Dark Light
Нийгэм | 2026-02-18

ЛУУ ЖИЛТНҮҮДИЙН ЗУРЛАГА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Луу жилтнүүдийн гал морь жилийн зурлагыг танилцуулж байна.

НИЙТЛЭГ ТӨЛӨВ:

Сүлд сайн, хийморь лундаа дорой. Ажил үйлс нь бүтэмж муу. Хэл үг, атаа жөтөө үгүй. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Хийморийн, Жанцанзэму вүнжан дарцаг хийсгэ.

Засал: эр нь Огторгуйн үүд хаалга.

Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Самбалхүндэв, Барчадламсэл, Заслын 8 ном, Жанаггагдог, Мандал өргүүл.

1928 он. Шороон луу: Нас нь: 99. Эрүүл мэнд, буян хишиг нь сайн.

Эр нь: Төмөрт суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Цагаан өнгийн хувцас, эд авах, ариун бус, бэлбэсний идээ, үхээрийн газрыг цээрлэ. Уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр анхаар, ад зэтгэр, шулмын хорлолд өртөх

Засал: Жилийн гүмэг, Мэсний хариулга, Бархасвадь гарагийг (билгийн-25) сар бүр тахь.

Уншуулах ном: Дамдин, Гомбо, Сундуй, Дүгэр, Дашзэвэг, Жанаггагдог, Жадамба. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл.

Эм нь: Төмөрт суусан, 5 шар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон луу. Цагаан, шар өнгийн хувцас, эд, хүзүүний зүүлт авахыг цээрлэ. Уушиг, зүрх, бүдүүн гэдэс, халдварт өвчнөөс сэргийл. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр анхаар. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх.

Засал: Жилийн гүмэг, Мэсний хариулга, Буд гарагийг (шинийн-3) сар бүр тахь.

Уншуулах ном: Дамдин, Гомбо, Сундуй, Дүгэр, Заслын 8 ном, Жанаггагдог, До палчин.

1940 он. Төмөр луу: Нас нь: 87. Эрүүл мэндэд анхаар, буян хишиг нь зарлагатай.

Эр нь: Модонд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Ариун бус, бэлбэсний идээ, үхээрийн газраас гэмтэх, хөх өнгийн хувцас, эдлэл авахыг цээрлэ. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэргийл. Мод гөлөглөх үеэр лус, газрын эзний хорлолд өртөх.

Засал: Нашидүрсүм, Харш суудал, Ангараг гарагийг (билгийн-29) сар бүр тахь.

Уншуулах ном: Усан балин өргө, Очирваань, Гомбо, Ариун сан, Дүншиг, Сундуй, Лүмбэнгарав, Нит. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл.

Эм нь: Модонд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан луу. Хөх, хар өнгийн хувцас, эдлэл авах, гөрөөсний мах идэхийг цээрлэ. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчин, гэнэтийн осол ирэх сэрэмжил. Мод гөлөглөх үеэр, лус, газрын эзний хорлолд өртөх

Засал: Нашидүрсүм, Харш суудал, Гогэг, Раху гарагийг (шинийн-8) сар бүр тахь.

Уншуулах ном: Усан балин өргө, Очирваань, Гомбо, Сундуй, Ариун сан, Дүншиг, Ширнэн, Чогжүмүнсэл, Догсом, Нити.

1952 он. Усан луу: Нас нь: 75. Эрүүл мэнд, буян хишиг сайн.

Эр нь: Төмөрт суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Хурим найрын идээ, ариун бусаас бузартах, хутга мэс, цагаан, шар өнгийн хувцас, эдлэл авахыг цээрлэ. Уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үе, хутга мэснээс болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх.

Засал: Мэсний хариулга, Буд гарагийг (шинийн-3) сар бүр тахь.

Уншуулах ном: Дамдин, Гомбо, Сундуй, Дүгэр, Дашзэвэг, Жанаггагдог, Доржнамжом, Жадамба. Нялхас хүүхдэд өглөг өг.

Эм нь: Төмөрт суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал луу. Хурим найрын идээ, ариун бусаас бузартах, цагаан өнгийн хувцас, эд, хүзүүний зүүлт авахыг цээрлэ. Уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үе, хутга мэснээс болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх

Засал: Мэсний хариулга, Бархасвадь гарагийг (билгийн-25) сар бүр тахь.

