Dark Light
Нийгэм | 2026-02-23

УСТАХ АЮУЛД ОРСОН ХЭЛНҮҮД

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Дэлхий даяар 7000 гаруй хэл байдаг ч тэдгээрийн бараг тал хувь нь устах аюулд ороод байна. Одоогоор 7159 хэл бүртгэгдсэнээс 3193 нь (44%) устах эрсдэлтэй, 3479 нь тогтвортой, 487 нь институцийн буюу төр, боловсрол, хэвлэл мэдээллийн түвшинд ашиглагддаг хэл байна.

Нийтдээ 88.1 сая хүн устах аюулд орсон хэлээр ярьдаг.

Дэлхийн хамгийн өргөн тархсан хэл бол англи хэл бөгөөд 186 оронд 1.5 тэрбум орчим хүн ашигладаг. Үүний дөнгөж 20 хувь нь төрөлх хэлтэн, харин 80 хувь нь болгон хэрэглэдэг. Харин хятад хэл 1.2 тэрбум хүний төрөлх хэл юм. Мандарин нь дэлхийд хамгийн олон төрөлх хэлтэнтэй хэлд тооцогддог. Мөн хинди, испани, стандарт араб хэлнүүд дэлхийд өргөн хэрэглэгддэг хэлнүүдийн тоонд багтдаг.

Устах аюулд орсон хэлнүүдийн 80 орчим хувь нь ердөө 25 улсад төвлөрдөг бөгөөд бүс нутгаар нь авч үзвэл Далайн орнууд хамгийн өндөр эрсдэлтэй, дараа нь Ази, Африк, Америк тивүүд ордог байна.

Жишээ нь:

Далайн орнууд:
“Yugambeh” хэл нь Австралийн зүүн хэсэгт амьдардаг Югамбе ард түмний хэл бөгөөд устах аюулд орсон. Сүүлийн жилүүдэд олон нийтийн санаачилгаар сэргээн босголтын хөтөлбөр, сургалтын аппликейшн ашиглан залуу үед өвлүүлэхийг зорьж байна.

Ази:
“Ainu” хэл нь Японд хэрэглэгддэг, тодорхой хэлний язгуурт хамааруулж чаддаггүй онцгой хэл юм. Яригчдын тоо маш цөөн болж, ихэнх нь ахмад настнууд болсон.

Африк:
“Ongota” хэл нь Этиопын баруун өмнөд хэсэгт ярьдаг нэн ховордсон хэл. Нийгэмлэгийн цөөн хэдэн ахмад иргэд л энэ хэлийг мэддэг.

Америк тив:
“Louisiana Creole” нь АНУ-д хэрэглэгддэг, Франц хэлэнд суурилсан креол хэл бөгөөд ихэвчлэн ахмад настнууд ярьдаг.
“Leco language” нь Боливид ярьдаг тусгаарлагдсан хэл бөгөөд цөөн тооны ахмадууд л хэрэглэж байна.

Европ:
“Cornish” хэл нь Английн баруун өмнөд хэсэгт ашигладаг кельт гаралтай хэл. ЮНЕСКО өмнө нь устсан гэж бүртгэж байсан ч сэргээн хөгжүүлэх ажлын үр дүнд дахин сэргэж, одоо устах аюулд орсон хэлний ангилалд багтдаг.

Хэл устах гол шалтгаан нь дараагийн үеийнхэн илүү давамгайлсан хэлийг сонгон хэрэглэж, төрөлх хэлээ хүүхдүүддээ өвлөн, дамжуулахгүй байх явдал юм.


Эх сурвалж | AL Jazeera
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22