Тахиа жилтнүүдийн гал морь жилийн зурлагыг танилцуулж байна.
НИЙТЛЭГ ТӨЛӨВ: Сүлд нь дорой, хийморь лундаа нь сайн. Ажил үйлс нь бүтэмжтэй сайн. Хэл үг, атаа жөтөө ихтэй. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс., Хийморийн, Жалцанзэмүвүнжаны дарцаг хийсгэ.
Засал нь: Сүлд, Шишид(бага харш), Суудлын өнцөг, Логар, эр нь Хагацлын үүд хаалга.
Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Намхайнинбо, Саейнинбо, Лүмбэнгарав, Самбалхүндэв, Заслын 8 ном, Мандал өргүүл.
1933 он. Усан тахиа: Нас нь: 94. Эрүүл мэндэд анхаар, буян хишиг нь сайн.
Эр нь: Ууланд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Хар, шар малгай, хувцас, эдлэл авах, ариун бус идээ идэхийг цээрлэ. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, нясуу гүвдрүү өвчнөөс сэргийл. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхаар.
Засал: Нашидүрсүм, Гогэг, Сугар гарагийг (шинийн-15) сар бүр тахь.
Уншуулах ном: Намсрай, Гомбо, Шалши тахь, Сундуй, Дашдондов, Доржнамжом, Алтангэрэл, Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан, Лүмбэнгарав, Лүй ванган, Сундуй. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл. Шүтдэг газар орноо тахь.
Эм нь: Хийд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Шар өнгийн хувцас, эдлэл авах, хуримын идээ, хайнаг мах идэхийг цээрлэ. Чих, зүрх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхаар.
Засал: Сумъяа гарагийг (билгийн-26) сар бүр тахь.
Уншуулах ном: Гонгор, Лхам тахь, 3 гүрэм, Жадамба, Заслын 8 ном, Сундуй, До палчин, Нити, Доржнамжом. Суварга босго, тахилгатай газар орныг тахь.
1945 он. Модон тахиа: Нас нь: 82. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь гарлагатай.
Эр нь: Шороонд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Ариун бус идээ, хурим, оршуулгын идээ идэх, мөнгө, зэс авах, оршуулгын газар очихыг цээрлэ. Толгой, нүдний өвчнөөс сэргийл. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үе, цас мөс хайлах цагт сэрэмжил.
Засал: Мэнгэ, Раху гарагийг (шинийн-8) сар бүр тахь.
Уншуулах ном: Гомбо, Чойжоо тахиул, Саейнинбо, Банзрагч, Сундуй, Дашдондов, Доржнамжом, Алтангэрэл, Ариун сан, Саейнинбо. Түй мандал өргүүл, цац 1000 талби, газар усаа тахь.
Эм нь: Огторгуйд суусан, 5 шар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан нохой. Тарвага, түүхий мах идэх, шар, цагаан өнгийн хувцас, эдлэл авахыг цээрлэ. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой, хэрлэг, тулай, нойр муудах, халдварт өвчнөөс сэргийл. Газар хөлдөх, уул, гол, мөрөн хөхөмдөг өнгөтэй болох үед анхаар.
Засал: Мэнгэ, Нашидүрсүм, Жидү гарагийг (билгийн-18) сар бүр тахь.
Уншуулах ном: Шалши, Чойжоо, Үүдэн тэнгэр тахиул, 13 сан, Алтангэрэл, Намхайнинбо, Сундуй, Жамбалцанжид, До палчин.
1957 он. Гал тахиа: Нас нь: 70. Эрүүл мэндэд анхаар, буян хишиг нь зарлагатай.
Эр нь: Ууланд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Уулын оройд гарах, нойтон мод огтлох, зэр зэвсэг, хар, шар малгай, хувцас, эдлэл авах, үхээрийн газар очих, ариун бус идээ идэхийг цээрлэ. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, нясуу гүвдрүү өвчнөөс сэргийл. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхаар.
Засал: Нашидүрсүм, Жидү гарагийг (билгийн-18) сар бүр тахь.
Уншуулах ном: Намсрай, Гомбо, Шалши тахь, Сундуй, Дашдондов, Доржнамжом, Алтангэрэл, Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан, Лүмбэнгарав, Лүй ванган, Сундуй. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл. Шүтдэг газар орноо тахь.
