Гахай жилтнүүдийн гал морь жилийн зурлагыг танилцуулж байна.
НИЙТЛЭГ ТӨЛӨВ:
Сүлд, хийморь лунда нь сайн. Ажил үйлс нь бүтэмж сайн. Хэл үг, атаaa жөтөө үгүй. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Хийморь, Жанцанзэму вунжаны дарцаг хийсгэ.
Засал: Суудлын өнцөг.
Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Жанаггагдог, Лүмбэнгарав, Намхайнинбо, Саейнинбо, 3 гүрэм, Мандал өргүүл.
1935 он. Модон гахай: Нас нь: 92. Эрүүл мэндэд анхаар, буян хишиг нь гарлагатай.
Эр нь: Огторгуйд суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Өндөр газар явах, тарвага, түүхий мах идэх, хуучин хувцас, эдлэл, шар өнгийн хувцас, эдлэл авахыг цээрлэ. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой, хэрлэг, тулай, нойр муудах өвчнөөс сэргийл. Газар хөлдөх, уул, гол, мөрөн хөхөмдөг өнгөтэй болох үед анхаар.
Засал: Санчир гарагийг (билгийн-19) сар бүр тахь.
Уншуулах ном: Сүлд, Шалши, Чойжоо, Үүдэн тэнгэр тахиул, 13 сан, Алтангэрэл, Намхайнинбо, Сундуй, Норжмаа сүн.
Эм нь: Шороонд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан бар. Оршуулгын газар очих, харанхуй шөнөөр явах, шар, хар, цагаан өнгийн хувцас авахыг цээрлэ. Эс шингэх, хэрлэг, тулай өвчин, гэнэтийн ослоос сэргийл. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт анхаар.
Засал: Харш суудал, Ангараг гарагийг (билгийн-29) сар бүр тахь.
Уншуулах ном: Гомбо, Чойжоо тахиул, Саейнинбо, Банзрагч, Сундуй, Ширнэн, Чогжүмүнсэл, Догсом цац 1000 талби, газар усаа тахь.
1947 он. Гал гахай: Нас нь: 80. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь гарлагатай.
Эр нь: Хийд суусан, 4 ногоон мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Шар өнгийн хувцас, эдлэл авах, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих, зүрх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхаар.
Засал: Нашидүрсүм, Сумъяа гарагийг (билгийн-26) сар бүр тахь.
Уншуулах ном: Усан балин өргө, Гонгор, Лхам тахь, 3 гүрэм, Жадамба, Заслын 8 ном, Сундуй, Лүмбэнгарав, Лусын сан. Суварга босго, тахилгатай газар орныг тахь.
Эм нь: Ууланд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал бар. Гудас дэвсгэр, хар, шар малгай, хувцас, эдлэл авах, бохир идээ идэхийг цээрлэ. Бөөр, ам ангах, үс унах, яр шарх гарах, хавдар, шар ус гүйх, нясуу гүвдрүү өвчнөөс сэргийл. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхаар.
Засал: Нашидүрсүм, Гогэг, Сугар гарагийг (шинийн-15) сар бүр тахь.
Уншуулах ном: Намсрай, Гомбо, Шалши тахь, Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан, Лүмбэнгарав, Лүй ванган, Сундуй, Ширнэн. Суварга сэргээ, цац талби, шүтдэг газар орноо тахь.
1959 он. Шороон гахай: Нас нь: 68. Эрүүл мэнд, буян хишиг нь сайн.
Эр нь: Огторгуйд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Өндөр газар явах, тарвага, түүхий мах идэх, шар, хар, ногоон өнгийн хувцас, эдлэл, нохой, зэс, төмөр авахыг цээрлэ. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой, хэрлэг, тулай, нойр муудах өвчин, гэнэтийн ослоос сэргийл. Газар хөлдөх, уул, гол, мөрөн хөхөмдөг өнгөтэй болох үед анхаар.
Засал: Адъяа гарагийг (билгийн-27) сар бүр тахь.
