Бич жилтнүүдийн гал морь жилийн зурлагыг танилцуулж байна.
НИЙТЛЭГ ТӨЛӨВ: Сүлд, хийморь лундаа нь дорой. Ажил үйлс нь бүтэмж үгүй. Хэл үг, атаа жөтөө ихтэй. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Хийморийн, Жанцанзэмү вүнжан дарцаг хийсгэ.
Засал нь: Сүлд, эр нь Огторгуйн үүд, эм нь Яс тасрахын үүд хаалга.
Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Жанаггагдог, Лүмбэнгарав, Самбалхүндэв, Заслын 8 ном, Мандал өргүүл.
1932 он. Усан бич: Нас нь: 95. Эрүүл мэндэд анхаар, буян хишиг нь сайн.
Эр нь: Модонд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Хөх, шар өнгийн хувцас, эдлэл авах, ариун бус идээ идэхийг цээрлэ. Тархи толгой, элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр анхаар. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
Засал: Адъяа гарагийг (билгийн-27) сар бүр тахь.
Уншуулах ном: Очирваань, Гомбо, Лхам тахиул, Сундуй, Намхайнинбо, Цагаан шүхэрт, До палчин, Нити, Доржнамжом, Шавдаг дором, Усан балин, Ариун сан, Дүншиг, Лүмбэнгарав, Усан балин өргө. Нялхас хүүхдэд өглөг өг.
Эм нь: Модонд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал хулгана. Хөх, хар, ногоон өнгийн хувцас, эдлэл, гөрөөсний мах идэхийг цээрлэ. Элэг, дэлүү, цөс, гэдэс, судас, бэлхүүс, хоолой, яр түүхий, хөлний өвчин, гэнэтийн ослоос сэргийл. Мод гөлөглөх, цэцэг ногоо дэлгэрэх үеэр анхаар.
Засал: Санчир гарагийг (билгийн-19) сар бүр тахь.
Уншуулах ном: Очирваань, Гомбо тахиул, Сундуй, Дорждэрэм, Хамчунагву, Ариун сан, Дуншиг, Лүмбэнгарав, Ширнэн, Чогжүмүнсэл, Догсом, Шавдаг дором, Усан балин, Дүгжүү гарга.
1944 он. Модон бич: Нас нь: 83. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь гарлагатай.
Эр нь: Төмөрт суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Толгой, уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэрэмжил. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжил.
Засал: Рүймиг, Мэсний хариулга, Санчир гарагийг (билгийн-19) сар бүр тахь.
Уншуулах ном: Сүлд дуудуул, Мэсний хариулга хийлгэ, Дамдин, Гомбо, Лхам тахиул, Сундуй, Алтангэрэл, Норжмаа сүн, Намхайнинбо, Дүгэр, Жадамба, Заслын 8 ном.
Эм нь: Төмөрт суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Хар, цагаан өнгийн хувцас, эдлэл, хүзүүний зүүлт авах, чоно, нохойд хазуулсан малын мах идэх, харанхуй шөнөөр явахыг цээрлэ. Уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчин, гэнэтийн осол ирж болзошгүй. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үе, хутга мэснээс болгоомжил.
Засал: Рүймиг, Мэсний хариулга, Ангараг гарагийг (билгийн-29) сар бүр тахь.
Уншуулах ном: Мэсний хариулга хийлгэ, Дамдин, Гомбо, Чойжоо тахиул, Сундуй, 3 гүрэм, Заслын 8 ном, Жанаггагдог, Сундуй, Жадамба, Догсом, Дорждэрэм, Хамчунагву, Дүгжүү гарга.
1956 он. Гал бич: Нас нь: 71. Эрүүл мэндэд анхаар, буян хишиг нь зарлагатай.
Эр нь: Модонд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Газар шороо, дарханы үйл хийх, хутга мэсээр оролдох, хөх өнгийн хувцас, эдлэл, ангийн арьс авах, гөрөөсний мах идэхийг цээрлэ. Тархи толгой, элэг, бөөр, цөс, гэдэс, хавдар, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр анхаар. Лус, газрын эзний хорлолд өртөх.
