсгэ.

Засал: Сүлд, Суудлын өнцөг, Шишид(бага харш), Хагацлийн үүд хаалга.

Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Жанаггагдог, Лүмбэнгарав, Заслын 8 ном, 3 гүрэм, Мандал өргүүл.

1927 он. Гал туулай: Нас нь: 100. Эрүүл мэндэд анхаар, буян хишиг нь зарлагатай.

Эр нь: Огторгуйд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Ариун бус, хурим, оршуулгын идээ идэх, шар өнгийн хувцас, эдлэл авахыг цээрлэ. Сэтгэл тавгүйтэх, толгой, нүд, гар, хөл, хэрлэг, тулай, нойр муудах өвчнөөс сэргийл. Газар хөлдөх, уул, гол, мөрөн хөхөмдөг өнгөтэй болох үед анхаар. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх.

Засал: Мэнгэ, Раху гарагийг (шинийн-8) сар бүр тахь.

Уншуулах ном: Шалши, Чойжоо, Дашдондов, Доржнамжом, Алтангэрэл, Намхайнинбо, Сундуй, Ариун сан, Үүдэн тэнгэр тахиул, 13 сан. Түй мандал өргө.

Эм нь: Шороонд суусан, 5 шар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал бич. Шавар эдлэл, хувцас авах, чоно барьсан малын мах, бэлэвсэн эмгэний идээ идэх, оршуулгын газар очихыг цээрлэ. Халдварт өвчнөөс сэрэмжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах, цас мөс хайлах цагт, лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх магадлалтай.

Засал: Нашидүрсүм, Мэнгэ, Жиду гарагийг (билгийн-18) сар бүр тахь.

Уншуулах ном: Шалши, Дашдондов, Доржнамжом, Алтангэрэл, Жамбалцанжод, До палчин, Саейнинбо, «Сац» 1000 дэлс. Газар усаа тахь.

1939 он. Шороон туулай: Нас нь: 88. Эрүүл мэнд, буян хишиг нь сайн.

Эр нь: Хийд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич: Шар өнгийн хувцас, эдлэл авах, ариун бус идээ, хайнаг, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих, зүрх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагт, тэнгэр сахиус хилэгнэж, салхи, газрын эзний хорлолд өртөх.

Засал: Нашидүрсүм, Жиду гарагийг (билгийн-18) сар бүр тахь.

Уншуулах ном: Гонгор, Лхам тахих, Сундуй, Дашдондов, Доржнамжом, Алтангэрэл, 3 гүрэм, Жадамба, Заслын 8 ном,. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл. Суварга босго, тахилгатай газар орныг тахь.

Эм нь: Ууланд суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бич. Ойр дотны хүнээс салж эвдрэлцэх, шар өнгийн хувцас, эдлэл авах, ариун бус идээ, хайнаг, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих, зүрх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагт, тэнгэр сахиус хилэгнэж, салхи, газрын эзний хорлолд өртөх.

Засал: Гогэг, Адъяа гарагийг (билгийн-27) сар бүр тахь.

Уншуулах ном: Гонгор, Лхам тахих, Сундуй, Дашдондов, Доржнамжом, Алтангэрэл, 3 гүрэм, Жадамба, Заслын 8 ном. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл. Суварга босго, тахилгатай газар орныг тахь.

1951 он. Төмөр туулай: Нас нь: 76. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь зарлагатай.

Эр нь: Огторгуйд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Оршуулгын газар очихгүй, ариун бус идээ, тарвага, түүхий мах идэх, шар өнгийн хувцас, эдлэл, нохой, зэс, төмөр, хуримын эд авахыг цээрлэ. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой, хэрлэг, тулай, нойр муудах өвчнөөс сэргийл. Газар хөлдөх, уул, гол, мөрөн хөхөмдөг өнгөтэй болох үед анхаар. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх. Тэнгэр сахиус хилэгнэх гэмтэй.

Засал: Гогэг, Сугар гарагийг (шинийн-15) сар бүр тахь.

Уншуулах ном: Шалши, Чойжоо, Сундуй, Дашдондов, Доржнамжом, Алтангэрэл, Үүдэн тэнгэр тахиул, 13 сан, Намхайнинбо. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл.

Эм нь: Шороонд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон бич. Хурим найр, ариун бус идээнээс гэмтэх, ойр дотны хүнээс салах, төмөр авах, оршуулганд очихыг цээрлэ. чоно барьсан малын мах идэх, бэлэвсэн эмгэний идээнээс цээрлэ. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үе, цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх магадлалтай.

Засал: Нашидүрсүм, Сумъяа гарагийг (билгийн-26) сар бүр тахь.

Уншуулах ном: Дашдондов, Доржнамжом, Алтангэрэл, До палчин, Нити, Саейнинбуу. Нялхас хүүхдэд өглөг өг. «Сац» 1000 дэлс. Газар усаа тахь.

1963 он. Усан туулай: Нас нь: 64. Эрүүл мэндэд анхаар, буян хишиг нь сайн.