Уншуулах ном: Дамдин, Гомбо, Сундуй, Дүгэр, Дашзэвэг, Жанаггагдог, Доржнамжом, Жадамба. Нялхас хүүхдэд өглөг өг.

1964 он. Модон луу: Нас нь: 63. Эрүүл мэндэд анхаар, буян хишиг нь гарлагатай.

Эр нь: Модонд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Санаж сэдсэн ажил үйлс түргэн бүтэж, ашиг олз олох сайн. Ариун бус, бэлбэсний идээ, гөрөөсний мах идэх, үхээрийн газраас гэмтэх, мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн хувцас, эдлэл, ангийн арьс авах, хэрүүл маргаан хийхийг цээрлэ. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэргийл. Мод гөлөглөх үеэр лус, газрын эзний хорлолд өртөх.

Засал: Нашидүрсүм, Жилийн гүмэг, Харш суудал, Бархасвадь гарагийг (билгийн-25) сар бүр тахь.

Уншуулах ном: Усан балин өргө, Очирваань, Гомбо, Сундуй, Ариун сан, Дүншиг, Лүмбэнгарав, Нит. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл.

Эм нь: Модонд суусан, 5 шар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр луу. Хөх, цагаан өнгийн хувцас, эдлэл, бөөгийн хэрэглэл авах, хэл ам хэрүүл маргаан хийх, гөрөөсний мах идэхийг цээрлэ. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөл, халдварт өвчнөөс сэргийл. Мод гөлөглөх үеэр анхаар. Лус, газрын эзний хорлолд өртөх.

Засал: Нашидүрсүм, Жилийн гүмэг, Харш суудал, Буд гарагийг (шинийн-3) сар бүр тахь.

Уншуулах ном: Усан балин өргө, Очирваань, Гомбо, Сундуй, Ариун сан, Дүншиг, Жамбалцанжод, До палчин, Нит.

1976 он. Гал луу: Нас нь: 51. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь зарлагатай.

Эр нь: Төмөрт суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Санаж сэдсэн ажил үйлс түргэн бүтэж, ашиг олз олох сайн. Чоно, нохойд хазуулсан малын мах идэх, хуяг дуулга, хутга мэс, цагаан, хар өнгийн хувцас, эдлэл авах, ариун бус, бэлбэсний идээ, үхээрийн газрыг цээрлэ. Уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр анхаар, ад зэтгэр, шулмын хорлолд өртөх.

Засал: Мэсний хариулга, Ангараг гарагийг (билгийн-29) сар бүр тахь.

Уншуулах ном: Дамдин, Гомбо, Сундуй, Дүгэр, Дашзэвэг, Жанаггагдог, Жадамба. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл.

Эм нь: Төмөрт суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон луу. Хар өнгийн хувцас, эдлэл, хутга мэс, хүзүүний зүүлт авах. чоно, нохойд хазуулсан малын мах идэх, харанхуй шөнөөр явахыг цээрлэ. Уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчин, гэнэтийн осол ирж болзошгүй. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үе, хутга мэснээс болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх.

Засал: Гогэг, Мэсний хариулга, Раху гарагийг (шинийн-8) сар бүр тахь.

Уншуулах ном: Дамдин, Гомбо, Сундуй, Дашзэвэг, Жанаггагдог, Жадамба, Чогжүмүнсэл, Догсом, 3 гүрэм.

1988 он. Шороон луу: Нас нь: 39. Эрүүл мэнд, буян хишиг нь сайн.

Эр нь: Модонд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Санаж сэдсэн ажил үйлс түргэн бүтэж, ашиг олз олох сайн. Мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх, ногоон өнгийн хувцас, эдлэл, ангийн арьс авах, хэрүүл хийх, гөрөөсний мах, хурим найр, ариун бус идээ идэхийг цээрлэ. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэргийл. Мод гөлөглөх үеэр анхаар. Лус, газрын эзний хорлолд өртөх.

Засал: Нашидүрсүм, Харш суудал, Буд гарагийг (шинийн-3) сар бүр тахь.

Уншуулах ном: Усан балин өргө, Очирваань, Гомбо, Сундуй, Ариун сан, Дүншиг, До палчин, Нити, Доржнамжом, Нялхас хүүхдэд өглөг өг.

Эм нь: Модонд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон луу. Хөх, ногоон өнгийн хувцас, эдлэл, хэрүүл хийх, гөрөөсний мах, хурим найр, ариун бус идээ идэхийг цээрлэ. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэргийл. Мод гөлөглөх үеэр анхаар. Лус, газрын эзний хорлолд өртөх.