Засал: Сумъяа гарагийг (билгийн-26) сар бүр тахь.
Уншуулах ном: Шавдаг дором, Усан балин өргө, Очирваань, Гомбо, Лхам тахиул, Ариун сан, Дүншиг, Сундуй, 3 гүрэм, Нит, Лүмбэнгарав, Намхайнинбо, Лхамын ганшиг, 3 гүрэм. Цац талбиж, суварга сэргээ.
Эм нь: Модонд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон хулгана. Хөх, хар, улаан өнгийн хувцас, эдлэл, харанхуй шөнөөр явахыг цээрлэ. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчин, гэнэтийн осол ирэх сэрэмжил. Мод гөлөглөх үеэр анхаар. Лус, газрын эзний хорлолд өртөх.
Засал: Гогэг, Сугар гарагийг (шинийн-15) сар бүр тахь.
Уншуулах ном: Шавдаг дором, Усан балин өргө, Очирваань, Гомбо, Чойжоо тахиул, Ариун сан, Дүншиг, Сундуй, Лүмбэнгарав, Ширнэн, Чогжүмүнсэл, Догсом, Нити, Дорждэрэм, Хамчунагву, Дүгжүү гарга.
1968 он. Шороон бич: Нас нь: 59. Эрүүл мэнд, буян хишиг нь сайн.
Эр нь: Төмөрт суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Андгай тангараг үүсгэх, ам алдах, чоно, нохойд хазуулсан малын мах, хурим найр, ариун бус идээ идэх, уул хаданд авирах, байшингийн дээвэр туургад мацах, нохой, хуяг дуулга, хутга мэс авахыг цээрлэ. Толгой, уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх.
Засал: Рүймиг, Мэсний хариулга, Адъяа гарагийг (билгийн-27) сар бүр тахь.
Уншуулах ном: Мэсний хариулга хийлгэ, Дамдин, Гомбо, Лхам тахиул, Сундуй, Дүгэр, Жадамба, Заслын 8 ном, Намхайнинбуу, До палчин, Доржнамжом, Нити, Доржнамжом. Нялхас хүүхдэд өглөг өг.
Эм нь: Төмөрт суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон хулгана. Хар, ногоон өнгийн хувцас, эдлэл, хүзүүний зүүлт авах, харанхуй шөнөөр явахыг цээрлэ. Уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчин, гэнэтийн осол ирж болзошгүй. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үе, хутга мэснээс болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх.
Засал: Рүймиг, Мэсний хариулга, Санчир гарагийг (билгийн-19) cap бүр тахь.
Уншуулах ном: Мэсний хариулга хийлгэ, Дамдин, Гомбо, Чойжоо тахиул, Сундуй, 3 гүрэм, Заслын 8 ном, Жанаггагдог, Жадамба, Догсом, Дорждэрэм, Хамчунагву, Дүгжүү гарга.
1992 он. Усан бич: Нас нь: 35. Эрүүл мэндэд анхаар, буян хишиг нь сайн.
Эр нь: Төмөрт суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Уул хаданд авирах, байшингийн дээвэр туургад мацах, газар шороо, дарханы үйл үйлдэх, андгай тангараг үүсгэх, ам алдах, чоно, нохойд хазуулсан малын мах идэх, нохой, хуяг дуулга, хутга мэс авахыг цээрлэ. Толгой, уушиг, зүрх, бөөр, бүдүүн гэдэс, хавдарын өвчнөөс сэргийл. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх.
Засал: Рүймиг, Сумъяа гарагийг (билгийн-26) сар бүр тахь.
Уншуулах ном: Мэсний хариулга хийлгэ, Дамдин, Гомбо, Лхам тахиул, Сундуй, 3 гүрэм, Жадамба, Заслын 8 ном, Намхайнинбуу, Жадамба. Цац талби, суварга сэргээ.
