Dark Light
Нийгэм | 2026-02-18

ХОНЬ ЖИЛТНҮҮДИЙН ЗУРЛАГА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Хонь жилтнүүдийн гал морь жилийн зурлагыг танилцуулж байна.

НИЙТЛЭГ ТӨЛӨВ: Сүлд, хийморь лундаа нь сайн. Ажил үйлс нь бүтэмж сайн. Хэл үг, атаа жөтөө үгүй. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Хийморийн дарцаг хийсгэ.

Засал: Суудлын өнцөг, эр нь Хагацлын үүд, эм нь Яс тасрахын үүд хаалга.

Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Жанаггагдог, Лусын сан, Намхайнинбо, Саейнинбо, Мандал өргүүл.

1931 он. Төмөр хонь: Нас нь: 96. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь гарлагатай.

Эр нь: Хийд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Шар өнгийн хувцас, эдлэл авах, ариун бус идээ идэхийг цээрлэ. Чих, зүрх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагт, модны навч унах үед, тэнгэр сахиус хилэгнэж, салхи, газрын эзний хорлолд өртөх.

Засал: Нашидүрсүм, Ангараг гарагийг (билгийн-29) сар бүр тахь.

Уншуулах ном: Гонгор, Лхам тахих, Сундуй, Дашдондов, Доржнамжом, Алтангэрэл, 3 гүрэм, Жадамба, Заслын 8 ном. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл. Суварга босго, тахилгатай газар орныг тахь.

Эм нь: Ууланд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон морь. Харанхуй шөнөөр явах, гудас дэвсгэр, хар, шар малгай, хувцас, эдлэл авах, бохир идээ идэхийг цээрлэ. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, нясуу гүвдрүү өвчин, гэнэтийн ослоос сэргийл. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхаар. Газрын эзний хорлолд өртөх.

Засал: Нашидүрсүм, Гогэг, Раху гарагийг (шинийн-8) сар бүр тахь.

Уншуулах ном: Намсрай, Гомбо, Шалши тахиул, Чойжалын ганшиг, Сундуй, 3 гүрэм, Ариун сан, Цагаан өвгөний сан, Лүмбэнгарав, Лүй ванган, Чогжүмүнсэл, Догсом, Дорждэрэм, Хамчу нагву, Дүгжүү гарга. Шүтдэг газар орноо тахь.

1943 он. Усан хонь: Нас нь: 84. Эрүүл мэнд, буян хишиг нь сайн.

Эр нь: Огторгуйд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Өндөр газар явах, тарвага, түүхий мах идэх, шар, хар өнгийн хувцас, эдлэл авахыг цээрлэ. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой, хэрлэг, тулай, нойр муудах өвчин, гэнэтийн ослоос сэргийл. Газар хөлдөх, уул, гол, мөрөн хөхөмдөг өнгөтэй болох үед анхаар. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх.

Засал: Буд гарагийг (шинийн-3) сар бүр тахь.

Уншуулах ном: Шалши, Чойжоо, Үүдэн тэнгэр тахиул, Сундуй, Ширнэн, Алтангэрэл, Доржнамжом, Дашдондов, Намхайнинбо, Чогқүмүнсэл, 13 сан, Алтангэрэл, Догсомметано

Эм нь: Шороонд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон морь. Хар өнгийн хувцас, эдлэл авах, бэлэвсэн эмгэний идээ идэх, оршуулгын газар очих, харанхуй шөнөөр явахыг цээрлэ. Өвчин, гэнэтийн осол ирж болзошгүй. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх магадлалтай.

Засал: Рүймиг, Бархасвадь гарагийг (билгийн-25) сар бүр тахь.

Уншуулах ном: Чойжалын ганшиг, Дорждэрэм, Хамчу нагву, Шийрэвнинбуу, Чогжүмүнсэл, Догсом, Саейнинбо, Дүгжүү гарга, «Сац» 1000 дэлс. Газар усаа тахь.

1955 он. Модон хонь: Нас нь: 72. Эрүүл мэнд, буян хишиг нь дунд зэрэг.

Эр нь: Хийд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Газар шороо, дарханы үйл хийх, шар өнгийн хувцас, эдлэл авах, хайнаг, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих, зүрх, бөөр, мэдрэл, хавдарийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхаар. Салхи, газрын эзний хорлолд өртөх.

Засал: Нашидүрсүм, Жилийн гүмэг, Гогэг, Бархасвадь гарагийг (билгийн-25) сар бүр тахь.

Уншуулах ном: Гонгор, Лхам тахь, Сундуй, 3 гүрэм, Жадамба, Заслын 8 ном, Доржнамжом, Алтангэрэл. Суварга босго, цац талби, тахилгатай газар орныг тахь.

Эм нь: Ууланд суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан морь. Хуучин эд, хувцас, гудас дэвсгэр, хар, шар малгай, хувцас, эдлэл авах, бохир идээ идэхийг цээрлэ. Хулгай дээрэм ирэх тул сэрэмжил. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, нясуу гүвдрүү өвчнөөс сэргийл. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхаар, газрын эзний хорлолд өртөх.

