Морь жилтнүүдийн гал морь жилийн зурлагыг танилцуулж байна.
НИЙТЛЭГ ТӨЛӨВ:
Сүлд, хийморь лундаа нь маш дорой. Ажил үйлс нь саадтай. Хэл үг, атаа жөтөө ихтэй. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Хийморь, Жанцанзэму вүнжангийн дарцаг хийсгэ. эм нь Олзын үүд хаалга.
Засал: Сүлд, Жил орсны засал.
Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Хамчунагву, Жанаггагдог, Галын сан, Лусын сан, Лүмбэнгарав, Мандал өргүүл.
1930 он. Төмөрт морь: Нас нь: 97. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь гарлагатай.
Эр нь: Галд суусан, 4 ногоон мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон луу. Төөнүүр хийлгэх, улаан өнгийн хувцас, эдлэл авахыг цээрлэ. Унаа мал унахдаа болгоомжил. Зун, намрын цагт анхаар. Толгой, цээжин биеэ элдэв өвчнөөс сэргийл. Лус савдагийн болон хэл амны хорлолд өртөх.
Засал: Гүмэг, Рүймиг, Жиду гарагийг (билгийн-18) сар бүр тахь.
Уншуулах ном: Усан балин өргө, Гомбо, Лхам тахиул, Сундуй, Галын сан, Цэнд, Лүмбэнгарав, Лусын сан.
Эм нь: Усанд суусан, 5 шар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан бар. Шар, хар, улаан өнгийн хувцас, Га эдлэл авах, гахай, загас, хулгайн мах, гурвалжин будаа идэх, туулга уухыг цээрлэ. Бөөр, сав, гэдэс, уруул ам, бэтгэ, усан хаван, бэлхүүс, үе мөчний өвчнөөс сэргийлнэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр анхаар. Лус савдаг, нуурын ад, лусын аюулд өртөх.
Засал: Гүмэг, Харш суудал, Адъяа гарагийг (билгийн-27) сар бүр эд тахь.
Уншуулах ном: Шалши, Шавдаг дором, Лусын бу балин, Лхам тахиул, Сундуй, Лүмбэмгарав, Лусын сан, Лүйвангон, 8 гэгээн, Ванганчагжа, До палчин. Газар усаа тахь.
1942 он. Усан морь: Нас нь: 85. Эрүүл мэнд, буян хишиг нь сайн.
Эр нь: Усанд суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон луу. Хуучин эд, хувцас, шар, хар өнгийн хувцас, эдлэл авах, гахай, загас, хулгайн мах, гурвалжин будаа идэх, туулга уух, эд малын гарзтай, худ ураг бололцохыг цээрлэ. Бөөр, сав, гэдэс, уруул ам, бэтгэ, усан хаван, бэлхүүс, үе мөчний өвчнөөс сэргийл. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр анхаар. Лус савдаг, нуурын ад, лусын аюулд өртөх.
Засал: Харш суудал, Сугар гарагийг (шинийн-15) сар бүр тахь.
Уншуулах ном: Сүлд, Шавдаг дором, Лусын балин, Лхам тахиул, Сундуй, Норжмаа сүн, Алтангэрэл, Лүмбэмгарав, Лусын сан, Луйвангон, 8 гэгээн, Ванганчагжа, Газар усаа тахь. авахыг цээрлэ.
Эм нь: Галд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал бар. Улаан идээ бүү гарга, улаан, шар өнгийн хувцас, эдлэл авахыг цээрлэ. Унаа мал унахдаа болгоомжил. Толгой, яр шарх, цээжин биеэ, цусны өвчнөөс сэргийл. Зун, намрын цагт анхаар. Ад, албины хорлолд өртөх.
Засал: Рүймиг, Сумъяа гарагийг (билгийн-26) сар бүр тахь.
Уншуулах ном: Амин золиг, Гомбо, Лхам тахиул, Галын сан, Цэнд, Сундуй, Ширнэн. Дөрвөн гэлэнд гүнцэг өргө.
1954 он. Модон морь: Нас нь: 73. Эрүүл мэндэд анхаар, буян хишиг нь гарлагатай.
Эр нь: Галд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон луу. Ариун бус, хурим, оршуулгын идээ идэх, улаан өнгийн хувцас, эдлэл, морь мал, арьс үс авахыг цээрлэ. Унаа мал унахдаа болгоомжил. Зун, намрын цагт анхаар. Толгой, нүд, цээжин биеэ элдэв өвчнөөс сэргийл. Ад, албины хорлолд өртөх. Засал: Мэнгэ, Гүмэг, Рүймиг, Раху гарагийг (шинийн-8) сар бүр тахь. Уншуулах ном: Гомбо, Лхам тахиул, Галын сан, Цэнд, Сундуй, Ариун сан, Алтангэрэл, Түй мандал өргө.