Эм нь: Хийд суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал нохой. Эд малын гарзтай, хуучин хувцас, эд, шар өнгийн хувцас, эдлэл авах, хайнаг, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих, зүрх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхаар.
Засал: Гогэг, Адъяа гарагийг (билгийн-27) сар бүр тахь.
Уншуулах ном: Сүлд, Гонгор, Лхам тахь, 3 гүрэм, Жадамба, Заслын 8 ном, Сундуй, Алтангэрэл, Норжмаа сүн. Суварга босго, тахилгатай газар орныг тахь.
1969 он. Шороон тахиа: Нас нь: 58. Эрүүл мэнд, буян хишиг нь сайн.
Эр нь: Шороонд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Найз нөхөд, ойр дотны хүнээс салж эвдрэлцэх, хэрүүл тэмцэл, өш хонзонгоос сэргийл. Шавар эдлэл, алт, мөнгө, зэс, төмөр авах, газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очих, ариун бус зүйл, бэлэвсний идээ идэхийг цээрлэ. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх.
Засал: Гогэг, Сугар гарагийг (шинийн-15) сар бүр тахь.
Уншуулах ном: Гомбо, Чойжоо тахиул, Дашдондов, Доржнамжом, Алтангэрэл, Саейнинбо, Банзрагч, Сундуй, цац 1000 талби, газар усаа тахь. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл.
Эм нь: Огторгуйд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр нохой. Өндөр газар явах, хурим найр, ариун бус идээ, тарвага, түүхий мах идэх, шар, ногоон өнгийн хувцас, эдлэл, хуримын эд авахыг цээрлэ. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой, хэрлэг, тулай, нойр муудах өвчнөөс сэргийл. Газар хөлдөх, уул, гол, мөрөн хөхөмдөг. өнгөтэй болох үед анхаар.
Засал: Нашидүрсүм, Сумъяа гарагийг (билгийн-26) сар бүр тахь.
Уншуулах ном: Шалши, Чойжоо, Үүдэн тэнгэр тахиул, 13 сан, Алтангэрэл, Намхайнинбо, Сундуй, До палчин, Нити, Доржнамжом. Нялхас хүүхдэд өглөг өг.
1981 он. Төмөр тахиа: Нас нь: 46. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь зарлагатай.
Эр нь: Ууланд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Найз нөхөд, ойр дотны хүнээс салж эвдрэлцэх, хэрүүл тэмцэл, өш хонзонгоос хол яв, уулын оройд гарах, ан гөрөө хийх, нойтон мод огтлох, зэр зэвсэг, хар, шар малгай, хувцас, эдлэл авах, ариун бус зүйл, хурим, оршуулгын идээ идэхийг цээрлэ. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхаар. Тархи толгой, нүд, ам ангах, үс унах, яр шарх, шар ус гүйх, нясуу гүвдрүү өвчнөөс сэргийл.
Засал: Мэнгэ, Нашидүрсүм, Раху гарагийг (шинийн-8) сар бүр тахь.
Уншуулах ном: Намсрай, Гомбо, Шалши тахь, Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан, Лүмбэнгарав, Лүй ванган, Сундуй, Алтангэрэл, Дашдондов, Доржнамжом, Түй мандал өргө. Шүтдэг газар орноо тахь.
Эм нь: Хийд суусан, 5 шар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон нохой. Галзуу хүний, бөө удганы эдлэл, шар, улаан өнгийн хувцас, эдлэл авах, хэрүүл маргаан хийх, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих, зүрх, мэдрэл, халдварт өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхаар.
Засал: Мэнгэ, Жиду гарагийг (билгийн-18) сар бүр тахь.
Уншуулах ном: Гонгор, Лхам тахь, 3 гүрэм, Жадамба, Заслын 8 ном, Сундуй, До палчин. Суварга босго, тахилгатай газар орныг тахь.
1993 он. Усан тахиа: Нас нь: 34. Эрүүл мэндэд анхаар, буян хишиг нь сайн.
