Могой жилтнүүдийн гал морь жилийн зурлагыг танилцуулж байна.
НИЙТЛЭГ ТӨЛӨВ:
Сүлд дорой, хийморь лундаа нь сайн. Ажил үйлс нь сайн. Хэл үг, атаа жөтөө ихтэй. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Хийморийн дарцаг хийсгэ.
Засал: Суудлын өнцөг.
Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Самбалхүндэв, Барчадламсэл, Хамчунагву, Намхайнинбо, Саейнинбо, Заслын 8 ном, Лүмбэнгарав, Жанаггагдог, Мандал өргүүл.
1929 он. Шороон могой: Нас нь: 98. Эрүүл мэнд, буян хишиг нь сайн.
Эр нь: Шороонд суусан, 4 ногоон мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бар. Оршуулгын газар очих, шар, ногоон өнгийн хувцас авахыг цээрлэ. Эс шингэх, хэрлэг, тулай, үе мөчний өвчнөөс сэргийл. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт анхаар. Лус савдаг, газар эзэн, хэл ам, үхээрийн хорлолд өртөх.
Засал: Нашидүрсүм, Сумъяа гарагийг (билгийн-26) сар бүр тахь.
Уншуулах ном: Усан балин өргө, Гомбо, Чойжоо, Сундуй, Банзрагч, Саейнинбо, Лусын сан. Цац 1000 дэлс, газар усаа тахь.
Эм нь: Огторгуйд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Шар, ногоон өнгийн хувцас, эдлэл авахыг цээрлэ. Гар, хөл, толгой, бөөр, хэрлэг, тулай, хавдар, нойр муудах өвчнөөс сэргийл. Газар хөлдөх, уул, гол, мөрөн хөхөмдөг өнгөтэй болох үед анхаар. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх.
Засал: Нашидүрсүм, Гогэг, Сугар гарагийг (шинийн-15) сар бүр тахь.
Уншуулах ном: Шалши, Чойжоо, Үүдэн тэнгэр тахиул, 13 сан, Алтангэрэл, Намхайнинбо, Сундуй, Зүгдор, Ширнэн. Суварга сэргээ, цац талби.
1941 он. Төмөр могой: Нас нь: 86. Эрүүл мэндэд анхаар, буян хишиг нь зарлагатай.
Эр нь: Ууланд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бар. Уулын оройд гарах, харанхуй шөнөөр явах, хар, шар малгай, хувцас, эдлэл авах, үхрийн мах, бохир идээ идэхийг цээрлэ. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, нясуу гүвдрүү өвчин, гэнэтийн ослоос сэргийл. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр мөн газрын эзний хорлолд өртөх.
Засал: Адъяа гарагийг (билгийн-27) сар бүр тахь.
Уншуулах ном: Намсрай, Гомбо, Шалши, Сундуй, 3 гүрэм, Ариун сан, Цагаан өвгөний сан, Лүмбэнгарав, Лүй ванган, Чогжүмүнсэл, Догсом. Шүтдэг газар орноо тахь.
Эм нь: Хийд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон бар. Шар, улаан өнгийн хувцас, эдлэл авахыг цээрлэ. Чих, зүрх, яр шарх, цус, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар мөн салхи, газрын эзний хорлолд өртөх.
Засал: Гогэг, Санчир гарагийг (билгийн-19) сар бүр тахь.
Уншуулах ном: Амин золиг, Гонгор, Лхам, Сундуй, 3 гүрэм, Жадамба, Заслын 8 ном. Дөрвөн гэлэнд гүнцэг өргө. Суварга босго, тахилгатай газар орныг тахь.
1953 он. Усан могой: Нас нь: 74. Эрүүл мэнд, буян хишиг нь сайн.
Эр нь: Шороонд суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бар. Улайны газар явах, хуучин эд, шар өнгийн эд, хувцас авах, оршуулгын газар очихыг цээрлэ. Эс шингэх, хэрлэг, тулай, үе мөчний өвчнөөс сэргийл. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үе, цас мөс хайлах цагт анхаар. Лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх.
Засал: Нашидүрсүм, Санчир гарагийг (билгийн-19) сар бүр тахь.
Уншуулах ном: Сүлд, Гомбо, Чойжоо, Сундуй, Банзрагч, Саейнинбо, Доржнамжом, Алтангэрэл, Норжмаа сүн. Цац 1000 дэлс, газар усаа тахь. Нялхас хүүхдэд өглөг өг.
