Дорнод аймгийн Халх гол сумын “Ташгай” багийн иргэн 71 настай М цасан шуурганаар төөрч, осгон амь насаа алджээ.
Тодруулбал, хоёрдугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагийн орчимд тухайн иргэн гэрээсээ гарч, ойролцоох малын хашаа саравч руугаа явсан байна. Тэрээр эхнэрээ малдаа яваад эргэж ирсэн эсэхийг шалгахаар гарсан байна. Тухайн үед салхины хурд секундэд 14-20 метр хүрч, хүчтэй цасан шуурга шуурч, үзэгдэх орчин 1-2 метр хүртэл хязгаарлагдсан байжээ. Талийгаачийг гэрээс нь урагш 800 орчим метрийн зайд осгож, нас барсан байдалтайгаар олсон байна. Малын хашаа нь гэрээс холгүй байрлаж байсан ч цаг агаарын эрс нөхцөл байдлын улмаас ийнхүү харамсалтай хэрэг гарчээ. Талийгаачийн эхнэр эсэн мэнд байгаа аж.
Иргэдийг цаг агаарын аюулт, онцгой үзэгдлийн үеэр ганцаараа хол явахгүй байх, цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг сайтар анхаарч, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Т.УНДРАХБАЯР







Нийгэм









