Dark Light
Спорт | 2026-09-29

ALL-STAR SUMO: ЖААГИЙ АБУ ДАБИГ БАЙЛДАН ДАГУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

АНЭУ-ын Абу Даби хотын "Space42 Arena" ордонд өнгөрөгч Бямба гарагт зохион байгуулагдсан Ойрхи Дорнод дахь анхны мэргэжлийн сумо бөхийн "All-Star Sumo Competition" тэмцээнд Монгол, Япон, Египет улсын шилдэг 9 бөх өрсөлдөв.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотын "Space42 Arena" ордонд өнгөрсөн бямба гарагт буюу 2026 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Ойрхи Дорнодын түүхэнд анх удаа зохион байгуулагдсан олон улсын мэргэжлийн сумо бөхийн "All-Star Sumo Elite Competition" тэмцээнд Монгол Улсын тамирчин Жаагий босоо түрүүлж, аваргын алтан цомыг өргөлөө. Дэлхийн аваргын хоёр удаагийн мөнгөн медальт, олон улсын тэмцээний арвин туршлагатай манай тамирчин ийнхүү Арабын элсэн цөлд Монгол хүний бяр чадлыг гайхуулан, түүхэн ялалтын эзэн болов.

Абу Дабигийн Соёл, аялал жуулчлалын газраас зохион байгуулагдсан тус тэмцээний гол сонирхолтой баримтуудыг нэгтгэвэл:

  • Ширүүн өрсөлдөөн: Тэмцээнд Монгол, Япон, Египет улсын хамгийн шилдэг, дэлхийн хэмжээний цол хэргэмтэй, Японы Эзэнт хааны цом хүртэж байсан болон олон арван жилийн мэргэжлийн туршлагатай шилдэг 9 бөх уригдан оролцжээ.

  • Түүхэн дебют: Олон улсын стандартын дагуу тусгайлан зассан дохё дээр нийт 36 халуухан барилдаан өрнөсөн бөгөөд сумо бөхийн олон зуун жилийн уламжлалт зан үйл, дэвжээнд гарах ёслолын соёлыг Эмират улсын үзэгчдэд анх удаа шууд амьдаар толилуулснаараа онцлог байлаа.

  • Глобал платформ: Абу Даби хот энэхүү дэлхийн хэмжээний тэмцээнийг амжилттай зохион байгуулснаар олон улсын спортын болон соёлын томоохон төв гэдгээ дахин баталж, сумо бөхийн түүхэнд өөрийн нэрийг албан ёсоор сийлж чадлаа.

Энэ үеэр АНУ-ын сумогийн холбоог үүсгэн байгуулагч Эндрю Фройнд, ерөнхий шүүгч Жеймс Таку Люн болон тамирчдын төлөөлөл оролцож, тэмцээний талаарх мэдээллийг өглөө.

Тэмцээнд уригдан оролцсон 9 тамирчны жин 140-250 кг-ын хооронд хэлбэлзэж байсан бөгөөд тэдний дунд Монгол Улсын 4 хүчирхэг бөх багтсан байна:

  • Жаагий (Төмөрхүүгийн Жамбалдорж): Дэлхийн аваргын хоёр удаагийн мөнгөн медальт, манай шилдэг тамирчин тэмцээний гол фаворитуудын нэг юм.

  • Мэндээ (Цогт-Эрдэнийн Мэндсайхан): Дэлхийн сумогийн аварга бөгөөд АНУ-ын нээлттэй тэмцээний (US Sumo Open) аварга.

  • Тора (Рагчаагийн Жамъянтогтох): Карьертаа 825 барилдаан хийсэн бөгөөд энэ удаагийн тэмцээнд оролцогчдоос хамгийн их туршлагатай бөхөөр нэрлэгдэж байна.

  • Зориг (Насанжаргалын Чинзориг): 140 кг жинтэй, тэмцээний хамгийн хөнгөн бөх юм.

Японы багаас хамгийн нэр хүндтэй бөх нь Сэкивакэ цолд хүрч, Эзэн хааны цом хүртэж байсан 230 кг жинтэй Ичиножо Такаши; Жинхэнэ нэр, Алтанхуягийн Ичинноров болон тэмцээний хамгийн хүнд жинтэй (250 кг) бөх болох Хироки нар байв. 1.93 метр өндөр, 250 кг жинтэй Японы бөх Хироки Сүми (мэргэжлийн сүмод Хишофүжи нэрээр танигдсан) нь дэлхийн хамгийн хүнд жинтэй Японы сүмочдын нэгд тооцогддог. Мөн Арабын ертөнцийг төлөөлж Египетийн 10 удаагийн аварга Рами Эль-Газар өрсөлдсөн агаад тэрээр амьдрал дээр мэргэжлийн тогооч ажээ. Бямба гарагт болох энэхүү түүхэн арга хэмжээний үеэр сумогийн уламжлалт зан үйл, дэвжээнд гарах ёслолуудыг Ойрхи Дорнодын үзэгчдэд бүрэн эхээр нь толилуулсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19