Эр нь: Хийд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Галзуу хүний, бөө удганы эдлэл, шар өнгийн хувцас, эдлэл авах, найз нөхөд, ойр дотны хүнээс салж эвдрэлцэх, хэрүүл тэмцэл, өш хонзонгоос сэргийл, ариун бус, хурим, оршуулгын идээ, хайнаг, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Тархи толгой, нүд, чих, зүрх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхаар. Салхи, газрын эзний хорлолд өртөх

Засал: Нашидүрсүм, Мэнгэ, Раху гарагийг (шинийн-8) сар бүр тахь.

Уншуулах ном: Гонгор, Лхам тахь, Сундуй, Дашдондов, Доржнамжом, Алтангэрэл, 3 гүрэм, Жадамба, Заслын 8 ном, Ариун сан, Түй мандал өргө. Суварга босго, тахилгатай газар орныг тахь.

Эм нь: Ууланд суусан, 5 шар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Найз нөхөд, ойр дотны хүнээс салж эвдрэлцэх, хэрүүл тэмцэл, өш хонзонгоос сэргийл, банди, бөөгийн эд хэрэглэл, гудас дэвсгэр, хар, шар малгай, хувцас, эдлэл авах, үхрийн мах, бохир идээ идэхийг цээрлэ. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхаар. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, нясуу гүвдрүү, халдварт өвчнөөс сэргийл. Газрын эзний хорлолд өртөх.

Засал: Мэнгэ, Жидү гарагийг (билгийн-18) сар бүр тахь.

Уншуулах ном: Намсрай, Гомбо, Шалши тахь, Сундуй, Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан, Лүмбэнгарав, Луйванган, Заслын 8 ном, До палчин, Доржнамжом, Алтангэрэл. Шүтдэг газар орноо тахь.

1975 он. Модон туулай: Нас нь: 52. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь зарлагатай.

Эр нь: Огторгуйд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Өндөр газар явах, найз нөхөд, ойр дотны хүнээс салж эвдрэлцэх, хэрүүл тэмцэл, өш хонзонгоос сэргийл, оршуулгын газар очих, ариун бус идээ, тарвага, түүхий мах идэх, шар өнгийн хувцас, эдлэл, нохой, зэс, төмөр, хуримын эд авах, шинэ гэр барих, эвдэрхий гэрийг сэлбэхийг цээрлэ. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой, хэрлэг, тулай, нойр муудах өвчнөөс сэргийл. Газар хөлдөх, уул, гол, мөрөн хөхөмдөг өнгөтэй болох үед анхаар. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх. Тэнгэр сахиус хилэгнэх гэмтэй.

Засал: Жиду гарагийг (билгийн-18) сар бүр тахь.

Уншуулах ном: Шалши, Чойжоо, Сундуй, Дашдондов, Доржнамжом, Алтангэрэл, Үүдэн тэнгэр тахиул, 13 сан, Намхайнинбо. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл.

Эм нь: Шороонд суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан бич. Эмгэн хүний малгай, шавар эдлэл, алт мөнгө, зэс, бусдын хуучин эд, хувцас авах, оршуулгын газар очих, улайны газар явах, бэлэвсэн эмгэний идээг цээрлэ. Найз нөхөд, ойр дотны хүнээс салж эвдрэлцэх, хэрүүл тэмцэл, өш хонзонгоос сэргийл. Эд малын гарлагатай. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх магадлалтай.

Засал: Нашидүрсүм, Гогэг, Адъяа гарагийг (билгийн-27) сар бүр тахь.

Уншуулах ном: Сүлд дуудуул, Дашдондов, Доржнамжом, Алтангэрэлийн даллага, Норжмаагийн сүн, Саейнинбо, «Сац» 1000 дэлс. Газар усаа тахь.

1987 он. Гал туулай: Нас нь: 40. Эрүүл мэндэд анхаар, буян хишиг нь зарлагатай.

Эр нь: Хийд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Найз нөхөд, ойр дотны хүнээс салж эвдрэлцэх, хэрүүл тэмцэл, өш хонзонгоос сэргийл. Галзуу хүний, бөө удганы эдлэл, шар өнгийн хувцас, эдлэл авах, ариун бус идээ идэхийг цээрлэ. Чих, зүрх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагт, модны навч унах үед, тэнгэр сахиус хилэгнэж, салхи, газрын эзний хорлолд өртөх.

Засал: Нашидүрсүм, Гогэг, Сугар гарагийг (шинийн-15) сар бүр тахь.

Уншуулах ном: Гонгор, Лхам тахих, Сундуй, Дашдондов, Доржнамжом, Алтангэрэл, 3 гүрэм, Жадамба, Заслын 8 ном. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл. Суварга босго, тахилгатай газар орныг тахь.