Уншуулах ном: Шалши, Чойжоо, Сундуй, Үүдэн тэнгэр тахиул, 13 сан, Алтангэрэл, Намхайнинбо, Ширнэн, Чогжүмүнсэл, Догсом.
Эм нь: Шороонд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Оршуулгын газар очих, шар, улаан, ногоон өнгийн хувцас, эдлэл авах, бэлэвсэн эмгэний идээг цээрлэ. Цус, яр шарх, эс шингэх, хэрлэг, тулай, үе мөчний өвчнөөс сэргийл. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт анхаар.
Засал: Харш суудал, Гогэг, Санчир гарагийг (билгийн-19) сар бүр тахь.
Уншуулах ном: Амин золиг, Гомбо, Чойжоо тахиул, Саейнинбо, Банзрагч, Сундуй, Ширнэн, Цац 1000 талби, газар усаа тахь. Дөрвөн гэлэнд гүнцэг өргө.
1971 он. Төмөр гахай: Нас нь: 56. Эрүүл мэндэд анхаар, буян хишиг нь гарлагатай.
Эр нь: Хийд суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Эд малын гарзтай, улайны газар явах, галзуу хүний, бөө удганы эдлэл хэрэглэх, хуучин хувцас, эд, шар өнгийн хувцас, эдлэл авах, хэрүүл маргаан хийх, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих, зүрх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхаар.
Засал: Нашидүрсүм, Санчир гарагийг (билгийн-19) сар бүр тахь.
Уншуулах ном: Сүлд, Гонгор, Лхам тахь, 3 гүрэм, Жадамба, Заслын 8 ном, Сундуй, Алтангэрэл, Норжмаа сүн. Суварга босго, тахилгатай газар орныг тахь.
Эм нь: Ууланд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон бар. Харанхуй шөнөөр явах, гудас дэвсгэр, хар, шар малгай, хувцас, эдлэл авах, бохир идээ идэхийг цээрлэ. Ам ангах, үo унах, яр шарх гарах, шар ус гүйх, нясуу гүвдрүү өвчин, гэнэтийн ослоос сэргийл. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр мөн газрын эзний хорлолд өртөх.
Засал: Нашидүрсүм, Ангараг гарагийг (билгийн-29) сар бүр тахь.
Уншуулах ном: Намсрай, Гомбо, Шалши, Сундуй, 3 гүрэм, Ариун сан, Цагаан өвгөний сан, Лүмбэнгарав, Луйванган, Чогжумүнсэл, Догсом. Шүтдэг газар орноо тахь.
1983 он. Усан гахай: Нас нь: 44. Эрүүл мэнд, буян хишиг нь сайн.
Эр нь: Огторгуйд суусан, 4 ногоон мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Уул, ус хөндөх, андгай тангараг тавих, өндөр газар явах, тарвага, түүхий мах идэх, шар өнгийн хувцас, эдлэл, нохой, зэс, төмөр, хуримын эд авах, шинэ гэр барих, эвдэрхий гэрийг сэлбэхийг цээрлэ. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой, хэрлэг, тулай, нойр муудах өвчнөөс сэргийл. Газар хөлдөх, уул, гол, мөрөн хөхөмдөг өнгөтэй болох үед анхаар.
Засал: Сумъяа гарагийг (билгийн-26) сар бүр тахь.
Уншуулах ном: Усан балин өргө, Шалши, Чойжоо, Үүдэн тэнгэр тахиул, 13 сан, Алтангэрэл, Намхайнинбо, Сундуй, Лүмбэнгарав, Лусын сан.
Эм нь: Шороонд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон бар. Оршуулгын газар очих, эмгэн хүний малгай, шар, хар, хөх өнгийн хувцас, эдлэл, алт, мөнгө авах, бэлэвсэн эмгэний идээг цээрлэ. Бөөр, хавдар, эс шингэх, хэрлэг, тулай, үе мөчний өвчнөөс сэргийл. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт анхаар.
Засал: Харш суудал, Гогэг, Сугар гарагийг (шинийн-15) сар бүр тахь.
Уншуулах ном; Гомбо, Чойжоо тахиул, Саейнинбо, Банзрагч, Сундуй, 3 гүрэм, Суварга сэргээ, цац 1000 талби, газар усаа тахь.
