Dark Light
Нийгэм | 2026-02-23

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Беате Дастел 2 дугаар сарын 23-ны өдөр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшигт Итгэмжлэх захидлаа гардуулж, үүрэгт ажилдаа албан ёсоор оров.
Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтууд, ялангуяа хүүхдийн хөгжил, эрх ашгийг хамгаалах үйлсэд НҮБ-ын Хүүхдийн сан олон жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж, эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, эмзэг бүлгийн хүүхдүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр бодитой, үр дүнтэй хамтын ажиллагааг тууштай хэрэгжүүлж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Суурин төлөөлөгч Беате Дастел НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улсад амжилттай хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ тэмдэглэж, монгол хүүхдийн сайн сайхан байдлыг хангахын төлөө НҮБ-ын Хүүхдийн сан бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийллээ.
Суурин төлөөлөгч Беате Дастел нь Австри Улсын иргэн бөгөөд олон улсын хөгжил ба стратеги төлөвлөлтийн асуудлаар мэргэшсэн, манай улсад томилогдохын өмнө Бүгд Найрамдах Джибути Улс дахь Суурин төлөөлөгч, мөн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Бутаны Хаант Улсад тус тус Суурин төлөөлөгчийн орлогчоор ажиллаж байсан туршлагатай болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22