Засал: Нашидүрсүм, Жилийн гүмэг, Гогэг, Буд гарагийг (шинийн-3) сар бүр тахь.

Уншуулах ном: Сүлд, Намсрай, Гомбо, Шалши тахиул, Чойжалын ганшиг, Сундуй, Алтангэрэл, Норжмаа сүн, Цагаан шүхэрт, Дорждэрэм, Хамчу нагву, Ариун сан, Цагаан өвгөний сан, Лүмбэнгарав, Лүй ванган, Дүгжүү гарга. Шүтдэг газар орноо тахь.

1967 он. Гал хонь: Нас нь: 60. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь зарлагатай.

Эр нь: Огторгуйд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Өндөр газар явах, найз нөхөд, ойр дотны хүнээс салж эвдрэлцэх, хэрүүл тэмцэл, өш хонзонгоос сэргийл. Оршуулгын газар очих, ариун бус идээ, тарвага, түүхий мах идэх, шар өнгийн хувцас, эдлэл, нохой, зэс, төмөр эд авах, шинэ гэр барих, эвдэрхий гэрийг сэлбэхийг цээрлэ. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой, хэрлэг, тулай, нойр муудах өвчнөөс сэргийл. Газар хөлдөх, уул, гол, мөрөн хөхөмдөг өнгөтэй болох үед анхаар. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх. Тэнгэр сахиус хилэгнэх гэмтэй.

Засал: Ангараг гарагийг (билгийн-29) сар бүр тахь.

Уншуулах ном: Шалши, Чойжоо, Сундуй, Дашдондов, Доржнамжом, Алтангэрэл, Үүдэн тэнгэр тахиул, 13 сан, Намхайнинбо. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл.

Эм нь: Шороонд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал морь. Хар өнгийн хувцас, эдлэл, шавар эдлэл, алт мөнгө авах, бэлэвсэн эмгэний идээ идэх, оршуулгын газар очих, хэрүүл тэмцэл, хэл ам хийх, харанхуй шөнөөр явахыг цээрлэ. Өвчин, гэнэтийн осол ирж болзошгүй. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх магадлалтай.

Засал: Рүймиг, Гогэг, Раху гарагийг (шинийн-8) сар бүр тахь,

Уншуулах ном: Чойжалын ганшиг, Дорждэрэм, Хамчу нагву, Шийрэвнинбуу, Чогжүмүнсэл, Догсом, Свейнинбо, Дүгжүү гарга, «Сац» 1000 дэлс. Газар усаа тахь

1979 он. Шороон хонь: Нас нь: 48. Эрүүл мэндэд анхаар, буян хишиг нь сайн.

Эр нь: Хийд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Найз нөхөд, ойр дотны хүнээс салж эвдрэлцэхийн гэмтэй тул хэрүүл тэмцэл, өш хонзонгоос сэргийл. Харанхуй шөнөөр явах, галзуу хүний, бөө удганы эдлэл, шар, хар өнгийн хувцас, эдлэл авах, хэрүүл маргаан хийх, хайнаг, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих, зүрх, мэдрэлийн өвчин, гэнэтийн ослоос сэргийл. Хавар, намрын цагаар анхаар. Салхи, газрын эзний хорлолд өртөх.

Засал: Нашидүрсүм, Буд гарагийг (шинийн-3) сар бүр тахь.

Уншуулах ном: Гонгор, Лхам тахь, Сундуй, Алтангэрэл, 3 гүрэм, Жадамба, Заслын 8 ном. Догсом, Доржнамжом. Суварга босго, тахилгатай газар орныг тахь.

Эм нь: Ууланд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр морь. Уулын оройд гарах, харанхуй шөнөөр явах, гудас дэвсгэр, хар, шар малгай, хувцас, эдлэл авах, бохир идээ идэх, хэрүүл тэмцэл, хэл ам, тэмцэл хийх, мөрийтэй тоглохыг цээрлэ. Хулгай дээрэм ирэх тул сэрэмжил. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, нясуу гүвдрүү өвчин, гэнэтийн ослоос сэргийл. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхаар. Газрын эзний хорлолд өртөх.

Засал: Нашидүрсүм, Бархасвадь гарагийг (билгийн-25) сар бүр тахь.

Уншуулах ном: Намсрай, Гомбо, Шалши тахиул, Чойжалын ганшиг, Сундуй, 3 гүрэм, Ариун сан, Цагаан евгений сан, Лүмбэнгарав, Лүй ванган, Чогжүмүнсэл, Догсом, Дорждэрэм, Хамчу нагву, Дүгжүү гарга. Шүтдэг газар орноо тахь.

1991 он. Төмөр хонь: Нас нь: 36. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь зарлагатай.