Эм нь: Ууланд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал бич. Найз нөхөд, ойр дотны хүнээс салж эвдрэлцэх, хэрүүл тэмцэл, өш хонзонгоос сэргийл. Уулын оройд гарах, гудас дэвсгэр, хар, шар малгай, хувцас, эдлэл авах, хурим найр, ариун бус идээ идэхийг цээрлэ. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, нясуу гүвдрүү өвчнөөс сэргийл. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхаар. Газрын эзний хорлолд өртөх.

Засал: Сумъяа гарагийг (билгийн-26) сар бүр тахь.

Уншуулах ном: Намсрай, Гомбо, Шалши тахь, Сундуй, Дашдондов, Доржнамжом, Алтангэрэл, Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан, Лүмбэнгарав, Лүйванган, До палчин, Нити. Шүтдэг газар орноо тахь. Нялхас хүүхдэд өглөг өг.

1999 он. Шороон туулай: Нас нь: 28. Эрүүл мэнд, буян хишиг нь сайн.

Эр нь: Огторгуйд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Найз нөхөд, ойр дотны хүнээс салж эвдрэлцэх, хэрүүл тэмцэл, өс хонзонгоос сэргийл. Өндөр газар явах, ариун бус, хурим, оршуулгын идээ, тарвага, түүхий мах идэх, шар өнгийн хувцас, эдлэл, нохой, зэс, темер, хуримын эд авах, шинэ гэр барих, эвдэрхий гэрийг сэлбэхийг цээрлэ. Сэтгэл тавгүйтэх, толгой, нүд, гар, хел, хэрлэг, тулай, нойр муудах өвчнөөс сэргийл. Газар хөлдөх, уул, гол, мөрөн хөхөмдөг өнгөтэй болох үед анхаар. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх.

Засал: Мэнгэ, Раху гарагийг (шинийн-8) сар бүр тахь.

Уншуулах ном: Шалши, Чойжоо, Сундуй, Дашдондов, Доржнамжом, Алтангэрэл, Намхайнинбо, Ариун сан, 13 сан, Үүдэн тэнгэр тахиул. Түй мандал өргө.

Эм нь: Шороонд суусан, 5 шар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бич. Найз нөхөд, ойр дотны хүнээс салж эвдрэлцэх, хэрүүл тэмцэл, өш хонзонгоос сэргийл. Эмгэн хүний малгай, шавар эдлэл, алт мөнгө авах, бэлэвсэн эмгэний идээ идэх, оршуулгын газар очихыг цээрлэ. Халдварт өвчнөөс сэрэмжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах, цас мес хайлах цагт, лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх магадлалтай.

Засал: Мэнгэ, Нашидүрсүм, Жиду гарагийг (билгийн-18) сар бүр тахь.

Уншуулах ном: Шалши, Заслын 8 ном, Доржнамжом, Алтангэрэл, До палчин, Саейнинбо. «Сац» 1000 дэлс. Газар усаа тахь.

2011 он. Төмөр туулай: Нас нь: 16. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь зарлагатай.

Эр нь: Хийд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн. урвасан жил Шороон бич. Шар өнгийн хувцас, эдлэл авах, ариун бус идээ идэхийг цээрлэ. Чих, зүрх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагт, модны навч унах үед, тэнгэр сахиус хилэгнэж, салхи, газрын эзний хорлолд өртөх.

Засал: Нашидүрсүм, Жиду гарагийг (билгийн-18) сар бүр тахь.

Уншуулах ном: Гонгор, Лхам тахих, Сундуй, Дашдондов, Доржнамжом, Алтангэрэл, 3 гүрэм, Жадамба, Заслын 8 ном.

Эм нь: Ууланд суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон бич. Уулын оройд гарах, хар, шар малгай, хувцас, эдлэл авах, бохир идээ идэхийг цээрлэ. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, нясуу гүвдрүү өвчнөөс сэргийл. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр газрын эзний хорлолд өртөх.

Засал: Гогэг, Адъяа гарагийг (билгийн-27) сар бүр тахь.

Уншуулах ном: Гомбо, Шалши, Намсрай тахих, Сундуй, Цагаан шүхэрт, Дашдондов, Доржнамжом, Алтангэрэл, Ариун сан, Цагаан өвгөний сан, Лүмбэнгарав, Лүй ванган, Норжмаа сүн.

2023 он. Усан туулай: Нас нь: 4. Эрүүл мэндэд анхаар.

Эр нь: Огторгуйд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Ариун бус идээ, шар өнгийн хувцас авахыг цээрлэ. Газар хөлдөх, уул, гол, мөрөн хөхөмдөг өнгөтэй болох үед анхаар.

Уншуулах ном: Цэнд, Банзрагч, Загдзүсэм, Бумчин, Заслын 8 ном, Намхайнинбо.

Эм нь: Шороонд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Хуучин хувцас, шар өнгийн хувцас, эдлэл авах, ариун бус идээг цээрлэ. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үе, цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх магадлалтай.

Уншуулах ном: Цэнд, Загдзүсэм, Бумчин, Банзрагч, Заслын 8 ном, Лусын сан, Намхайнинбо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22