Dark Light
Нийгэм | 2026-03-06

ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛЭХИЙГ АНХААРУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, аюулын зэрэглэлтэй байна.

Хаврын шар усны үер бол өвлийн улиралд хуримтлагдсан цас цаг агаар тогтвортой дулаарах үед богино хугацаанд хайлж, гадаргын урсац болж эрчимжин гол мөрөн, сайр, гуу жалгаар их хэмжээний ус урсан өнгөрөх үзэгдэл юм.
Шар усны үерийн аюулын зураглалаар гуравдугаар сарын 05 өдрийн байдлаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, 35 хувь нь их, 40 хувь нь дунд гэсэн аюулын зэрэглэлтэй байна.
Шар усны үерийн аюул маш их байгаа аймгууд: Сэлэнгэ, Дархан-Уул, Увс, Баян-Өлгий.
Ойрын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 06-11-ний өдөр хүртэл ихэнх нутгаар дулаарах тул шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00