Dark Light
Нийгэм | 2026-02-18

ЗАГАС: ГЭНЭТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ТАТГАЛЗ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

2026 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Танд санал болгох зарим зүйлс үнэхээр гайхалтай байх болно. Таны ажил хэрэгтэй холбоотой асуудлуудад сайн сайхныг ерөөх өөрийнхөө зөн билигт итгэ. Хамт ажиллагсдын явцгүй саналыг бүү сонс. Чухал шийдвэр бүү гаргаж, гэрээ хэлэлцээр байгуулах бол бичиг баримтаа сайн цэгцэл. Шинийг сэдэх авьяас тань бусдын толгойг өвтгөдөг салбарт ч урагш ахих боломж олгоно.

Үхэр: Энэ өдөр бүтээлч байдал өрнөх болно. Юу ч хийж байлаа гэсэн эргэн тойрны хүмүүсийг өөртөө татаж чадна. Харин хэцүүхэн хүмүүстэй харьцах нь таны уурыг хүргэнэ. Биеэ барьж чадахгүй уурлахаасаа өмнө энэ нь юуг ч сайжруулахгүй гэж өөртөө хэл. Зарим нэгэн үйл ажиллагаа хууль эрх зүйн асуудлаас болж саатсанаар сэтгэл санаагаар тавгүй байх боловч тэвчээртэй байх нь чухал.

Ихэр: Энэ өдөр илүү урагшлах хэрэгтэй тул өөрийнхөө мэдрэмжид найд. Таны бизнест ахиц дэвшил гарч, найз нөхөд болон мэргэжлийн хамтрагчийн харилцаанд эерэг өөрчлөлт гарах болно. Шинэ төлөвлөгөөнүүд хэрэгжиж эхэлбэл урьдын мөрөөдөл биелэх боломж гарна. Зарим харилцаа нэг талаар хурц болох ч та ямар ч нөхцөл байдалд нөхөрсөг хандвал амжилтад хүрэх боломж гарна. Хааяа зугаа цэнгэлийг мэдэрмээр байвал гадагш гарч хөгжилд.

Мэлхий: Өдрийн эхэн үед хөнгөн гунигтай байх болно. Зоригтой бөгөөд ер бусын зүйл хийх санаа төрж болзошгүй. Шинэ өөрчлөлт таны сонирхлыг татахаас гадна өөр улс оронд аялахыг ихээр хүсэх бололтой. Хэрэв боломжтой бол тогтсон хэв маягаа эвдэж, хаашаа ч хамаагүй яв. Таны амьдрал бас нэг сонирхолтой түүхээр шинэчлэгдэх болно. Хайр дурлалын харилцаа таны бодлыг бүрэн эзэмдэх бөгөөд романтик болзоо хэрэгтэй бололтой.

Арслан: Өөрийн санаснаар зүтгэвэл хамт олныхоо итгэлийг алдаж болзошгүй. Хэрвээ та өөрийнхөө нэр хүндийг сайн байгаасай гэж хүсэж байгаа бол эрх мэдэлтэй хүмүүсээс илүү хамт олонтойгоо сайн харилцаа тогтоо. Хэрвээ танд үнэтэй бэлэг сэлт авах шаардлага гараад, хангалттай мөнгө байхгүй байгаа бол хямдралтай худалдаанд оролцож болно. Мөнгөө хэмнэхээс гадна таны сэтгэл гаргаж бэлдсэн, өөрийн гараар хийж бүтээсэн бэлгэнд хүмүүс дуртай байх болно. Ганц бие хүмүүс өнөөдөр болзоонд явж магадгүй.

Охин: Шинэлэг үйлдлийг хэрэгжүүлэхдээ ч бусдын туршлагыг харгалзан үзэж бай. Үүний төлөө таныг олон хүн сайшаах болно. Өнөөдөр эртний сайхан дурсамж сэргэж, одоогийн амьдралын мөн чанарын талаарх ойлголт өөрчлөгдвөл гайхах хэрэггүй. Зарим хүмүүс оршин суугаа газраа өөрчлөх талаар бодож магадгүй. Залуу хүмүүс хол газар явж, шинэ мэдлэгт суралцах үе.

