Dark Light
Нийгэм | 2026-02-20

ӨЧИГДӨР 8 ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ ГАРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 82 дуудлага мэдээлэл бүртгэгдэн шалгагдсан. Хулгайлах төрлийн 9 гэмт хэрэг бүртгэгдсэний 8 гэмт хэргийн эзэн холбогдогч одоогоор тогтоогдоогүй. Шалгалтын ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна. Одоогоор илрээгүй байгаа 8 хулгайн гэмт хэргийн монгол гэрийн хаалганы ил цоожийг хөшиж эвдсэн, вакум цонхыг хөшиж орсон зэрэг үйлдлийн аргаар иргэдийн гэр, орон сууцанд халдаж мөнгөн аяга, хөөрөг, бэлэн мөнгө, үнэт эдлэл зэрэг хялбар борлуулагдаж болохуйц овор хэмжээ багатай эд зүйлсийг хулгайлсан байна. Иймд иргэд та бүхэн золголтоор явахдаа гэр орон сууцаа хөрш айлдаа захих, харгалзах хүнгүйгээр олон цаг орхихгүй байх, энэ төрлийн гэмт хэргийн талаар сэжигтэй зүйл ажиглагдсан болон хулгайн эд зүйл зарж борлуулж байж болзошгүй этгээдийн үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж хамтран ажиллахыг хүсье. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22