Засал: Нашидүрсүм, Харш суудал, Бархасвадь гарагийг (билгийн-25) cap бүр тахь.

Уншуулах ном: Усан балин өргө, Очирваань, Гомбо, Сундуй, Ариун сан, Дүншиг, До палчин, Нити, Доржнамжом, Нялхас хүүхдэд өглөг өг.

2000 он. Төмөр луу: Нас нь: 27. Эрүүл мэндэд анхаар, буян хишиг нь зарлагатай.

Эр нь: Төмөрт суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Санаж сэдсэн ажил үйлс түргэн бүтэж, ашиг олз олох сайн. Чоно, нохойд хазуулсан малын мах идэх, хуяг дуулга, хутга мэс, цагаан, улаан өнгийн хувцас, эдлэл, хүзүүний зүүлт авах, ариун бус, бэлбэсний идээ, үхээрийн газрыг цээрлэ. Уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр анхаар, ад зэтгэр, шулмын хорлолд өртөх.

Засал: Жилийн гүмэг, Мэсний хариулга, Бархасвадь гарагийг (билгийн-25) сар бүр тахь.

Уншуулах ном: Дамдин, Гомбо, Сундуй, Дүгэр, Дашзэвэг, Жанагтагдог, Жадамба. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл.

Эм нь: Төмөрт суусан, 5 шар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан луу. Чоно, нохойд хазуулсан малын мах идэх, цагаан, шар өнгийн хувцас, эдлэл, хүзүүний зүүлт авахыг цээрлэ. Уушиг, зүрх, бүдүүн гэдэс, халдварт өвчнөөс сэргийл. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр анхаар. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх.

Засал: Жилийн гүмэг, Мэсний хариулга, Буд гарагийг (шинийн-3) сар бүр тахь.

Уншуулах ном: Дамдин, Гомбо, Сундуй, Дүгэр, Заслын 8 ном, Жанаггагдог, До палчин.

2012 он. Усан луу: Нас нь: 15. Эрүүл мэнд, буян хишиг нь сайн.

Эр нь: Модонд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Санаж сэдсэн ажил үйлс түргэн бүтэж, ашиг олз олох сайн. Ариун бус идээ, гөрөөсний мах идэх, хөх, шар өнгийн хувцас, эдлэл авахыг цээрлэ. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний у өвчнөөс сэргийл. Мод гөлөглөх үеэр лус, газрын эзний хорлолд өртөх.

Засал: Нашидүрсүм, Харш суудал, Ангараг гарагийг (билгийн-29) сар бүр тахь.

Уншуулах ном: Усан балин өргө, Очирваань, Гомбо, Сундуй, Ариун сан, Дүншиг, Лүмбэнгарав, Нит. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл.

Эм нь: Модонд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал луу. Хөх, хар, шар өнгийн хувцас, эдлэл авах, хэл ам хэрүүл хийх, гөрөөсний мах идэх, харанхуй шөнөөр явахыг цээрлэ. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчин, гэнэтийн осол ирэх сэрэмжил. Мод гөлөглөх үеэр, лус, газрын эзний хорлолд өртөх.

Засал: Нашидүрсүм, Харш суудал, Раху гарагийг (шинийн-8) сар бүр тахь.

Уншуулах ном: Усан балин өргө, Очирваань, Гомбо, Сундуй, Ариун сан, Дүншиг, Ширнэн, Чогжүмүнсэл, Догсом, Нити.

2024 он. Модон луу: Нас нь: 3. Эрүүл мэндэд анхаар

Эр нь: Төмөрт суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Хурим найрын идээ, ариун бусаас бузартах, цагаан өнгийн хувцас, эдлэл авахыг цээрлэ. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үе, хутга мэснээс болгоомжил.

Уншуулах ном: Цэнд, Загдзүсэм, Бумчин, Банзрагч, Заслын 8 ном, Жанаггагдог.

Эм нь: Төмөрт суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр луу. Хурим найрын идээ, ариун бусаас бузартах, цагаан өнгийн хувцас, эдлэл, хүзүүний зүүлт авахыг цээрлэ. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үе, хутга мэснээс болгоомжил.

Уншуулах ном: Цэнд, Загдзүсэм, Бумчин, Банзрагч, Заслын 8 ном, Жанаггагдог.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22