Эм нь: Усанд суусан, 5 шар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Шар, хар өнгийн хувцас, эдлэл авах, гахай, загас, гурвалжин будаа идэх, туулга уухыг цээрлэ. Бөөр, сав, гэдэс, уруул ам, бэтгэ, усан хаван, бэлхүүс, үе мөчний өвчнөөс сэргийл. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр анхаар. Лус савдаг, нуурын адын аюулд өртөх.
Засал: Мэнгэ, Гүмэг, Харш суудал, Жиду гарагийг (билгийн-18) сар бүр тахь.
Уншуулах ном: Шалши, Лхам, Сундуй, Шавдаг дором, Лусын балин, Лүмбэмгарав, Лусын сан, Лүйвангон, 8 гэгээн, Ванганчагжа, До палчин. Газар усаа тахь.
1966 он. Гал морь: Нас нь: 61. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь зарлагатай.
Эр нь: Усанд суусан, 4 ногоон мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон луу. Шар, хар өнгийн хувцас, эдлэл авах, гахай, загас, хулгайн мах, гурвалжин д будаа идэх, туулга уух, худ ураг бололцох, уул, ус хөндөх, андгай тангараг тавих, хэл амны хорлол, лус савдаг, нуурын адын хорлолд өртөх цээрлэ. Бөөр, сав, гэдэс, уруул ам, бэтгэ, усан хаван, бэлхүүс, үе мөчний өвчнөөс сэргийл. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр анхаар.
Засал: Харш суудал, Жиду гарагийг (билгийн-18) сар бүр тахь.
Уншуулах ном: Лхам тахиул, Сундуй, Лүмбэмгарав, Лусын сан, Лүйвангон, 8 гэгээн, Ванганчагжа, Шавдаг дором, Лусын балин. Газар усаа тахь.
Эм нь: Галд суусан, 5 шар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон бар. Санаж сэдсэн ажил үйлс түргэн бүтэж, ашиг олз олох сайн. Улаан идээ бүү гарга, улаан өнгийн хувцас, эдлэл авахыг цээрлэнэ. Толгой, цээж, халдварт өвчинд өртөхөөс болгоомжил. Зун, намрын цагт анхаар. Ад, албины хорлол болох магадлалтай.
Засал: Рүймиг, Адъяа гарагийг (билгийн-27) сар бүр тахь.
Уншуулах ном: Гомбо, Лхам тахиул, Сундуй, Цэнд, Галын сан, Жадамба, Жамбалцанжод, До палчин, Жавши.
1978 он. Шороон морь: Нас нь: 49. Эрүүл мэндэд анхаар, буян хишиг нь сайн.
Эр нь: Галд суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон луу. Эд малын гарзтай, улаан идээ бүү гарга, улайны газар явах, хуучин эд, улаан өнгийн хувцас, эдлэл, морь мал, арьс үс авахыг цээрлэ. Унаа мал унахдаа болгоомжил. Зун, намрын цагт анхаар. Толгой, цээжин биений элдэв өвчнөөс , сэргийл. Ад, албины хорлолд өртөх.
Засал: Гүмэг, Рүймиг, Сугар гарагийг (шинийн-15) сар бүр тахь.
Уншуулах ном: Сүлд, Гомбо, Лхам тахиул, Галын сан, Цэнд, Сундуй, Алтангэрэл, Норжмаа сүн.
Эм нь: Усанд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бар. Санаж сэдсэн ажил үйлс түргэн бүтэж, ашиг олз олох сайн. Шар, хар өнгийн хувцас, эдлэл авах, гахай, загас, хулгайн мах, гурвалжин будаа идэх, туулга уух, ууланд авирах, худ ураг болохыг цээрлэ. Бөөр, сав, гэдэс, уруул ам, бэтгэ, усан хаван, бэлхүүс, үе мөч, яр шарх, цусны өвчнөөс сэргийл. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр анхаар. Лус савдаг, нуурын адын хорлолд өртөх.
Засал: Гүмэг, Харш суудал, Сумъяа гарагийг (билгийн-26) сар бүр H тахь.
Уншуулах ном: Лхам тахиул, Сундуй, Лүйвангон, Ширнэн, 8 гэгээн, Ванганчагжа, Лүмбэмгарав, Лусын сан, Шавдаг дором, Лусын балин, Амин золиг гарга. Газар усаа тахь. Дөрвөн гэлэнд гүнцэг өргө.
1990 он. Төмөр морь: Нас нь: 37. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь зарлагатай.
Эр нь: Усанд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон луу. Шар, хар өнгийн хувцас, эдлэл авах, гахай, загас, хулгайн мах, гурвалжин будаа, ариун бус идээ идэх, туулга уух, худ ураг болохыг цээрлэ. Хэрүүл тэмцэл, өс хонзонгоос хол яв. Тархи толгой, нүд, бөөр, сав, гэдэс, уруул ам, бэтгэ, усан хаван, бэлхүүс, үе мөчний өвчнөөс сэргийл. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр анхаар. Лус савдаг, нуурын адын хорлолд өртөх.