Эм нь: Огторгуйд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бар. Тарвага, түүхий мах идэх, шар, хар өнгийн хувцас, эдлэл, зэс авахыг цээрлэ. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой, хэрлэг, тулай, нойр муудах өвчин, гэнэтийн ослоос сэргийл. Газар хөлдөх, уул, гол, мөрөн хөхөмдөг өнгөтэй болох үед анхаар. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх.
Засал: Нашидүрсүм, Ангараг гарагийг (билгийн-29) сар бүр тахь.
Уншуулах ном: Шалши, Чойжоо, Сундуй, Үүдэн тэнгэр тахиул, 13 сан, Алтангэрэл, Намхайнинбо, Ширнэн, Чогжүмүнсэл, Догсом.
1965 он. Модон могой: Нас нь: 62. Эрүүл мэндэд анхаар, буян хишиг нь гарлагатай.
Эр нь: Ууланд суусан, 4 ногоон мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бар. Уул, ус хөндөх, уулын оройд нь гарах, андгай тангараг тавих, ан гөрөө хийх, нойтон мод огтлох, зэр зэвсэг, хар, шар малгай, хувцас, эдлэл авах, үхрийн мах, бохир идээ идэхийг цээрлэ. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, нясуу гүвдрүү өвчнөөс сэргийл. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхаар. Лус савдаг, газрын эзний, хэл амны хорлолд өртөх.
Засал: Сумъяа гарагийг (билгийн-26) сар бүр тахь.
Уншуулах ном: Усан балин өргө, Намсрай, Гомбо, Шалши, Сундуй, Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан, Лүмбэнгарав, Лүй ванган, Лусын сан, Шүтдэг газар орноо тахь.
Эм нь: Хийд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан бар. Галзуу хүний, бөө удганы эдлэл, шар, цагаан өнгийн хувцас, эдлэл авах, хэрүүл маргаан хийх, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих, зүрх, бөөр, мэдрэл, хавдарийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхаар. Салхи, газрын эзний хорлолд өртөх.
Засал: Гогэг, Сугар гарагийг (шинийн-15) сар бүр тахь.
Уншуулах ном: Гонгор, Лхам тахь, 3 гүрэм, Жадамба, Заслын 8 ном, Сундуй. Суварга босго, цац талби, тахилгатай газар орныг тахь.
1977 он. Гал могой: Нас нь: 50. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь зарлагатай.
Эр нь: Шороонд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бар. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл хийх, оршуулгын газар очих, шавар эдлэл, хар өнгийн хувцас, эд, алт, мөнгө, зэс, төмөр авах, харанхуй шөнөөр явахыг цээрлэ. Өвчин, гэнэтийн осол ирж болзошгүй. Лус савдаг, газар усны эзний хорлол, хүүрийн бузраас сэрэмжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үе, цас мөс хайлах цагт анхаар.
Засал: Нашидүрсүм, Адъяа гарагийг (билгийн-27) сар бүр тахь.
Уншуулах ном: Гомбо, Чойжоо, Сундуй, Саейнинбо, Банзрагч, Ширнэн, Чогжүмүнсэл, Догсом. Цац 1000 дэлс, газар усаа тахь.
Эм нь: Огторгуйд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал бар. Ууланд авирах, өндөр газар явах, тарвага, түүхий мах идэх, шар, хар өнгийн хувцас, эдлэл, нохой, хуримын эд авахыг цээрлэ. Сэтгэл тавгүйтэх, толгой, гар, хөл, хэрлэг, тулай, нойр муудах, яр шарх, цусны өвчнөөс сэргийл. Газар хөлдөх, уул, гол, мөрөн хөхөмдөг өнгөтэй болох үед анхаар. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх.
Засал: Нашидүрсүм, Гогэг, Санчир гарагийг (билгийн-19) сар бүр тахь.
Уншуулах ном: Амин золиг, Шалши, Чойжоо, Үүдэн тэнгэр тахиул, 13 сан, Алтангэрэл, Намхайнинбо, Сундуй, Ширнэн. Дөрвөн гэлэнд гүнцэг өргө.
1989 он. Шороон могой: Нас нь: 38. Эрүүл мэнд, буян хишиг нь сайн.
Эр нь: Ууланд суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бар. Эд, малын гарз гарах, улайны газар явах, уулын оройд гарах, ан гөрөө хийх, нойтон мод огтлох, хуучин эд, хувцас, зэр зэвсэг, хар, шар, ногоон малгай, хувцас, эдлэл авах, үхрийн мах, бохир идээ идэхийг цээрлэ. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, нясуу гүвдрүү өвчнөөс сэргийл. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхаар. Газрын эзний хорлолд өртөх.