Эм нь: Төмөрт суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал хулгана. Хар, шар өнгийн хувцас, эдлэл, хүзүүний зүүлт авах, хэрүүл тэмцэл, хэл ам, хулгай дээрэм ирэх, чоно, нохойд хазуулсан малын мах идэх, харанхуй шөнөөр явахыг цээрлэ. Уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчин, гэнэтийн осол ирж болзошгүй. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үе, хутга мэснээс болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх.
Засал: Рүймиг, Гогэг, Сугар гарагийг (шинийн-15) сар бүр тахь.
Уншуулах ном: Мэсний хариулга хийлгэ, Дамдин, Гомбо, Чойжоо тахиул, Сундуй, 3 гүрэм, Заслын 8 ном, Жанагтагдог, Жадамба, Догсом, Дорждэрэм, Хамчунагву, Дүгжүү гарга.
2004 он. Модон бич: Нас нь: 23. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь гарлагатай.
Эр нь: Модонд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх, цагаан өнгийн хувцас, эдлэл, нохой авах, илжиг, бух, ирвэс, барын арьс авах, хэл ам хэрүүл маргаан хийх, гөрөөсний мах, хурим найр, ариун бус идээ идэх, уул хаданд авирах, байшингийн дээвэр туургад мацах, андгай тангараг үүсгэх, ам алдахыг цээрлэ. Тархи толгой, элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр анхаар. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
Засал: Адъяа гарагийг (билгийн-27) сар бүр тахь.
Уншуулах ном: Очирваань, Гомбо, Лхам тахиул, Сундуй, Намхайнинбо, Цагаан шүхэрт, До палчин, Нити, Доржнамжом, Шавдаг дором, Усан балин, Ариун сан, Дүншиг, Лүмбэнгарав, Усан балин өргө. Нялхас хүүхдэд өглөг өг.
Эм нь: Модонд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Хэрүүл тэмцэл, хэл ам, хулгай дээрэм ирэх, хөх, хар, цагаан өнгийн хувцас, эдлэл, харанхуй шөнөөр явахыг цээрлэ. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчин, гэнэтийн осол ирэх сэрэмжил. Мод гөлөглөх үеэр анхаар. Лус, газрын эзний хорлолд өртөх.
Засал: Санчир гарагийг (билгийн-19) сар бүр тахь.
Уншуулах ном: Шавдаг дором, Усан балин өргө, Очирваань, Гомбо, Чойжоо тахиул, Ариун сан, Дүншиг, Сундуй, Лүмбэнгарав, Ширнэн, Чогжүмүнсэл, Догсом, Нити, Дорждэрэм, Хамчунагву, Дүгжүү гарга.
2016 он. Гал бич: Нас нь: 11. Эрүүл мэндэд анхаар.
Эр нь: Төмөрт суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан сан жил Шороон нохой. Уул хаданд авирах, байшингийн дээвэр туургад мацах, бусдын хуучин хувцас, эдлэл, нохой авахыг цээрлэ. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжил.
Засал: Санчир гарагийг (билгийн-19) сар бүр тахь.
Уншуулах ном: Сүлд дуудуул, Мэсний хариулга хийлгэ, Сундуй, Загдзүсэм, Цэнд, Бумчин, Банзрагч, 3 гүрэм.
Эм нь: Төмөрт суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон хулгана. Хар, шар өнгийн хувцас, эдлэл, хүзүүний зүүлт авах, харанхуй шөнөөр явахыг цээрлэ. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үе, хутга мэснээс болгоомжил.
Засал: Ангараг гарагийг (билгийн-29) сар бүр тахь.
Уншуулах ном: Мэсний хариулга хийлгэ, Сундуй, Загдзүсэм, Цэнд, Бумчин, Банзрагч, 3 гүрэм.
Б.ЭНХЗАЯА






Нийгэм