Жинлүүр: Энэ өдрийн үйл явдлууд урьдын таагүй зүйлсийг мартуулна. Од эрхсийн байрлал таны ажил хэрэгт гайхалтай үр дүнг авчрах бөгөөд урьдын таагүй үйл явдлуудаас ямархуу сургамж авснаа сана. Танд төдийлөн сайн хандахгүй байсан хүмүүс ч таны хамгийн сайн дэмжигч болно. Өөрийн үзүүлэх нөлөөнд анхаарч таныг үл тоомсорлодог хүмүүсийг гайхшируул. Удахгүй тэд таны талаар буруу бодож байснаа ухаарна.

Хилэнц: Гэнэтийн өрсөлдөгч гарч ирэх болно. Удаан хугацааны туршид зорьж байсан зүйл дээр чинь хэн нэгэн аль хэдийн байр сууриа эзэлсэн мэт мэдрэмж авна. Өөрийн эрч хүч дээрээ тулгуурлаж асуудлыг шийдвэрлээрэй. Энэ үе нь асуудлаасаа гарах арга замыг хайхад тохиромжтой байна. Өөртөө чөлөөт цаг гаргах хэрэгтэй. Энэ хугацаандаа яг юу хийхийг хүсэж байгаагаа сайн бодох хэрэгтэй.

Нум: Өнөөдөр өөрийгөө баригдмал арга барилд эзэмдүүлэх хэрэггүй. Бусдыг өөртөө эвтэйхэн татвал аятайхан багийг бүрдүүлж чадна. Хамт ажиллагсдын харилцаа итгэлцэл дээр тогтох хэрэгтэй бөгөөд цаашид ажлаа сайнаар үргэлжлүүлэхийг хүсвэл аль болох хянуур байх хэрэгтэй. Бага сага хов живийг таашаадаггүй байсан ч зарим үед бусадтай дэл сул яриа өрнүүлж яагаад болохгүй гэж.

Матар: Өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй хүмүүст гайхалтай өдөр байх болно. Өөрт таалагддаг хоббигоо хөгжүүл. Энэ бүхэн таны насан туршийн сонирхол бол одоо л цаг гарга. Байгалиас заяасан авьяас чадвар тань тодоор гэрэлтэх болно. Залуу хүмүүс өөрийн хийж буй зүйлээ сайтар эргэцүүлэн бод. Ганц бие хүмүүс болзоонд явах бололтой.

Хумх: Өдрийн турш аливаа сорилтод бэлэн бай. Үг хэлээ сайн бодож, хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд хүмүүст харилцан буулт хийхэд бэлэн бай. Хэрвээ та сайн сонсогч байж чадвал хайртай хүн болон хамтрагчаасаа ашигтай зөвлөгөөг авч чадна. Хайр дурлалын харилцаанд үргэлж бусдаас өрсөхийг хүсдэг бол болгоомжтой бай. Хэрвээ та яг л байгаагаараа бусдаар хайрлуулахыг хүсэж байгаа бол өөрөөрөө бахархах зангаа хяна.

Загас: Бараа бүтээгдэхүүн сурталчлах бол тохирох зах зээлээ судлах асуудал хамгийн чухал байна. Зөв зүйлийг зөв цагтаа хийх нь маш чухал. Түрэмгий гэнэтийн үйл ажиллагаанаас татгалз. Худалдаа наймаа хийх хүмүүст бараа татан авах тал дээр асуудал гарч магадгүй. Ашигтай хөрөнгө оруулалт хийхийг хүсэж байгаа бол сайн судалж үзээрэй. Эрсдэлтэй алхам хийх чадвартай байх ч сайн чаддаг ажлаа хийх нь өлзийтэй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22