Засал: Санчир гарагийг (билгийн-19) сар бүр тахь.
Уншуулах ном: Сүлд Намсрай, Гомбо, Шалши, Сундуй, Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан, Лүмбэнгарав, Лүй ванган, Алтангэрэл, Норжмаа сүн. Шүтдэг газар орноо тахь.
Эм нь: Хийд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Харанхуй шөнөөр явах, галзуу хүний, бөө удганы эдлэл, шар, хар, ногоон өнгийн хувцас, эдлэл авах, хэрүүл маргаан хийх, хайнаг, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих, зүрх, мэдрэлийн өвчин, гэнэтийн ослоос сэргийл. Хавар, намрын цагаар анхаар. Салхи, газрын эзний хорлолд өртөх.
Засал: Ангараг гарагийг (билгийн-29) сар бүр тахь.
Уншуулах ном: Гонгор, Лхам тахь, Сундуй, 3 гүрэм, Жадамба, Заслын 8 ном, Догсом. Суварга босго, тахилгатай газар орныг тахь.
2001 он. Төмөр могой: Нас нь: 26. Эрүүл мэндэд анхаар, буян хишиг нь гарлагатай.
Эр нь: Шороонд суусан, 4 ногоон мэнгэ эрхшээсэн. урвасан жил Шороон бар. Уул, ус хөндөх, газар шороо ухах, дарханы үйл үйлдэх, андгай тангараг тавих, оршуулгын газар очих, бэлэвсэн эмгэний идээ идэх, шар, ногоон, улаан өнгийн хувцас, эдлэл, шавар эдлэл, алт, мөнгө, зэс, төмөр авахыг цээрлэ. Эс шингэх, хэрлэг, тулай, үе мөчний өвчнөөс сэргийл. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас. мес хайлах цагт анхаар. Лус савдаг, газар эзэн, хэл ам, үхээрийн хорлолд өртөх.
Засал: Нашидүрсүм, Сумъяа, гарагийг (билгийн-26) сар бүр тахь.
Уншуулах ном: Усан балин өргө, Гомбо, Чойжоо, Сундуй, Банзрагч,, Саейнинбо, Лусын сан. Цац 1000 дэлс, газар усаа тахь.
Эм нь: Огторгуйд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн урвасан жил Модон бар. Өндөр газар явах, тарвага, түүхий мах идэх, шар, улаан өнгийн хувцас, эдлэл, нохой авахыг цээрлэ. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой, бөөр, хэрлэг, тулай, хавдар, нойр муудах өвчнөөс сэргийл Газар хөлдөх, уул, гол, мөрөн хөхөмдөг өнгөтэй болох үед анхаар. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх.
Засал: Нашидүрсүм, Гогэг, Сугар гарагийг (шинийн-15) сар бүр тахь.
Уншуулах ном: Шалши, Чойжоо, Сундуй, Үүдэн тэнгэр тахиул, 13 сан, Алтангэрэл, Намхайнинбо, 3 гүрэм. Суварга сэргээ, цац талби.
2013 он. Усан могой: Нас нь: 14. Эрүүл мэнд, буян хишиг нь сайн.
Эр нь: Ууланд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бар. Уулын оройд гарах, харанхуй шөнөөр явах, хар, шар малгай, хувцас, эдлэл авах, бохир идээ идэхийг цээрлэ. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, нясуу гүвдрүү өвчин, гэнэтийн ослоос сэргийл. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр мөн газрын эзний хорлолд өртөх.
Засал: Адъяа гарагийг (билгийн-27) сар бүр тахь.
Уншуулах ном: Намсрай, Гомбо, Шалши, Сундуй, 3 гүрэм, Ариун) сан, Цагаан өвгөний сан, Лүмбэнгарав, Лүйванган, Чогжүмүнсэл, Догсом.
Эм нь: Хийд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бар. ууланд авирах, шар өнгийн хувцас, эдлэл авах, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих, зүрх, яр шарх, цус, мэдрэлийн өвчнөөс) сэргийл. Хавар, намрын цагаар мөн салхи, газрын эзний хорлолд өртөх.
Засал: Гогэг, Санчир гарагийг (билгийн-19) сар бүр тахь.
Уншуулах ном: Амин золиг, Гонгор, Лхам, Сундуй, 3 гүрэм, Жадамба, Заслын 8 ном.
Б.ЭНХЗАЯА






Нийгэм









