Dark Light
Нийгэм | 2026-02-18

“ХАШААГАА НЭЭЕ” УРИАЛГАД НИЙТ 700 ГАРУЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙ НЭГЖҮҮД НЭГДСЭН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

НИТХ-ын дарга А.Баяр сар шинийн баярын өдрүүдэд автомашинуудыг саадгүй зорчих, хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс “ХАШААГАА НЭЭЕ” уриалгыг гаргасан билээ.

Энэхүү уриалгыг нийслэлийн есөн дүүргээс гадна Нийслэлийн цагдаагийн удирдах газрын бүх хэлтэс, нэгж буюу 23 газар, нийслэлийн харьяа нийт 28 эмнэлэг, нийслэлийн ерөнхий боловсролын нийт 178 сургууль, нийслэлийн нийт 327 цэцэрлэг, СӨХ, орон сууцны хороорлол, хувийн хэвшил зэрэг нийт 700 гаруй аж ахуй нэгжүүд нэгдсэн байна.

НИТХ-ын дарга А.Баяр сар шинийн баярын өдрүүдэд хашаагаа нээж өөрт ойрхон сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаагийн хашаа болон зогсоолд автомашинаа тавих боломжоор хангасан иргэд, аж ахуй нэгжүүдэд талархал илэрхийллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22