Dark Light
Нийгэм | 2026-02-18

ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРНА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

2026 оны 2-р сарын 18–22-ны өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд

20-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 21-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар салхи ширүүсэж, хүйтний эрч эрс чангарах тул онцгойлон анхаарна уу.

2-р сарын 18-ны 20:00 цагаас 19-ний 20:00 цаг хүртэл

Хур тунадас:
Нутгийн баруун хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи:
Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4–9 метр. Өдөртөө Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15–17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:

Шөнөдөө:

  • Завхан, Заг-Байдраг, Тэс голын хөндийгөөр -28…-33°С
  • Увс нуур, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -23…-28°С
  • Хангай, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -17…-22°С
  • Говийн өмнөд хэсгээр -5…-10°С
  • Бусад нутгаар -12…-17°С

Өдөртөө:

  • Увс нуур, Тэс голын хөндийгөөр -16…-21°С
  • Завхан, Заг-Байдраг, Идэр, Ерөө голын хөндийгөөр -7…-12°С
  • Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -3…-8°С
  • Их нууруудын хотгор, говийн өмнөд хэсгээр +8…+13°С
  • Говь-Алтайн нуруу, говийн хойд хэсгээр +3…+8°С
  • Бусад нутгаар +2…-3°С

Улаанбаатар хот орчмоор:

  • Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3–8 метр. Шөнөдөө Яармаг–Сонгины орчмоор -20…-22°С, бусад хэсгээр -15…-17°С хүйтэн. Өдөртөө 0…+2°С дулаан байна.

Багануур орчмоор:

  • Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3–8 метр. Шөнөдөө -19…-21°С хүйтэн, өдөртөө 0…+2°С дулаан байна.

Тэрэлж орчмоор:

  • Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3–8 метр. Шөнөдөө -20…-22°С хүйтэн, өдөртөө 0…+2°С дулаан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00