Засал: Мэнгэ, Харш суудал, Раху гарагийг (шинийн-8) сар бүр тахь.
Уншуулах ном: Лхам тахиул, Сундуй, Алтангэрэл, Ариун сан, Шавдаг дором, Лусын балин, Лүмбэмгарав, Лусын сан, Лүйвангон, 8 гэгээн, Ванганчагжа, Газар усаа тахь. Түй мандал өргө.
Эм нь: Галд суусан, 5 шар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан бар. Санаж сэдсэн ажил үйлс түргэн бүтэж, ашиг олз олох сайн. Улаан идээ бүү гарга, улаан өнгийн хувцас, эдлэл, банди, бөөгийн эд хэрэглэл, морь мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Толгой, цээж, халдварт өвчнээс сэргийл. Зун, намрын цагт анхаар. Ад, албины хорлолд өртөх
Засал: Мэнгэ, Рүймит, Жиду гарагийг (билгийн-18) сар бүр тахь.
Уншуулах ном: Гомбо, Лхам тахиул, Сундуй, Цэнд, Галын сан, Жадамба, Жамбалцанжод, До палчин, Жавши.
2002 он. Усан морь: Нас нь: 25. Эрүүл мэнд, буян хишиг нь сайн.
Эр нь: Галд суусан, 4 ногоон мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон луу. Уул, ус хөндөх, андгай тангараг тавих, төөнүүр хийлгэх, улаан өнгийн хувцас, эдлэл, морь мал, арьс үс авахыг цээрлэ. Унаа мал унахдаа болгоомжил. Зун, намрын цагт анхаар. Толгой, цээжин биеэ элдэв өвчнөөс сэргийл. Лус савдагийн болон хэл амны хорлолд өртөх.
Засал: Гүмэг, Рүймиг, Жидү гарагийг (билгийн-18) сар бүр тахь.
Уншуулах ном: Гомбо, Лхам тахиул, Сундуй, Усан балин өргө, Галын сан, Цэнд, Лүмбэнгарав, Лусын сан.
Эм нь: Усанд суусан, 5 шар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал бар. Санаж сэдсэн ажил үйлс түргэн бүтэж, ашиг олз олох сайн. Шар, хар өнгийн хувцас, эдлэл авах, гахай, загас, хулгайн мах, гурвалжин будаа идэх, туулга уухыг цээрлэ. Бөөр, сав, гэдэс, уруул ам, бэтгэ, усан хаван, бэлхүүс, үе мөчний өвчнөөс сэргийл. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр анхаар. Лус савдаг, нуурын ад, лусын аюулд өртөх.
Засал: Гүмэг, Харш суудал, Адъяа гарагийг (билгийн-27) сар бүр тахь.
Уншуулах ном: Шалши, Лхам, Сундуй, Шавдаг дором, Лусын балин, Лүмбэмгарав, Лусын сан, Луйвангон, 8 гэгээн, Ванганчагжа, До палчин. Газар усаа тахь.
2014 он. Модон морь: Нас нь: 13. Эрүүл мэндэд анхаар.
Эр нь: Усанд суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон луу. Хуучин эд, хувцас, шар, хар өнгийн хувцас, эдлэл авах, гахай, загасны мах, гурвалжин будаа идэх, туулга уухыг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр анхаар.
Засал: Харш суудал, Сугар гарагийг (шинийн-15) сар бүр тахь.
Уншуулах ном: Лхам тахиул, Сүлд, Сундуй, Шавдаг дором, Лусын балин, Норжмаа сүн, Алтангэрэл, Лумбэмгарав, Лусын сан, 8 гэгээн, Газар усаа тахь.
Эм нь: Галд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Ууланд авирах, улаан өнгийн хувцас, эдлэл авахыг цээрлэ. Унаа мал унахдаа болгоомжил. Зун, намрын цагт анхаар.
Засал: Рүймиг, Сумъяа гарагийг (билгийн-26) сар бүр тахь.
Уншуулах ном: Амин золиг, Гомбо, Лхам тахиул, Галын сан, Цэнд. Сундуй, Ширнэн.
2026 он. Гал морь: Нас нь: 1. Эрүүл мэндэд анхаар.
Эр нь: Галд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон луу. Ариун бус идээ өгөх, улаан өнгийн хувцас, эд авахыг цээрлэ. Зун, намрын цагт анхаар.
Уншуулах ном: Цэнд, Загдзүсэм, Бумчин, Банзрагч, Заслын 8 ном, Галын сан.
Эм нь: Усанд суусан, 5 шар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон бар. Шар, хар өнгийн хувцас, эдлэл авах, ариун бус идээ өгөхийг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр анхаар.
Уншуулах ном: Цэнд, Загдзүсэм, Бумчин, Банзрагч, Заслын 8 ном, Лусын сан.
Б.ЭНХЗАЯА






Нийгэм