Эр нь: Огторгуйд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Найз нөхөд, ойр дотны хүнээс салж эвдрэлцэх, хэрүүл тэмцэл, өш хонзон ирэх, газар шороо, дарханы үйл үйлдэх, өндөр газар явах, тарвага, түүхий мах идэх, шар, хөх өнгийн хувцас, эдлэл, нохой, зэс, төмөр, хуримын эд авах, шинэ гэр барих, эвдэрхий гэрийг сэлбэхийг цээрлэ. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой, бөөр, хэрлэг, тулай, хавдар, нойр муудах өвчнөөс сэргийл. Газар хөлдөх, уул, гол, мөрөн хөхөмдөг өнгөтэй болох үед анхаар. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх.

Засал: Гогэг, Жилийн гумэг, Бархасвадь гарагийг (билгийн-25) сар бүр тахь.

Уншуулах ном: Шалши, Чойжоо, Үүдэн тэнгэр тахиул, 13 сан, Алтангэрэл, Намхайнинбо, Сундуй, Зүгдор, Ширнэн, Дашдондов, Дашзэвэг. Суварга сэргээ, цац талби.

Эм нь: Шороонд суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон морь. Эд, малын гарз гарах, бусдын хуучин эд, хувцас, эмгэн хүний малгай, шавар эдлэл, алт мөнгө, зэс, төмөр авах, бэлэвсэн эмгэний идээ идэх, зарга тэмцэл хийх, оршуулгын газар очихыг цээрлэ. Хэрүүл тэмцэл, хэл ам, хулгай дээрэм ирэх тул анхаар. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил.

Засал: Гогэг, Жилийн гүмэг, Рүймиг, Буд гарагийг (шинийн-3) сар бүр тахь.

Уншуулах ном: Сүлд дуудуул, Гомбо, Чойжоо, Саейнинбо, Банзрагч, Алтангэрэлийн даллага, Норжмаа сүн, Дорждэрэм, Хамчу нагву, Дүгжүү гарга. «Сац» 1000 дэлс. Газар усаа тахь.

2003 он. Усан хонь: Нас нь: 24. Эрүүл мэнд, буян хишиг нь сайн.

Эр нь: Хийд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Найз нөхөд, ойр дотны хүнээс салж эвдрэлцэх, хэрүүл тэмцэл, өш хонзонгоос сэргийл. Галзуу хүний, бөө удганы эдлэл, шар өнгийн хувцас, эдлэл авах, ариун бус идээ идэхийг цээрлэ. Чих, зүрх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагт, модны навч унах үед, тэнгэр сахиус хилэгнэж, салхи, газрын эзний хорлолд өртөх.

Засал: Нашидүрсүм, Ангараг гарагийг (билгийн-29) сар бүр тахь.

Уншуулах ном: Гонгор, Лхам тахих, Сундуй, Дашдондов, Доржнамжом, Алтангэрэл, 3 гүрэм, Жадамба, Заслын 8 ном. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл. Суварга босго, тахилгатай газар орныг тахь.

Эм нь: Ууланд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон морь. Уулын оройд гарах, харанхуй шөнөөр явах, гудас дэвсгэр, хар, шар малгай, хувцас, эдлэл авах, бохир идээ идэх, хэрүүл тэмцэл, хэл ам, тэмцэл хийхийг цээрлэ. Хулгай дээрэм ирэх тул сэрэмжил. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, нясуу гүвдрүү өвчин, гэнэтийн ослоос сэргийл. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхаар. Газрын эзний хорлолд өртөх.

Засал: Гогэг, Нашидүрсүм, Раху гарагийг (шинийн-8) сар бүр тахь.

Уншуулах ном: Намсрай, Гомбо, Шалши тахиул, Чойжалын ганшиг, Сундуй, 3 гүрэм, Ариун сан, Цагаан өвгөний сан, Лүмбэнгарав, Лүй ванган, Чогжүмүнсэл, Догсом, Дорждэрэм, Хамчу нагву, Дүгжүү гарга. Шүтдэг газар орноо тахь.

2015 он. Модон хонь: Нас нь: 12. Эрүүл мэндэд анхаар.

Эр нь: Огторгуйд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Өндөр газар явах, тарвага, түүхий мах идэх, шар, хар өнгийн хувцас, эдлэл, нохой авахыг цээрлэ. Газар хөлдөх, уул, гол, мөрөн хөхөмдөг өнгөтэй болох үед анхаар.

Уншуулах ном: Сундуй, Ширнэн, Алтангэрэл, Доржнамжом, Дашдондов, Намхайнинбо, Чогжүмүнсэл.

Эм нь: Шороонд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан морь. Хар, цагаан өнгийн хувцас, эдлэл авах, бэлэвсэн эмгэний идээ идэх, харанхуй шөнөөр явахыг цээрлэ. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харпах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил.

Уншуулах ном: Сундуй, Саейнинбо, Банзрагч, Дорждэрэм, Хамчу нагву, Шийрэвнинбуу, Чогжумүнсэл, Догсом.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22