1995 он. Модон гахай: Нас нь: 32. Эрүүл мэндэд анхаар, буян хишиг нь гарлагатай.
Эр нь: Хийд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Харанхуй шөнөөр явах, галзуу хүний, бөө удганы эдлэл хэрэглэх, шар, хар, цагаан өнгийн хувцас, эдлэл авах, хэрүүл маргаан хийх, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих, зүрх, мэдрэлийн өвчин, гэнэтийн ослоос сэргийл. Хавар, намрын цагаар анхаар.
Засал: Нашидүрсүм, Адъяа гарагийг (билгийн-27) сар бүр тахь.
Уншуулах ном: Гонгор, Лхам тахь, Сундуй, 3 гүрэм, Жадамба, Заслын 8 ном, Догсом. Суварга босго, тахилгатай газар орныг тахь.
Эм нь: Ууланд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан бар. Ууланд авирах, оройд гарах, гудас дэвсгэр, хар, шар малгай, хувцас, эдлэл авах, бохир идээ идэхийг цээрлэ. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхаар. Ам ангах, үс унах, цусны, яр шарх, шар ус гүйх, нясуу гүвдрүү өвчнөөс сэргийл.
Засал: Нашидүрсүм, Гогэг, Санчир гарагийг (билгийн-19) сар бүр тахь.
Уншуулах ном: Амин золиг, Намсрай, Гомбо, Шалши тахь, Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан, Лүмбэнгарав, Лүй ванган, Сундуй, Ширнэн. Дөрвөн гэлэнд гүнцэг өргө, шүтдэг газар орноо тахь.
2007 он. Гал гахай: Нас нь: 20. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь гарлагатай.
Эр нь: Огторгуйд суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Эд малын гарзтай, өндөр газар явах, тарвага, түүхий мах идэх, хуучин хувцас, эд, шар өнгийн хувцас, эдлэл, нохой, төмөр авахыг цээрлэ. Сэтгэл тавгүйтэх, гар, хел, толгой, нойр муудах өвчнөөс сэргийл. Газар хөлдөх, уул, гол, мөрөн хөхөмдөг өнгөтэй болох үед анхаар.
Засал: Санчир гарагийг (билгийн-19) сар бүр тахь.
Уншуулах ном: Сүлд, Шалши, Чойжоо, Үүдэн тэнгэр тахиул, 13 сан, Алтангэрэл, Намхайнинбо, Сундуй, Норжмаа сүн.
Эм нь: Шороонд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал бар. Оршуулгын газар очих, харанхуй шөнөөр явах, шавар эдлэл, шар, хар өнгийн хувцас, эдлэл, алт, мөнгө авах, бэлэвсэн эмгэний идээг цээрлэ. Гэнэтийн осол аюулаас сэргийл. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт анхаар.
Засал: Харш суудал, Ангараг гарагийг (билгийн-29) сар бүр тахь.
Уншуулах ном: Гомбо, Чойжоо тахиул, Саейнинбо, Банзрагч, Сундуй, Ширнэн, Чогжүмүнсэл, Догсом, цац 1000 талби, газар усаа тахь.
2019 он. Шороон гахай: Нас нь: 8. Эрүүл мэнд нь сайн.
Эр нь: Хийд суусан, 4 ногоон мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой. Шар, ногоон өнгийн хувцас, эдлэл авах, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих, зүрх, мэдрэлийн өвчнөөс сэргийл.
Уншуулах ном: Цэнд, Загдзүсэм, Банзрагч, Бумчин, 3 гүрэм, Лүмбэнгарав.
Эм нь: Ууланд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Хар, шар, ногоон малгай, хувцас, эдлэл авах, бохир идээ идэхийг цээрлэ. Бөөр, ам ангах, яр шарх гарах өвчнөөс сэргийл.
Уншуулах ном: Цэнд, Загдзүсэм, Банзрагч, Бумчин, 3 гүрэм, Намхайнинбо.
Б.ЭНХЗАЯА






Нийгэм









