Хонь
Өнөөдөр хийж буй ажилдаа төвлөрч, яаруу шийдвэр гаргалгүй алхам бүрээ тооцоолох хэрэгтэй. Ажил дээр таны санаа, хичээл зүтгэлийг анзаарч үнэлэх хүн гарч ирнэ. Санхүүгийн хувьд хэрэгцээгүй зүйлд мөнгө үрэхээс зайлсхийвэл зохино. Орой өөртөө цаг гаргаж, тайван амрах нь эрч хүчийг тань сэргээнэ.
Үхэр
Таны хувьд өнөөдөр харилцаа холбоо чухал байр суурь эзэлнэ. Удаан хугацаанд ярилцаагүй хүнээс мэдээ ирэх эсвэл хүлээж байсан хариугаа авах магадлалтай. Ажил хэрэгт шинэ санал сонсох боловч шууд зөвшөөрөхөөсөө өмнө нөхцөлийг сайтар бодоорой. Ойр дотнын хүний зөвлөгөө танд хэрэг болж мэднэ.
Ихэр
Өнөөдөр олон ажил зэрэг амжуулах шаардлага гарч болох ч хамгийн чухал зүйлээ эхэнд нь тавих нь зөв. Ажил, хичээлтэй холбоотой шинэ мэдээлэл таны төлөвлөгөөг өөрчилж магадгүй. Хэн нэгэнтэй санал зөрөх үед өөрийнхөөрөө зүтгэхээс илүү тайван ярилцахыг хичээгээрэй. Орой найз нөхөдтэйгөө ярилцах нь сэтгэл санааг тань сэргээнэ.
Мэлхий
Өнөөдөр гэр бүл болон хувийн амьдралдаа анхаарал хандуулах өдөр. Таны санаа зовж байсан асуудал аажмаар тодорхой болж, шийдэлд ойртоно. Санхүүгийн хувьд төлөвлөөгүй худалдан авалт хийхээс болгоомжил. Сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргалгүй, өөртөө бага зэрэг хугацаа өгөөрэй.
Арслан
Өнөөдөр өөрийгөө харуулах, санаачилга гаргах боломж танд ирнэ. Ажил дээр таны хэлсэн санал бусдын анхаарлыг татаж, цаашдын шинэ боломжийн эхлэл болж мэднэ. Хэн нэгний магтаалд хэт авталгүй, өөрийн зорилгодоо төвлөрөх нь чухал. Хувийн харилцаанд илэн далангүй ярилцах нь үл ойлголцлыг арилгана.
Охин
Өнөөдөр эмх цэгц, төлөвлөгөөтэй байх тусам ажлаа амархан амжуулна. Удаан хойшлуулсан нэг асуудлыг эцэслэн шийдэх боломж гарч болзошгүй. Мөнгө санхүүтэй холбоотой жижиг боловч чухал шийдвэр гаргана. Хайр дурлалын тал дээр хэт их бодож, эргэлзэхээс илүү бодит үйлдэлд анхаарлаа хандуулаарай.
Жинлүүр
Өнөөдөр таны хувьд харилцаа болон хамтын ажиллагаатай холбоотой үйл явдал давамгайлна. Хэн нэгэн танд санаандгүй байдлаар дэмжлэг үзүүлж, ажил хэргийг тань хөнгөвчилж мэднэ. Хувийн харилцаанд өмнө нь хэлж чадаагүй зүйлээ тайван хэлэх боломж гарна. Өөрийн хүсэл, бусдын хүлээлтийн хооронд тэнцвэр олохыг хичээгээрэй.
Хилэнц
Өнөөдөр анхаарлаа сарниулах зүйл олон байсан ч зорьсон ажлаа дуусгахыг хичээгээрэй. Нуугдмал байсан нэг мэдээлэл ил болж, аливаа асуудлыг өөр өнцгөөс харахад хүргэнэ. Ажил дээр хэн нэгний үгэнд хэт эмзэг хандах шаардлагагүй. Орой ганцаараа тайван байх эсвэл өөртөө цаг гаргах нь танд хэрэгтэй.
Нум
Өнөөдөр шинэ санаа, шинэ төлөвлөгөө төрөх өдөр. Ажил хэрэгтэй холбоотойгоор өөрийн мэдлэг, ур чадвараа ахиулах боломж гарч болно. Хол байгаа хүнтэй холбоо тогтоох эсвэл аялалтай холбоотой яриа өрнөх магадлалтай. Яаруу амлалт өгөхөөсөө өмнө хийх боломжоо бодитоор тооцоолоорой.
Матар
Өнөөдөр ажил мэргэжлийн асуудалд илүү нухацтай хандах хэрэгтэй. Таны өмнө нь хийсэн хөдөлмөрийн үр дүн аажмаар харагдаж эхэлнэ. Удирдлага, хамтран ажиллагч эсвэл туршлагатай хүнээс хэрэгтэй зөвлөгөө сонсож магадгүй. Хувийн амьдралдаа ажлын стрессээ авчрахгүй байхыг хичээгээрэй.
Хумх
Өнөөдөр ердийн төлөвлөгөөнөөс өөр зүйл хийх шаардлага гарч магадгүй. Гэнэтийн санал эсвэл шинэ танил таны сонирхлыг татна. Мөнгөний асуудал дээр сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахгүй байх нь зүйтэй. Харилцаанд өөрийн бодлоо нуухын оронд үнэнээр нь илэрхийлбэл ойлголцол нэмэгдэнэ.
Загас
Өнөөдөр зөн совиндоо итгэх шаардлагатай нөхцөл үүснэ. Сэтгэлд тань эргэлзээ төрүүлж байсан нэг асуудлын үнэн зөвийг аажмаар ойлгож эхэлнэ. Ажил дээр бусдын ажлыг өөр дээрээ хэт их авах хэрэггүй. Орой тайван орчинд байх, хөгжим сонсох эсвэл дуртай зүйлээ хийх нь сэтгэл санаанд тань сайн нөлөөлнө.
Г.ГАНЦЭЦЭГ







Өдөр тутмын мэдээ