Эр нь: Шороонд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Найз нөхөд, ойр дотны хүнээс салж эвдрэлцэх, хэрүүл тэмцэл, өш хонзонгоос сэргийл. Шавар эдлэл, алт, мөнгө, зэс, төмөр авах, газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очих, ариун бус зүйл, бэлэвсний идээ идэхийг цээрлэ. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил.
Засал: Жиду гарагийг (билгийн-18) сар бүр тахь.
Уншуулах ном: Гомбо, Чойжоо тахиул, Дашдондов, Доржнамжом, Алтангэрэл, Саейнинбо, Банзрагч, Сундуй, цац 1000 талби, газар усаа тахь. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл.
Эм нь: Огторгуйд суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Эд малын гарзтай, өндөр газар явах, тарвага, түүхий мах идэх, хуучин хувцас, эд, шар өнгийн хувцас, эдлэл, зэс, хуримын эд авахыг цээрлэ. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой, хэрлэг, тулай, нойр муудах өвчнөөс сэргийл. Газар хөлдөх, уул, гол, мөрөн хөхөмдөг өнгөтэй болох үед анхаар.
Засал: Нашидүрсүм, Гогэг, Адъяа гарагийг (билгийн-27) сар бүр тахь.
Уншуулах ном: Сүлд, Шалши, Чойжоо, Үүдэн тэнгэр тахиул, 13 сан, Алтангэрэл, Намхайнинбо, Сундуй, Норжмаа сүн.
2005 он. Модон тахиа: Нас нь: 22. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь гарлагатай.
Эр нь: Ууланд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Найз нөхөд, ойр дотны хүнээс салж эвдрэлцэх, хэрүүл тэмцэл, өш хонзон ирэх, уулын оройд гарах, ан гөрөө хийх, нойтон мод огтлох, зэр зэвсэг, хар, шар малгай, хувцас, эдлэл авах, үхээрийн газар очих, ариун бус идээ идэхийг цээрлэ. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, нясуу гүвдрүү өвчнөөс сэргийл. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхаар.
Засал: Нашидүрсүм, Гогэг, Сугар гарагийг (шинийн-15) сар бүр тахь.
Уншуулах ном: Намсрай, Гомбо, Шалши тахь, Сундуй, Дашдондов, Доржнамжом, Алтангэрэл, Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан, Лүмбэнгарав, Лүй ванган, Сундуй. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл. Шүтдэг газар орноо тахь.
Эм нь: Хийд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан нохой. Шар, цагаан өнгийн хувцас, эдлэл авах, хэрүүл маргаан хийх, хайнаг, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих, зүрх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхаар.
Засал: Сумъяа гарагийг (билгийн-26) cap бүр тахь.
Уншуулах ном: Гонгор, Лхам тахь, 3 гүрэм, Жадамба, Заслын 8 ном, Сундуй, До палчин, Нити, Доржнамжом. Суварга босго, тахилгатай газар орныг тахь.
2017 он. Гал тахиа: Нас нь: 10. Эрүүл мэндэд анхаар.
Эр нь: Шороонд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бич. Ариун бус идээ, хурим, оршуулгын идээ идэхийг цээрлэ. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үе, цас мөс хайлах цагт сэрэмжил.
Засал: Мэнгэ, Раху гарагийг (шинийн-8) сар бүр тахь.
Уншуулах ном: Гомбо, Чойжоо тахиул, Саейнинбо, Банзрагч, Загдзүсэм, Цэнд, Бумчин, 3 гүрэм.
Эм нь: Огторгуйд суусан, 5 шар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал нохой. Өндөр газар явах, тарвага, түүхий мах идэх, шар өнгийн хувцас, эдлэл, нохой, зэс авахыгг цээрлэ. Газар хөлдөх, уул, гол, мөрөн хөхөмдөг өнгөтэй болох үед анхаар.
Засал: Мэнгэ, Нашидүрсүм, Жиду гарагийг (билгийн-18) сар бүр тахь.
Уншуулах ном: Шалши, Чойжоо, Намхайнинбо, Банзрагч, Загдзүсэм, Цэнд, Бумчин, 3 гүрэм.
Б.ЭНХЗАЯА






Нийгэм









