БИЛГИЙН ТООЛЛЫН 19
2026.09.30 / ЛХАГВА ГАРАГ
НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САРЫН
ЗУРГААН ЦАГААН УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР
Ус засуулах: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Наран ургах, шингэх: 06.50–18.35
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Огторгуй
Аргын тооллын 9 сарын 30, Буд гараг. Билгийн тооллын 19, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:50-18:35. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, бие энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал худалдаан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүстэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр.
Ус шинээр үргээх буюу засуулахад “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.
Г.ГАНЦЭЦЭГ







Өдөр тутмын мэдээ



